Хэрэв таны зүрх ямар нэгэн асуудалтай бол эдгээр дасгалыг хийхээс татгалзах хэрэгтэй! Учир нь зарим дасгал зүрхэнд муугаар нөлөөлдөг

2

Зүрхний өвчин таны амьдралд зарим нэг хязгаарыг тогтооно – тэр тусмаа спортоор хичээллэхэд – яагаад гэвэл зарим төрлийн дасгал зүрхэнд сайн гэхээсээ илүү муугаар нөлөөлдөг байна. Гэсэн хэдий ч энэ нь таныг сууж, юу ч хийлгүй биеэ байнга амраах ёстой гэсэн үг биш юм. Зөв дасгал хөдөлгөөн хийх нь зүрхэнд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь сайжруулна.

Хэрэв зүрхний асуудалтай бол, хийхэд тохиромжгүй дасгалуудыг уншигчиддаа хүргэхээр элтгэлээ. Дээрээс нь бид зарим нэг нэмэлт зөвлөмжийг бэлтгэсэн ба тэдгээрийг мэдэж авснаар та зүрхнийхээ эрүүл мэндийг сайжруулангаа дасгал хийх боломжтой болох юм. Хадгалж аваад, туршиж үзэхээ бүү мартаарай!

Хийж болохгүй дасгалууд

Тэнцвэр олох дасгалууд гэж булчингуудын эсрэг зарим булчинг чангалах, ачааллуулах эсвэл обьектын тусламжтай тэнцвэрээ олох зэргийг хэлж байгаа юм.

Дараах дасгалууд багтана:

  • Гар дээр суниах болон сууж босох
  • Планк
  • Өгзөгний булчин чангалах

Сунгалтын дасгалууд жижиг булчингуудад масс нэмнэ. Ингэснээр цусны даралт ихсэж, цусан дахь хүчилтөрөгч хязгаарлагдах магадлалтай.

Энэ төрлийн дасгалд:

  • Резиний тусламжтай сунгалт хийх
  • Хүнд жингээр өргөх

Анхааруулга: Хяналтгүй зүрхний дутагдал, хяналтгүй хэм алдалтын асуудал болон хүнд хэлбэрийн гол судасны нарийслаас болж, зовж шаналж байгаа хүмүүс ямар нэгэн дасгал хийх, спортоор хичээллэхийн өмнө анхаарал болгоомжтой байх нь чухал юм.

 

Хийж болох дасгалууд

  • Уян хатан сунгалтын дасгал: Сунгалт нь зүрхний эрүүл мэндэд шууд нөлөөлөхгүй. Оронд нь танд тэнцвэрээ олоход чинь тусалж, хөдлөхөд илүү амар хялбар болгох, булчин болон үе мөчнүүдийн эрүүл мэндийг сайжруулах ач тустай. Уян хатан дасгалуудад сунгалт, йог болон тай чи зэрэг багтана.
  • Аэробикын дасгал: Эдгээр нь цусны эргэлтийг сайжруулж, таны биед хэрэгтэй хүчилтөрөгчийг бий болгоход тусална. Гол анхаарах ёстой зүйл бол эдгээр дасгалыг тодорхой хугацаанд тохируулан хийх явдал юм. Үүнд хурдтай явган алхах, бага нөлөө бүхий усны аэробик, хөнгөн шогших эсвэл дугуй унах зэрэг багтана.
© depositphotos.com © depositphotos.com

 

Зарим нэмэлт зөвлөмж

  • Үргэлж биеэ чийгшүүлэх! Цангахгүй байсан ч гэсэн ус уугаарай. Тэр тусмаа халуун өдрүүдэд зайлшгүй уу.
  • Хэтэрхий халуун, хүйтэн эсвэл чийгтэй үед гадаа дасгал хийх хэрэггүй. Цаг уурын хүнд нөхцөл цусны эргэлтэд таагүй байдлаар нөлөөлж, амьсгалахад хүндрэл учруулж, улмаар цээж хөндүүрлэж өвдөхөд хүргэдэг.
  • Биеэ сонсох. Хэрэв та ядарсан, тав тухгүйтсэн, толгой эргэсэн, амьсгал давчидсан эсвэл их хэмжээгээр хөлөрсөн бол дасгалаа зогсоож, амрах хэрэгтэй.
  • Биеийн ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийхдээ эмчээс зөвлөгөө авах. Эмч таны эрүүл мэндийн нөхцөл байдалд тохируулан, ямар төрлийн дасгал хийх, ямар спортоор хичээллэх илүү тохирохыг хэлж өгнө.
© depositphotos.com © depositphotos.com

Та хэр зэрэг дасгал хөдөлгөөн хийдэг вэ? Танд зүрхний асуудалтай хүмүүст дасгал хийхэд ач тустай ямар нэгэн хэлэх зөвлөгөө байгаа юу? Тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

13
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganbayr Baterdene

    Ganbayr Baterdene

    2020/02/01 at 18:19

    Т. Батцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *