Өөрөө өөртөө тусал: гэртээ ганцаараа байх үед зүрхний хэмнэл алдагдвал хэрхэн үүнийг давж гарах вэ?

0

Зүрхний өвчин нь золгүй үр дагаварт хүргэж болох түгээмэл шалтгааны нэг. Зүрхний өвчний үед ямар шинж тэмдэг илэрч байхад тоохгүй орхиж болохгүй талаар бид өмнөх нийтлэлээрээ танд танилцуулж байсан. Мөн цусны даралт ихсэх,  судас бөглөрөх шинж тэмдгүүдийг ч анхаарах хэрэгтэй юм.

Аритми буюу зүрхний хэмнэл алдагдах нь маш түгээмэл өвчин хэдий ч хүмүүс тэр болгон тоодоггүй. Үнэндээ, зарим нэг төрөл нь үнэхээр шинж тэмдэггүй явагддаг. Зүрх хэтэрхий хурдан цохилох, цээж хэсгээр давчдах, чичрэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол зүрхний шигдээс, судас бөглөрөх, зүрхний дутагдал болох аюулын дохио байж болзошгүй. Зарим нэг тохиолдолд зүрхний булчингийн агшилт нь дахин ажиллахгүй байх хүртэл аюулд ч хүргэх талтай.

Avigator Fortuner / Shutterstock.com

Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай эмчид үзүүлэхийг зөвлөж байна:

  • Цээжээр өвдөх
  • Зүрхний хэмнэл удаашрах (брадикардия) эсвэл түргэсэх (тахикардия), цохилт дундаа завсардах
  • Амьсгал тасалдах
  • Ухаан балартах, богино хугацаанд ухаан алдах
  • Толгой эргэх, бие сулрах
  • Ухаан санаа манарах, заримдаа галзуурлын байдалтай болох
  • Хөлс ихээр ялгарах
  • Айдаст автах, түгших
9nong / Shutterstock.com

Зүрхний хэмнэл хэвийн цохилж байхдаа минутад 60-100 удаа байдаг. Сэтгэл хөдлөл, стресс, биеийн ачаалал, хорт муу зуршил (тамхидалт, архидалт, кофеины хэт их хэрэглээ заримдаа сэтгэл зүйн эмчилгээнд орох) зэрэг нь зүрхний үйл ажиллагааг доголдуулна.

 

 

Зүрхний хэмнэл алдагдах явдал нь зүрхний шигдээс, чихрийн шижин, бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох, зүрхний ишеми өвчлөлийн шалтгаан болох талтай. Тиймээс өөрт илэрсэн шинж тэмдгийг тоолгүй орхиж огт болохгүй.

Microba Grandioza / Shutterstock.com

Биеийн байдлаа сайжруулахын тулд дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна:

  • Тайвшрахыг хичээгээд өөрт эвтэйхэн байрлалыг сонгоно
  • Хэд хэдэн удаа гүнзгий амьсгал аваад, мөн нэг хэсэг амьсгаагаа барина
  • Уушгийг их хэмжээний агаараар дүүргэнэ, гэдсээ “хийлээд” дараа нь хамраа чимхээрэй
  • Долоовор хуруугаараа титэм судсанд иллэг хийнэ (зүрхний хэмнэл алдагдах үед хүзүүний баруун талын судасны цохилт мэдэгдэхүйц суларсан байдаг)
  • Нүдээ аниад хурууны өндгөөр зөөлөн гэхдээ хэмнэлтэй 20 секундын турш дарна (нүдний даралттай хүнд хориотой)
  • Нүүрээ хүйтэн устай саванд хэдэн секунд дүрнэ, эхлээд гүн амьсгаа аваад усанд амьсгаагаа түгжинэ.
Champion studio / Shutterstock.com

Эдгээр энгийн аргууд нь хөнгөн чанарын зүрхний хэмнэл алдагдлыг тогтворжуулахад туслах юм. Энэ бол эмчилгээний арга биш гэдгийг анхаараарай, биеийн байдлыг түр зуур тайвшруулах л арга юм. Мөн бидний танилцуулсан аргыг брадикардийн (зүрхний цохилт минутад 60-аас доош удаа) үед хэрэглэх тохиромжгүй. Шинж тэмдэг арилахгүй байвал яаралтай эмч дуудна. Анхны яаралтай тусламж иртэл тайван байж дээрх аргуудыг хэрэглэсээр байхыг хичээгээрэй.

megaflop / Shutterstock.com

Гэнэтийн дайралтыг амжилттай гарсан тохиолдолд эмчид заавал үзүүлэх ёстой шүү. Зүрхний хэмнэл алдагдах нь мэргэжлийн эмчийн хяналтад зайлшгүй орох өвчин бөгөөд хүндрэхээс урьдчилан сэргийлж зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгэвэл зохино. Ингэснээр зүрхний шигдээс, цус харвалт зэрэг аюултай өвчнөөс өөрийгөө хамгаалж чадах юм.

5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Сайра Сарбас

    Сайра Сарбас

    2020/07/17 at 12:40

    9

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *