Биеэ цэх байлгах зуршлыг өөртөө бий болгох 10 энгийн арга. Нэг л саначихвал мартахгүй л гэж мэд

1

Биеийг үргэлж буруу байрлалтай байлгадаг муу зуршил нь дээд болон доод нурууны өвчлөл үүсэх нийтлэг шалтгаан болдог. Тиймээс цаашид урт хугацаанд нурууны өвчтэй болохыг хүсэхгүй байгаа бол одооноос эхлээд суух, алхах, зогсох зэрэг үйлдлүүдээ бага багаар засах хэрэгтэй. Гэхдээ санаа зовох хэрэггүй, бөгтийж суудаг муу зуршлаасаа салахад тийм ч их хугацаа шаардахгүй. Өдөр тутам хийдэг зүйлсдээ анзаарагдам хэдхэн жижиг өөрчлөлтийг хийхэд л хангалттай. Ингээд бид танд биеийн байрлалаа засаж, нурууны өвчлөлөөс сэргийлэх аргыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Нуруун дээрээ “X” хэлбэрийн наалт наах

Шинжлэх ухааны хэллэгээр үүнийг “байрлал засах наалт” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өдрийн турш нурууг цэх, зөв байрлалтай байхад туслах болно. Зураг дээр үзүүлсэн шиг “X” хэлбэр юм уу загалмай хэлбэрийн наалт нь мөрийг дотогш шахаж нурууг цэх байлгах үүрэгтэй. Хэрэв та зөв нааж чадвал өдрийн турш бөгтийхгүй байж чадна.

 

2. Сууж байхдаа хөлийн улаа шалан дээр бүтэн тавих

Ихэнх хүмүүс өдрийг суугаа байдалтай өнгөрүүлдэг учраас зөв суух нь хамгийн чухал юм. Биеийн жинг өгзөг, ташаа болон хөлийн уланд жигд хуваарилах нь нуруунд ирэх ачааллыг зохицуулж байдаг. Тиймээс өвдгөө нугалах өнцөг болон хөлийн улаа шалан дээр бүтэн тавьж буй эсэхээ сайтар анзаарч байх хэрэгтэй. Хэрэв хөл тань газар бүтэн тавигддаггүй бол хөл доороо ямар нэг зүйл юм уу хөл амраагч тавьж асуудлыг шийдэж болно.

 

3. Хуйлсан алчуур ашиглан нуруугаа зөв байрлалтай болгох

Доод нурууны гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан бол бөгтийж суух юм. Аз болоход та гарын доорх зүйлсийг ашиглан сууж байх үеийн байрлалаа засаж болно. Тэдгээрийн нэг нь хуйлж бөөрөнхийлсөн алчуур бөгөөд түүнийг нурууныхаа хамгийн их урагш бөгтийж байгаа хэсэгт эвж өгөх хэрэгтэй.

 

4. Нүдэнд байнга харагддаг газартаа сануулга байршуулах

© shutterstock.com, © depositphotos.com

Өдөр тутмын муу зуршлаа засахын тулд өөрийн зуршлыг үргэлж санаж байх ёстой. Тиймээс сандал дээрээ бөгтийж суух гээд байдаг бол компьютерынхоо дэлгэцийн буланд жижиг цаасан дээр сануулга бичээд юм уу зураад наачих хэрэгтэй. Ингэснээр суух бүртээ өөрийгөө цэх суух ёстойг амархан санах болно.

 

5. Тогтмол хийдэг зүйлээ хийхдээ байрлалаа засах

Хальт утсаа шалгах, ус уух, нийтлэл, ном сонин унших гэх мэт  өдөрт хэд хэдэн удаа давтагддаг үйлдлээ анзаарч тухайн үйлдлүүдээ хийх бүрдээ зөв сууж байгаа эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Ингэж чадвал өдөрт хийж дадсан үйлдлүүдтэй цуг зөв суух дадал ч зөв зуршил болон үлдэх боломжтой юм.

 

6. Жолоо барихаасаа өмнө суудлаа засаад, урд толины тусгалаа зөв тохируул

© depositphotos.com

Жолоо барьж эхлэхээсээ өмнө машины урд толийг арын зүйлсээ төвөггүй харахаар бодож зөв өнцгийг нь тохируулах хэрэгтэй. Ингэснээр жолоо барих үед арагш эргэж харах шаардлагагүй болохоос гадна зөв байрлалтай суухад туслах болно. Мөн жолоо барьж байх үед бүх тал руугаа замаа маш хурдан олж харах нь аюулгүй байдлын үүднээс зайлшгүй байх ёстой зүйл юм.

 

7. Зогсож байх үедээ гараа арын халаасандаа хийж байх

© depositphotos.com

Зогсож байх үедээ өөртөө сануулах ёстой зүйл бол “цэх зогсох” юм. Хэрэв та мөрөө урагш хавчих, шилэн хүзүүгээрээ бөгтийх муу зуршилтай бол үүнийг маш хялбар засах аргыг зааж өгье. Энэ бол зогсож байх үедээ хоёр гараа өмднийхөө арын халаасанд хийж зогсох юм. Ингэснээр мөр хойш татагдан, нуруу тэнийх болно.

 

8. Нөмрөг нөмөрсөн мэт өөртөө итгэлтэй алхах

© Friends / warnerbros.com

Алхаж байх үедээ бөгтийх нь нурууны булчингуудад их хэмжээний ачаалал өгч удаан алхах үед өвдөлт мэдрэгдэж эхлэх болно. Тиймээс үүнийг шийдэх ганц арга бол өөрийгөө нөмрөг нөмөрсөн байна гэж төсөөлөх юм. Ингэснээр мэдээж таны нуруу тэгшрэхээс гадна толгойн байрлал ч эгц дээш болох болно. Бас нэг арга бол толгойг тань дээш уяагаар татсан байна гэж төсөөлөх юм.

 

9. Утсаар ярьж байх үедээ алхах

© depositphotos.com, © depositphotos.com

Утсаар ярих үедээ сандал дээр юм уу буйдан дээр сууж ярих нь таны өдрийн турш хичээсэн бүх хичээл зүтгэлийг үгүй хийх болно. Тиймээс утсаар ярих хугацаагаа өөртөө алхах цаг болгон хувиргавал ямар вэ? Биеэ хөдөлгөөнтэй байлгах нь биеийн байрлалаа зөв олох хамгийн зөв арга юм.

 

10. Эрүүгээ дотогш тат. Толгой хаашаа, бие тийшээ

Толгойн байрлал нь биеийн үндсэн байрлал ямар байх эсэхийг шийдэж чадна. Бага зэрэг сонин сонсогдож магадгүй ч эрүүгээ толгой руугаа буюу дотогш татах нь биеийн ерөнхий байрлалыг засахад тусалдаг. Мөн өмнө нь хэлж байсанчлан толгойг тань тэнгэрээс уяагаар татаж байна гэж төсөөлөх нь хүзүүгээ тэгш, чанга байлгахад туслах болно.

20
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Selenge Selly

    Selenge Selly

    2020/08/17 at 18:41

    Төгөлдөр Ирмүүн

  2. Tseene Tsetsentseene

    Tseene Tsetsentseene

    2020/08/18 at 13:59

    Chimgee Chemka

  3. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/08/18 at 23:09

    Олон хүнтэй сээтэгнэх хэрэггүй .Харилцаандаа үнэнч байж сур найз минь

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *