Нэгэн залуу ажлынхаа нөхцөл байдлын талаар гомдол гаргаж ажлаасаа гарчээ. Гэтэл шартай захирал хариуд нь түүний үлдэгдэл цалинг 230 кг бутархай зоосоор өгсөн гэнэ

0

Андреас Флейтен гэх нэгэн эр өнгөрсөн оны 10 дугаар сард Жоржия дахь нэгэн автомашины засварын газраас тун дуулиантай байдлаар халагджээ. Тэр хуучин ажлаа хортой бас стресс ихтэй гэж тодорхойлсон юм. Ажлаасаа халагдсаны дараа түүнд цалин гэж 915 ам.доллар өгөх ёстой байжээ, даанч 5 сарын хугацаанд түүнд юу ч өгсөнгүй.

worldnow.com

Флейтен хэд хэдэн удаа хуучин захирал руугаа ярьж цалингаа авмаар байна гэжээ, эцэс сүүлдээ захирал нь утсаа ч авахаа больсон байна. Аргаа барсан Андреас хөдөлмөрийн асуудал хариуцсан газар өргөдөл гаргасны ачаар авах ёстой цалингаа авсан юм. Даанч цалин нь түүний хүлээж байсан шиг буусангүй.

worldnow.com

Гуравдугаар сарын дундуур шөнө дунд гэрийнх нь үүдэнд ачааны машин ирж баахан бохир зоос асгаад явжээ. Нийт 230 кг жинтэй зоос. Хамгийн заваан нь бүх зоосыг машины тосоор тосолсон байсан юм. Дээр нь дoромжилсон утга бүхий захидал үлдээсэн байсан гэж CBS сувгаар мэдээлжээ.

Флейтений найз бүсгүй зоосны бичлэгийг хийж сошиал сувагт байрлуулсан нь олны анхааралд өртсөн юм. Андреас одоогоор “цалингаа” гаражид байрлуулсан бөгөөд угааж цэвэрлээд банкин дээр очиж мөнгөн дэвсгэрт болгож солиулах бодолтой байгаа ажээ. Зоосны талаар Флейтен хуучин захирлаасаа асуухад хэн нэгний байшингийн урд зоос буулгаснаа огт санахгүй байна гэж хариулсан байна. Тэгээд ч түүний хүссэн цалинг олгосон бол энэ асуудал дууссан гэж хэлжээ.

 

Бичлэг үзэх

8
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *