Цагаан хоолтон ба махан хоол иддэг алдартнууд адилхан насан дээрээ ямар харагддагийг харьцуулж үзлээ

0

Цагаан хоолтон гэдэг ойлголт өнөөдөр тийм ч этгээд хачин сонсогдохоо больжээ. Амьдралын ийм хэв маяг сонгосон нь өөр өөрийн гэсэн шалтгаантай байгаа: хэн нэгэн ан амьтан хайрлах сэтгэлээсээ болж махнаас татгалзана, нөгөө нь зүгээр л ургамлын гаралтай хоол хүнсийг илүү боловсруулж чадна, бас нэг хэсэг нь биеийн галбиртаа анхаарал тавьж цагаан хоолны дэглэм барина. Алдартнуудын дунд цагаан хоолны дэглэм барьдаг хүмүүс цөөнгүй, Холливудад энэ хөдөлгөөнийг баримтлах шуурга явж байна уу даа гэлтэй.

Нэг жилд төрсөн ч өөр өөр төрлийн хоолны дэглэм баримталдаг алдартнуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Жессика Честейн болон Сара Мишель Геллар. 43 настай

© jessicachastain / Instagram, © sarahmgellar / Instagram, © Depositphotos.com, © Depositphotos.com

Жүжигчин 15 жилийн турш цагаан хоол давамгайлсан холимог идэштэн байж байгаад бүрэн цагаан хоолтон болсон юм. 2012 онд “Хамгийн халуухан цагаан хоолтон” гэдэг өргөмжлөлийг авчээ. Түүнтэй цуг жүжигчин Вуди Харрельсон ялалт байгуулсан гэдэг. “Би хэнийг ч зовоохыг хүсэхгүй байна, энэ дэлхийд xэрцгий зүйл байх ёсгүй” гэж нэгэн ярилцлагадаа жүжигчин бүсгүй дурдсан байна.

 

2. Эванна Линч болон Шейлин Вудли. 29 настай

© msevylynch / Instagram, © Invision/Invision/East News, © Depositphotos.com, © Depositphotos.com

Ирландын жүжигчин бүсгүй Эванна Линч Харри Поттерийн тухай киногоороо алдаршсан. Тэрээр 11 наснаасаа эхлэн цагаан хоолтон болжээ, бага байхын л xүчирхийллийн эcрэг үзэл бодолтой байв. “Eating Animals” номыг уншсаны дараа эргэлт буцалтгүй цагаан хоолтон болохоор шийдсэн байна.

 

3. Кейт Уинслет болон Милла Йовович. 45 настай

© B2820/Photoshot/East News, © millajovovich / Instagram, © Depositphotos.com, © Depositphotos.com

Кейт Уинслет цагаан хоолны дэглэм баримталдаггүй байсан ч сүүлийн жилүүдэд хоолны дэглэмээ өөрчлөх болжээ. Түүний нөхөр – цагаан хоолтон. Жүжигчин бүсгүйн хэлснээр, тэдний хөргөгчид маш их бууцай, байцаа бас өргөст хэмх байдаг ажээ.

 

4. Жизель Бюндхен болон Мишель Уильямс. 40 настай

© gisele / Instagram, © VALERIE MACON/AFP/East News, © Depositphotos.com, © Depositphotos.com

Бразилийн загвар өмсөгч бүсгүй байгаль орчныг хамгаалах НҮБ-ийн элч төлөөлөгч бөгөөд цагаан хоолны дэглэм баримтах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үр дүнтэй арга гэж тэрээр үздэг. Бюндхен нөхрийгөө ч гэсэн цагаан хоолны дэглэм баримтлуулах болсон. Нөхөр нь эхлээд шинэ хоолны дэглэмд эргэлзээтэй ханддаг байсан бол одоо бүрэн хүлээн зөвшөөрчээ.

 

5. Мишель Пфайффер болон Энди Макдауэлл. 62 настай

© face to face/FaceToFace/REPORTER/East News, © IFC Films/Courtesy Everett Collection/East News, © Depositphotos.com, © Depositphotos.com

Мишель Пфайффер залуу төрхийнхөө нууцыг гоо сайхны мэс засалд биш харин цагаан хоолны дэглэмд байгааг нэг биш удаа хэлж байсан. Амьдралын уг дэглэм эрүүл мэндэд ашиг тустай гэж тэрээр үздэг, мөн “арьс, бие махбодыг хөгшрүүлэх хорт бодисоос зайлсхийх боломж” гэж тодорхойлжээ. Мишелийн үзэж байгаагаар ургамлын гаралтай хоолны дэглэм нь бие галбираа хадгалж үлдэхэд нь тусалдаг ажээ.

 

6. Эшли Жадд болон Жиллиан Андерсон. 52 настай

© ashley_judd / Instagram, © gilliana / Instagram, © Depositphotos.com, © Depositphotos.com

Эшли Жадд “Double Jeopardy”, “High Crimes” олон ангит кинонуудынхаа дүрээр илүү алдартай. Тэрээр 2017 онд өөрийн твиттер хуудсаараа цагаан хоолтон болж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байсан юм.

 

7. Натали Портман болон Жессика Альба. 39 настай

© Elizabeth Goodenough/Everett Collection/East News, © jessicaalba / Instagram, © Depositphotos.com, © Depositphotos.com

Натали Портман залуу насандаа махнаас татгалзаж цагаан хоолны дэглэм баримтлах болсон юм. Тэр ч бүү хэл жүжигчин бүсгүй “Eating Animals” баримтат кино бүтээж бидний ууж иддэг хоол хүнсийг тарьдаг томоохон корпорациудын тухай нууц баримтуудыг дэлгэж байсан удаатай. Портман зөвхөн ан амьтан хамгаалах үүднээс цагаан хоолтон болоогүй, мөн экологийн асуудалд санаа зовж байгаа учраас хоолны дэглэмээ өөрчилжээ.

 

8. Майли Сайрус болон Кара Делевинь. 28 настай

© Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News, © Marechal Aurore/ABACA/Abaca/East News, © Depositphotos.com, © Depositphotos.com

Майли Сайрус бага байхын л ан амьтан хамгаалагч байлаа, гэхдээ 2015 онд амьтны гаралтай хоол хүнснээс эрс татгалзаж “Насан туршдаа цагаан хоолтон” гэсэн шивээс хүртэл хийлгүүлсэн юм. Өнөөдөр тэрээр цагаан хоолны дэглэмдээ хамгийн үнэнч хүнээр яригддаг ажээ.

 

9. Деми Мур болон Жина Гершон. 58 настай

© Marechal Aurore/ABACA/Abaca/East News, © ANDER GILLENEA/AFP/East News, © Depositphotos.com, © Depositphotos.com

Деми Мур – зөвхөн ургамлын гаралтай хоолны дэглэм баримтлаад зогсохгүй мөн түүхий хүнс хэрэглэдэг дэглэм баримталдаг. Тиймээс түүний хоол хүнсний орц ихэвчлэн түүхий жимс, ногооноос л бүрдэнэ. Жингээ барихын тулд йогоор давхар хичээллэдэг байна.

 

10. Руни Мара болон Анна Кендрик. 35 настай

© Elizabeth Goodenough/Everett Collection/East News, © Michael Timm/face to face/FaceToFace/REPORTER/East News, © Depositphotos.com, © Depositphotos.com

Руни Мара залуу байхаасаа цагаан хоолны дэглэм баримталж эхэлсэн бөгөөд уг хоолны дэглэм гоо үзэсгэлэнгээ хадгалахад тусалдаг гэж тэрээр үздэг. “Миний арьс сайхнаараа, үүнд ген бас амьдралын хэв маяг нөлөөлж байгаа. Би чинь цагаан хоолтон шүү дээ”. Жүжигчин бүсгүй мөн глютен хэрэглэхгүй байхыг хичээдэг, аpхи уухгүй, бүтэн нойртой явахыг хичээдэг. Рунигийн идэх дуртай хоол – жимс, ногоо, уух дуртай ундаа – цайны мөөг.

 

11. Оливия Уайлд болон Жейми Александер. 37 настай

© Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News, © jaimiealexander / Instagram, © Depositphotos.com, © Depositphotos.com

Оливия Уайлд 12 наснаасаа эхлэн махнаас татгалзсан. Нэг удаагийн ярилцлагаар, цагаан хоолтон байх “дандаа амар бас боломжтой” байдаггүй гэжээ, гэхдээ цагаан хоолны дэглэм баримталснаар эрүүл мэнд, бие галбирт сайнаар нөлөөлдөг гэсэн байна.

 

12. Алисия Сильверстоун болон Риз Уизерспун. 44 настай

© face to face/FaceToFace/REPORTER/East News, © face to face/FaceToFace/REPORTER/East News, © Depositphotos.com, © Depositphotos.com

Алисия Сильверстоун 21 наснаасаа эхлэн махнаас татгалзсан, одоо хүүгээ ургамлын гаралтай хоолонд дасгахыг хичээж байна. Цагаан хоолны дэглэм түүнийг турахад тусалсан бөгөөд арьсны эрүүл мэндийг нь сэргээж өгсөн гэж тэр үздэг. 2009 онд цагаан хоолны жортой ном эрхлэн гаргажээ.

 

13. Шер болон Кэндис Берген. 74 настай

© ARIANA DREHSLER/AFP/East News, © Let Them All Talk / HBO Films, © Depositphotos.com, © Depositphotos.com

Өдий насандаа сайхан харагдахад нь цагаан хоолны дэглэм тусалдаг. Шер өөрийгөө мах идэх дургүй гээд ногоо, жимсний хоолны дэглэм баримтлахаар улам эрүүл болж байгаагаа мэдэрдэг гэжээ. Мөн өөх тосны агууламж ихтэй хоолноос татгалзах бөгөөд сүүнд харшилтай тул сүүн бүтээгдэхүүн ч хэрэглэдэггүй байна.

Та ямар хоолны дэглэм баримталдаг вэ?

7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *