Бие махбодио өөрийн хүссэнээр удирдах 11 лайфхак. Та өөрийнхөө биеийг ийм супер чадвартай гэдгийг эндээс л мэдэж авах болно

0

Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж огт чадахгүй байвал яах вэ? Толгойн өвчнийг дарах арга эсвэл сайхан хоол хийх арга чарга юу байна? Халуун ногоотой хоол идмээр санагдаад байж сууж чаддаггүй юу? Энэ мэт бие махбодийн хүслийг өөрийн хяналтандаа байлгаж болно гэнэ. Таагүй нөхцөл байдлаас гарахад туслах ямар арга заль байна вэ? Бидний бие махбодь өөрөө өөртөө туслах болно.

1. Та найтаалгах хүслийг дарж чадна

© pexels © pexels

Чухал арга хэмжээн дээр сууж байтал юу юугүй найтаалгах гээд байвал хэлнийхээ үзүүрээр тагнайгаа маажих гэж оролдоорой. Бас нэг өөр хувилбар бол хэлийг аль болох тагнааныхаа уг руу шахна. Амны хөндийн энэ хэсэгт нөлөөлснөөр тархинд найтаалгах мэдрэмжийг таслан зогсоох дохио илгээх юм.

 

2. Чих шуугиад байвал энгийн иллэгийн тусламжтайгаар дарж болно

© depositphotos

Гарын хуруунуудыг шилэн хүзүүн дээр байрлуулна, дунд хуруу дагзан дээр байхаар тохируулаарай. Хуруугаараа хүзүүгээ бөмбөрдөж байгаа мэтээр хөдөлгөөн хийнэ, ойролцоогоор 50 орчим удаа эсвэл чихний шуугиан арилтал үргэлжлүүлж хийнэ. Анхаарах зүйл: Хэрвээ таныг зовоогоод байгаа мэдрэмж арилахгүй байвал эмчид заавал үзүүлээрэй.

 

3. Бөөлжис хүрэх мэдрэмжийг секундийн дотор дарах

Шүдний эмчид үзүүлж байх үед мэдрэгддэг дотор муухайрахыг хормын дотор дарах арга байдаг. Эрхий хуруугаа алган дотор нь хийж гараа чанга атгана. 2008 онд шүдний эмчид үзүүлэхээр ирсэн өвчтөнүүдийн дунд хийсэн туршилтаас харахад уг арга дотор муухайрахаас үнэхээр аварч байжээ. Эрхий болон дунд хуруун дээр даралт ирэхэд хоолойн булчинг сулруулж тайвшруулдаг. Тийм учраас 5-20 минут үргэлжлэх шүдний эмчилгээтэй холбоотой дотор муухайрах байдал арилдаг байна.

 

4. Тархийг 100% ажиллуулах амархан арга

© pexels

Бохь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж өгөхийн зэрэгцээ санах ойн чадварын сайжруулдаг. Бохины орцоос нөлөөлөөд байгаа юм биш шүү, харин зажилж байгаа хөдөлгөөнд учир бий. Энэ арга зөвхөн богино хугацаанд л үр дүнгээ өгнө, хариуцлагатай ажил эхлэхээс өмнө бохь зажлаарай.

Ганцхан бохь ч гэлтгүй амандаа нарийн өвс эсвэл кофе хутгадаг нарийхан савх зуу. Эдгээр зүйлийг “зажлах” рефлекс таны анхаарал төвлөрлийг сайжруулна. Магадгүй энэ шалтгааны улмаас хүмүүс сургуульд байхдаа амандаа үзэг, харандаа зуух дуртай байсан ч юм билүү?

 

5. Кофе эсвэл энергийн ундаагүйгээр нойрыг давж гарч чадна

© depositphotos

Долоовор хуруугаараа хамрын уг дээр байрлуулаад өөрт таатай мэдрэмж төртөл чангавтар дарна. Энэ хэсэгт байрлах мэдрэлийн төгсгөлүүд нь маш эмзэг бөгөөд мэдрэг. Тиймээс амархан сэргэхэд нөлөөлдөг байна.

 

6. Хурц амттай хоолгүйгээр байж чадахгүй хүмүүст зориулсан лайфхак

© pexels © depositphotos

Халуун, хурц хоол идэх гэж байгаа бол эхлээд уруулын тос эсвэл уруулын ариун цэвэр сахих тусгай тос түрхээрэй. Тосны давхарга хамгаалалтын бүрхүүл үүсгэх тул хоолны халуун амтлагч уруулын эмзэг арьсыг түлэхгүй. Ялангуяа энэ арга нь хуурай төрлийн хоолонд илүү тохиромжтой.

7. Халууцаад байвал хэдхэн секундийн дотор сэрүүцээд аваарай

Хэрвээ та хэтэрхий их халууцаад байвал богино хугацаанд сэрүүцэх энгийн арга бий, “судасны цохилтын цэг”-т нөлөөлөх юм. Гарын шуу, тохой болон өвдөгний арын нимгэн арьсан дээр байрлана. Биеийн эдгээр хэсгийн аль нэгийг нь урсгал хүйтэн усанд барих, эсвэл хүйтэн жин тавьж болно.

 

8. Харанхуйд илүү сайн харах “далайн дээрэмчин”-ий арга

© pexels

Гэрэл өөрчлөгдөхөд сайн харахын тулд нэг нүдээ харанхуйд байлгах хэрэгтэй (дасгаж байгаа хэрэг), харин өрөөсөн нүдээ гэрэлд байлгана. Гэрэл унтраахад нэг нүд нь гэрэлд, нөгөө нь харанхуйд амархан дасан зохицож хардаг. Өөрөөр хэлбэл бие махбодь өөрчлөгдөж байгаа орчиндоо дасан зохицож байгаа юм. Далайн дээрэмчид нэг нүдээ алдсан учраас боолт хийж явдаггүй байсан болов уу. Өрөөсөн нүдээ боосон нь харанхуйд алсын бараа сайн харах гэсэн л зорилготой гэж бодож байна.

 

9. Стрессийг багасгахын тулд ямар нэгэн зүйл иднэ

© pexels

Жүржийн эфирийн тос цусны даралтыг бууруулах үйлчилгээтэй бөгөөд зүрхний цохилтыг тогтворжуулдаг. Үүний үр дүнд айдас багасаад ирдэг. Хэрвээ та стресстээд байвал өдөр тутмын хоолны дэглэмдээ цитрусын төрлийн жимс нэмж хэрэглээрэй. Мөн үнэрийг нь ч үнэртсэн болно. Мөн жүржийн эфирийн тосыг шуун дээрээ дусааж иллэг хийх арга байдаг.

 

10. Таатай сэтгэгдэл үлдээхэд гарын алга тусална

© pexels

Гарын алгаа урьдчилан сайтар дулаацуул. Заримдаа гар барилт харилцан ярианаас илүүтэй нөлөөлдөг гэж үздэг. Хүйтэн эсвэл чийгтэй гар таагүй сэтгэгдэл үлдээнэ. Харин халуун бүлээн гар таны тухай сайхан сэтгэгдэл үлдээхэд нөлөөлөх нь мэдээж.

 

11. Толгойн өвчнийг дарахын тулд богинохон иллэг хийгээрэй

© Maksim Shmeljov/Shutterstock.com

Хөлийн эрхий хуруунд богино хугацааны иллэг хийгээд толгойн өвчнийг намдааж болно. Хөлийн хуруунд тойрог чиглэлээр хэдэн секундийн турш иллэг хийгээрэй. Хэрвээ ийм боломж байхгүй бол гарын эрхий болон долоовор хурууны дунд хэсэгт хүчтэй дарж иллэг хийнэ.

Та бие махбодио удирдах ямар лайфхак ашигладаг вэ?

6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 2022/01/07 at 18:05

    กฟไกฟกฟ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *