Нүүр Эх дэлхий Үйл явдал 2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд

3
1

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хагас тонн жинтэй бүсгүй, Энэтхэгийн үегүй мэт хүү, тэжээвэр баавгай, тун гайхалтай муужгайн гэрэл зураг – энэ бүгдийг  Bracroft Media-гийнхан 2016 оны шилдэг гэрэл зургаар шалгаруулжээ.

Энэтхэгийн сурагч хүү Адитья Кумар Жангум маш уян хатан. Тэрээр төрсөн тосгон Махараштраддаа их алдартай. 13 насныхаа 8 жилийг дасгал сургуулилт хийж өнгөрүүлжээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 1

 

Хэдэн мянган зэрлэг амьтад Танзаны үндэсний парк Серенгетээр урсах Мара голыг гаталдаг. Жил болгон энэ замаар нутаг сэлбэнэ – Масаи Мара ногоон дэнжийг зүглэх ажээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 2

 

2016 оны 2-р сард адал явдал хайсан хэсэг аялагчид түүхэнд нэрээ үлдээжээ. Тэд Антарктикийн хүйтэн усанд шумбасан анхны британичууд болсон юм. Багийн хамгийн ахмад нь 40 настай Уилл Глендиннинг. Энэхүү аюултай аяллыг найз Дэйв Крамп болон өөр бусад 4 нөхдийн хамт хийжээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 3

 

Нью-Йорк хотод оршин суудаг Жим болон Сьюзан Ковальчик нар өөрийн тэжээвэр баавгайтай гэрэл зургаа татуулжээ. Баавгай 635 кг жинтэй. Шархадсан, өвдөж зовсон зэрлэг амьтдыг хүлээн авах асрамжийн газар байгуулан ажилладаг хоёр уг баавгайг бамбарууш байхад нь өргөж авч ийнхүү өсгөсөн байна. Тэд эдгэрсэн зэрлэг амьтдаа буцаагаад байгальд нь тавьдаг.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 4

 

Эфиопийн Тиграя ууланд эртний сүм хийдийн туурь бий. Хадан чулуугаар урласан эдгээр сүм хийдийн нас хэдэн мянган жилээр тоологдох бөгөөд лам хуврагууд шашин шүтлэгийн зан үйлээ үйлдэж, ном хурдаг байжээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 5

 

Хулганы араас ангуучилж яваа үнэг хоолоо олж идэхийн тулд цасанд шургаж байгаа нь Comedy Wildlife Photo Award-ийн шүүгчдийн инээдийг маш их хүргэсэн гэдэг.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 6

 

Бангладешийн дөрвөн настай Байзид Сикдер өөрийгөө маш ховор генетикийн өвчтэй гэдгээ мэдэхгүй яваа – тэрээр яг л настай хүн шиг харагдана.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 7

 

Хараад л баймаар дүр зураг. Халим загаснуудын нүүдлийн үеэр шумбагчид даган сэлж буй ажээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 8

 

“Фукушима 1” атомын цахилгаан станцын ослын дараа хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Судлаач, зурагчин хоёр өөрсдийнхөө хүслээр эзэнгүй хотод ирж судалгаа хийжээ. Зураг дээр 27 настай Кео Уи Лунг харагдаж байна, тэрээр хорт утааны баг өмссөн ч хамгаалах хувцасгүй. Тэрээр бас өөр 4 хотоор орж судалгаа хийжээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 9

 

Бизнес нь дампуурсан нэгэн хөрөнгө оруулагч уурандаа Бангкокийн нэгэн эзгүй талд онгоц үлдээжээ. Зэвэрч муудсан онгоц нь одоо жуулчдын очих дуртай нэгэн газар болсон байна.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 10

 

Африкийн аварга амьтад болох заан, хирс хоёр харилцаагаа тодорхойлох гэж байна. Намибийн Этоши үндэсний парк, 2016 оны 7-р сар

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 11

 

10 настай Арья Перман 192 кг жинтэй. Зураг дээр гэрийнхээ гадаа биеэ угааж байгаа нь. Хэт тарганаасаа болоод бусдын адил усанд орж чадаггүй – гадаа дээрээсээ ус гоожуулж биеэ угаахаас өөр аргагүй. Сургуульд ч явж чаддаггүй ажээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 12

 

Дэлхийн хамгийн том биетэй Халк нэртэй питбуль 3 сартай хүү Жексоныг хамгаалж байна. Халкын эзэд болох Марлон болон Лиза Гринан нар хүүхдээ харуулахыг зөвшөөрөхөөс гадна долооход нь ч эсэргүүцдэггүй байна.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 13

 

29 настай британийн шүхэрчин Жейм Флин 2016 оны 1-р сард маш аюултай үсрэлт хийсэн юм.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 14

 

Үеэ өнгөрөөсөн дэлгэцүүд Шинэ Дэлигийн гудамжинд хэдэн мянгаараа хог болон хэвтэнэ. Энэ нь хаягдал цахилгаан барааны зах ажээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 15

 

Сүсэгтэн олон Бангладешийн нийслэлд байрлах Шри Шри хийдийн өмнө мөргөл үйлдэж буй нь. 2016 оны 10-р сард болдог шашны нэгэн баяраар.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 16

 

Хүчирхийллийн золиос болсон Жесс гэх энэ бүсгүй өөрийн гэртээ “насанд хүрсэн нялх хүүхэд” болжээ. Жесс памперс өмсөж, угжаар уух зэрэг бага насны хүүхдийн хийдэг болгоныг хийнэ. Түүний хэлж байгаагаар бол багадаа үзсэн аймшгийг даван туулахад нь энэ байдал туслана гэжээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 17

 

Кашмирийн банди нар крикет тоглож байна. Навчис шаргалтах намрын цагаар тариачид ургацаа хураахаар энэ талд ирдэг ажээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 18

 

Маримар Квироа нүүрээ будаж байна. Нүүр будалтынхаа бичлэгийг YouTube дээр байрлуулж өөрийн нүүр будалтын дамжааг ажиллуулдаг. Төрөхдөө л том хавдартай төрсөн бөгөөд ярих чадваргүй, жирийн хүн шиг хооллож чаддаггүй байна. Урьд нь тэрээр нүүрээ бусдаас нуудаг байсан бол одоо ил гаргаж амьдралын аз жаргалыг мэдрэх болжээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 19

 

Нүүр болон биеийн будаг ашиглан гайхалтай зураг зурдаг канадын зураач Калгари Кей Пайкийн уран бүтээл. Тэрээр Marvel-ийн баатруудыг амилуулжээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 20

 

Далбаат усан онгоцууд английн Уиндермир нуурын эрэг дээр нар мандах үеэр. 2016 оны 12-р сард.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 21

 

Моника Райли таргалах өвчнөөр шаналж буй бүсгүй, тэрээр одоо 317 кг жинтэй. 27 настай Моника турах бодолгүй байгаа бөгөөд цаашид жин нэмж дэлхийн рекордыг эвдэх зорилго тавьсан байна. Зураг дээр Моника бүсгүй найз залуу Сид Райлитай хамт.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 22

 

АНУ-ын Флорида дахь нуурын голд байрлах модонд дүүжилсэн дүүжин ор. 2016 оны 8-р сар

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 23

 

Эллионор Розандер нүүр хувиргагч, продюсер Марк Мозес нар хамтран нүүр хувиргалтын сургалт зохион байгуулдаг. Тэд гэрээсээ гаралгүй аймшгийн киноны дүрд хэрхэн хувирахыг заана. Тэдний хуудсанд одоогоор 420 мянга гаруй хүн нэгдээд байгаа юм.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 24

 

Линие Латтанцио том өрөөгөө “муурын хааны ордон” болгон хувиргасан. Калифорнийн Парлайер хот

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 25

 

72 настай эх Далжиндер Каур, 79 настай нөхөр Мохиндер Сингх Жилл, дөнгөж төрсөн хүү Арман Сингхийн хамт. 2016 оны 5-р сар. Хуруу шилний хүү энэ оны 4-р сарын 16-нд эрүүл саруул төржээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 26

 

Сүйт хархүү хийлдэг хүүхэлдэйгээ тэврээд гоонь эрийн цэнгээнээсээ шууд иржээ. 2001 оны 9-р сарын 11-ний өдрийн аймшигт явдлын үеэр амиа алдсан иргэдийг дурсах өдөр.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 27

 

Амир Хуссейн Лоун төрсөн хотынхоо талбайд крикет тоглож байна. 8 настай байхдаа азгүй тохиолдлоор аавынхаа цахилгаан хөрөөнд хоёр гараа алдсан, одоо тэрээр 26 настай бөгөөд Жамм болон Кашмир мужийн крикетийн аварга шалгаруулах тэмцээний аварга ажээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 28

 

Ширүүн харц: Мельбурн хотын амьтны хүрээлэнд амьдардаг орангутан.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 29

 

Хэдэн мянган хятадууд бүжиг бүжиглэж дэлхийн рекордыг тогтоож Гиннесийн номд орсон. Олон хүнийг хамарсан уг арга хэмжээнд хятадын 13 хотын 50,085 бүжигчин оролцжээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 30

 

Цельсийн 60 хэм хүртэл халж байгаа энэ газар бол Эфиоп. Афарын гурвалжин – давс олборлох газар бөгөөд ажилчид халуунд шатахаас наагуур ажиллаж байна.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 31

 

Японы Сикоку арлын гэрэлт цохнууд. 2016 оны 6-р сар

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 32

 

Зургаан настай Шакил хүү тахиагаа тэврээд найз нартайгаа зургаа даруулж байна. Тэд Дэли хотын орон гэргүй хэдэн мянган гэр бүлийн нэг. Гүүрэн доогуур, эсвэл ямар нэгэн булан тохой олж толгой хоргодоно.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 33

 

2 метрийн өндөртэй бух Дэниэлийг фермер Кен Фарли өөрийн фермер дээр тэжээдэг. Бухыг үзэхээр маш олон жуулчид зорин ирдэг ажээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 34

 

Японы Сикоку арал дээр байрлах хиймэл агуйд сарьсан багваахай нар өвлийг өнгөрөөх унтаа байдалдаа оржээ.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 35

 

2016 оны 8-р сар. Яг энэ сар Дэлхий Персеид гэх сүүлт оддын дундуур өнгөрдөг. Техасын 8 сарын бороотой нэгэн үдэш.

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 36

 

Энэ бол юм болгонд гайхдаг муур. Эгдүүтэй биш байна гэж үү?

2016 оны дэлхийн мэдээний гэрэл зургийн төрөлд шилдгээр тодорсон зургууд 37

62
Ха ХаХа Ха
21
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. нылы

    2016/12/24 at 15:15

    arai2 naad batman superman 2chin dc comics iishd

  2. Зочин

    2016/12/24 at 18:27

    marvel ntr whaahwhwahwha

  3. Зочин

    2016/12/25 at 00:18

    marvel gecheed batman shaaj ywna shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Амьдрахад хамгийн зардал багатай АНУ-ын 10 хот

Хямдханаараа Техастай өрсөлдөхүйц хот АНУ-д байхгүй гэж бодоцгоодог. АНУ-ын Нийгэм, эдийн …