Интоортой бялуу хийх арга

1

Зуурмаганд:

  • 200 гр цөцгийн тос
  • Чимх давс
  • 3 аяга гурил
  • 1 аяга тараг
  • 1 цайны халбага хөөлгөгч
  • Ваниль эсвэл ванилийн сахар

Дотор нь:

  • 500г ясгүй интоор
  • Хагас аяга элсэн чихэр

Хэрхэн бэлтгэх вэ:

1. Зуурмаг бэлтгэхдээ аяганд гурилаа шигшээд давс, хөөлгөгч нэмж холиод, масло нэмж гурилтайгаа сайтар хутгана, үүний дараа тарагаа нэмээд зуурмагийг зуурна. Хэрэв гурил бага санагдвал бага зэрэг нэмж болно.

2. Зуурмагаа 3мм-ийн зузаантай илдэнэ. 20-30 см-ийн урттай, 7-8 см-ийн өргөнтэйгөөр зуурмагаа зүсээрэй.

Интоортой пирог хийх арга 1

3. Хэрчим бүрийн голоор интоороо эгнүүлэн өрөөд элсэн чихрээ цацаад орооно.

Интоортой пирог хийх арга 2

4. Интоор хийсэн зуурмагаа саванд эргүүлэг байдлаар байрлуулаад 200 градуст улаан өнгөтэй болтол нь ойролцоогоор 30-40 минут жигнэнэ.

Интоортой пирог хийх арга 3

5. Савнаасаа бялуугаа гаргаад сахарын пудрээр чимэглээрэй.

Интоортой пирог хийх арга 4

Сайхан хооллоорой!

2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *