Холливудын оргилд хүрч дэлхийн хэмжээний алдартай хүн болоход амаргүй. Гэхдээ алдарт хүрэх зам бүгдэд нээлттэй, үүний тулд заавал бусдын нүдэнд үзэсгэлэнтэй, царайлаг харагддаг байх албагүй юм. Стaндарт буc төрхтэй жүжигчид ч алдартай болж бидний зүрх сэтгэлийг эзэмджээ.
Өнөөдөр та бүхэндээ ийм л жүжигчдийг танилцуулах гэж байна. Тэд жүжигчний гараагаа эхлүүлж байхдаа ямар байсныг, өнөөдөр харин ямар болсныг сонирхоцгооё.
Бенедикт Камбербэтч

Бенедикт Камбербэтч жүжигчний гараагаа эхлүүлэхээс өмнө Азийг зорьж Төвдийн сүм хийдийн лам нарт англи хэл заадаг байжээ. Дараа нь Лондонд эргэн ирж жүжигчний урлагт суралцаж эхэлсэн: Манчестерийн их сургууль, дараа нь Лондонгийн дуу хөгжим, драмын урлагийн академид тус тус суралцсан байна.
Венсан Кассель

Найруулагч Матьё Кассовиц залуу Касселийн авьяас чадлыг “Métisse” киноны зураг авалтын үеэр олж харсан бөгөөд 1995 онд бүтээсэн “La haine” киноны гол дүрийг санал болгосон гэдэг.
Алан Рикман

Алан Рикман кино урлагийн салбарт 42 насандаа хөл тавьсан юм. Тэр нь Брюс Уиллисын тоглосон “Diе Hard” кино байлаа. Муу талын гол дүр түүнд дэлхийн хэмжээний алдар хүндийг авчирчээ, энэ үеэс өмнө тэр зөвхөн английн театрын үзэгчдэд л алдартай нэгэн байв.
Вуди Харрельсон

Вуди Харрельсон зурагтын дэлгэцнээ 1985 оны үеэс л эхэлж үзэгдэх болсон, тэр үед “Cheers” олон ангит киноны 4 дүгээр цуврал гарч эхэлж байв. Энэ киноны дүрээрээ тэр алдартай болсон гэдэг. Харрельсоны өөрийн мөрөөдөл – их кинонд амжилт олох байв. 1991-1994 онуудад “Doc Hollywood” кинонд, дараа нь “White Men Can’t Jump”, “Natural Born Killеrs”, “Indecent Proposal” кинонуудад амжилттай тогложээ.
Жек Николсон

Жек Николсон аугаа жүжигчин болохыг ихэд хүсдэг байсан гэдэг. Сургуулиа дүүргэсний дараа Лос-Анжелест иржээ. Энэ үед түүнийг алдартай хүүхэлдэйн кино бүтээгч анзаарсан бөгөөд түүнд санал тавихад Николсон татгалзаж өөрийн зорилгынхоо араас явсан юм. Ингээд 4 жилийн дараа Рожер Корманы “The Cry Baby Killеr” киноны гол дүрийг бүтээж байсан түүхтэй.
Хоакин Феникс

80-иад оны үед жүжигчний гараагаа эхлүүлж байхдаа олон ангит эсвэл бүрэн хэмжээний уран сайхны кинонд ихэвчлэн туслах дүр л бүтээдэг байжээ. Дэлхийн алдар хүнд 2000 онд “Gladiator” киногоор нь ирсэн юм. Феникс энэ удаад хурц бөгөөд хэцүү дүрийг бүтээсэн – ромын эзэн хаан Коммод. Энэ дүрээс хойш томоохон хэмжээний төслүүдээс түүнд тасралтгүй санал ирэх болсон гэдэг.
Хьюго Уивинг

Хьюго Нигерт британийн гэр бүлд төрсөн. Уивингийг нэг ойтой байхад нь түүний гэр бүл Их Британидаа буцаж иржээ. Хүү тэнд л театрын урлаг сонирхож эхэлсэн гэдэг. Удалгүй тэдний гэр бүл Австрали руу нүүсэн бөгөөд Уивинг Сиднейн драмын урлагийн үндэсний их сургуульд элсэн оржээ.
Дэнни Де Вито

1975 онд Де Вито гaлзуугийн эмнэлгийн өвчтөнүүдийн тухай “One Flew Over the Cuckoo’s Nest” кинонд тоглосон. Сонирхуулж хэлэхэд, уг киноны гол дүрийг бүтээсэн Жек Никольсон болон Де Вито хоёр багын танилууд, тэдний гэр бүлүүд Нью-Жерсид хамтран үсчин ажиллуулдаг байжээ.
Квентин Тарантино

Кино урлаг Тарантинотой амьдралынх нь турш цуг байсан гэж хэлж болохоор. Түүний хойд эцэг хүүгийн сонирхлыг дэмжиж цуг кино үздэг байжээ. Квентин 14 насандаа анхны кино зохиол болох “Captain Peachfuzz and the Anchovy Bаndit”–ийг бичсэн байдаг. Харин 15 насандаа Торранс дахь томчуудын кино театрын тасалбар түгээгчээр ажиллаж эхэлсэн байна. Тарантино удалгүй Жеймса Бестийн театрын урлагийн дамжаанд суралцах болсон бөгөөд тэндээ ирээдүйд хамтран ажиллах уран бүтээлчидтэй танилцжээ.
Уиллем Дефо

Сургуулиа дүүргэж, их сургуулиа хаясны дараа Дефо залуучуудын туршилтын явуулын театртай нэгдсэн юм. 4 жилийн дараа нь кино жүжигчин болох оролдлогоо эхлүүлжээ. Татгалзсан хариу, гараад л өнгөрөх дүрүүд зэрэг саад бэрхшээл Уиллемийг зогсоосонгүй, тэрээр Оливер Стоуны “Platoon”–д тоглож өндөр амжилтад хүрч чадсан нэгэн. Гордон Элиасын дүрээрээ тэр Оскарт нэр дэвшиж байсан удаатай.
Энтони Хопкинс

Энтони Хопкинс жүжигчний гараагаар театрын тайзнаас эхлүүлж байсан түүхтэй. Гэхдээ тэр зөвхөн кино л мөрөөдөж явсан гэдэг. Энэ л шалтгаанаар тэр Лондонгоос Холливудад иржээ. “The Lion In Winter” киноны Ричардын дүрийг хэд хэдэн хэсгүүдэд бүтээсэн байна.
Лоренс Фишберн

Дaйны сэдэвтэй “Apocalypse Now” уянгын киноны 17 настай туслагчийн дүрийг бүтээж байсан энэ хүү дөнгөж 14 настай байсан юм. Дүрийг авахын тулд Фишберн өөрийгөө 17-той гэж худлаа хэлжээ. Киноны зураг авалт ч удаан үргэлжилсэн гэдэг, кино дэлгэцнээ гарсан тэр жил жинхнээсээ 17 нас хүрсэн байна.
Брайан Крэнстон

Цaгдаа болох хүсэл, гэгээнтний хүү, зар сурталчилгааны жижиг дүрүүд, олон ангит болон бүрэн хэмжээний уран сайхны кинонд гараад л өнгөрөх туслах дүрүүд, ингээд хамгийн сүүлд нь түүнийг алдаршуулсан олон ангит кино “Breaking Bad”-д тоглосон юм. Түүний амьдралын түүх юунд ч бууж өгөлгүй зүтгээд л байгаарай гэдгийг бидэнд ойлгуулах шиг.
Стив Бушеми

Бушеми шууд жүжигчин болоогүй юм: оюутны театрчилсан жүжиг, өөрөө зохиол бичиж жүжиг тавьдаг байв. Хэд хэдэн туслах дүрүүдийн дараа анх ах дүү Коэн нарын “Miller’s Crossing” кинонд тогложээ. Тэдний кино амжилттай болсноос хойш Коэн нартай 4 удаа хамтран ажилласан байдаг юм.
Гару

Гару 3 настайдаа гитар тоглож сурсан. Apмид албa хааж байхдаа Untouchables хамтлагийг үүсгэн байгуулжээ. 1997 онд тэдний нэг тоглолт дээр Люк Пламондон хүрэлцэн ирээд Гаруд “Notre-Dame de Paris” мюзиклийн Квазимодо-гийн дүрийг санал болгожээ. Энэ дүр Гаруд алдар хүнд авчирсан юм, эхлээд Францад дараа нь дэлхийд нэрээ дуурсгасан юм.
Хавьер Бардем

Бардем 21 насандаа “Las edades de Lulú” кинонд туслах дүрийг бүтээж анх тогложээ. Найруулагч Бигас Луна залуу Хавьерийн авьяасыг үнэлж “Jamón, jamón” киноны гол дүрд урьсан байдаг юм. Энэ кинонд Бардем гахайн утсан махны худалдагч, мөн дотуур хувцасны загвар өмсөгчийн дүрийг бүтээсэн ажээ.
Киаран Хайндс

Хайндс жүжигчин болохоосоо өмнө ирланд бүжгээр мэргэжлийн түвшинд хичээллэдэг байсан гэдэг, дараа нь хуульчийн мэргэжлээр суралцаж эхэлсэн байна. Театр, кино урлагийн сонирхол нь түүнийг эцэст нь дийлжээ: хуулийн сургуулиа Хатан хааны драмын урлагийн академиар сольжээ. Ингээд 1975 онд сургуулиа амжилттай дүүргэсэн байдаг.
Марк Энтони

Дэлхий даяар 12 сая хувь зарагдсан дууны цомог, “Грэмм”-ийн хэд хэдэн шагнал Марк Энтонигийн нэр дээр бичигдэх ч гэлээ тэр кино урлагт мөн xүчин зүтгэдэг. “SS Special Agent Ray”, “Noel”, “Lio” зэрэг кинонуудад амжилттай тоглосон байдаг.
Мадс Миккельсен

Мадс ахынхаа араас жүжигчин болжээ. Гэхдээ шууд жүжигчин болж чадаагүй юм. Театрын мэргэжлийг 1996 онд эзэмшсэн буюу 30 настайдаа мэргэжлийн жүжигчин хэмээгдэх болсон. Үүнээс өмнө Миккельсен мэргэжлийн бүжигчин байжээ.
Хайртай жүжигчдийн чинь өөрчлөлт танд ямар санагдав? Хэн нь бусдаасаа илүү их өөрчлөгдсөн байна вэ?
Хөөрхөн
Тэнэглэл
Гоё
Ха Ха
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Буруу



