Таны үс шингэрээд байгаа бол дараах шалтгаануудтай холбоотой. Үсийг өтгөн болгож ургуулах үр дүнтэй шалгарсан арга

0

Үс шингэрэх нь ямар ч эмэгтэй хүний сэтгэлийг зовоодог. Үсээ цөөн хэдэн янзаар засуулж, намирсан, торгомсог байдал нь алдагдаж, эрүүл бус, үзэмжгүй харагддаг. Тэгвэл энэ бүхэнтэй эвлэрч, дасан зохицохоос өөр аргагүй юу? Үгүй дээ! Хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд туслах аргуудыг мэдэж авцгаая!

Үс шингэрэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлс

Үс шингэрэхэд нөлөөлж буй хамгийн эхний хүчин зүйл бол ген юм. Үс өтгөн ургах эсэх нь шууд үүнтэй холбоотой байдаг. Африк-Америкчуудын хувьд өтгөн үстэй байдаг бол, Европчууд хамгийн шингэхэн үстэй хүмүүс юм. Бусад хүчин зүйлсэд орчин тойрны тааламжгүй нөхцөл байдал, үсний буруу арчилгаа, тогтмол үсээ хатаах, үсээ халуун усаар байнга угаах эсвэл үсний индүү түгээмэл хэрэглэх зэрэг багтана.

 

Үс шингэрэхэд нөлөөлж буй бусад хүчин зүйлс

  1. Үсээ хэт халуун усанд угаах
  2. Үсээ хэт чанга боох
  3. Үсэнд зориулсан бүтээгдэхүүнийг хэт их хэрэглэх
  4. Гүн-цэвэрлэх үйлчилгээтэй шампунийг хэт их хэрэглэх

 

Үсийг өтгөн болгож ургуулахад юу тус болох вэ?

Үсээ зөв угаах

Эрүүл өтгөн үстэй болохын тулд та үсээ цөөн тоогоор угаах ёстой – 7 хоногт 3-аас ихгүй, ингэснээр та хуйхан дээрх арьсны халим гэх зүйлийг үгүй хийхээс сэргийлнэ. Энэ нь биенээс гарч буй байгалийн хамгаалалтын механизм юм. Үсээ угаасны дараа хүйтэн усаар зайлаарай. Үр дүнд нь цусны эргэлт сайжирна.

 

Стрессээс ангижрах

Хэрэв та өтгөн үстэй болохыг хүсэж байвал, бага санаа зовох хэрэгтэй! Ингэснээр та зөвхөн гоё сайхан харагдаад зогсохгүй, таны амьдралд олон гэгээлэг зүйлс тохиолдох эхлэлийг тавьж байгаа юм.

Эрүүл хооллох

Эрүүл хоол хүнснээс авч буй витаминууд үсний нөхцөл байдалд шууд нөлөө үзүүлнэ. Тиймээс та эрүүл хооллолтыг тоохгүй өнгөрч болохгүй. Та хооллолтондоо дараах хүнсийг заавал нэмж оруулаарай: сайн чанарын уураг (дүпү, самар, сэвэг зарам), эрүүл тос (авокадо, үр, кокос, олив), эрдэс бодис, антоксидант болон B-ийн төрлийн витаминууд.

barmalini / Shutterstock.com

 

Үснийхээ ширхэгийг хэрхэн нэмэх вэ?

Өөр өөр стиль болон хэв маягаас гадна үсээ будсанаар үс илүү өтгөн болж ургахад эерэг нөлөө үзүүлдэг – үсний ширхэг нэмэгдэнэ. Хэрэв та үсээ сэнсээр үлээлгэж хатаадаг бол, дугуй сам ашиглаарай. Олон хүн зөвхөн үсчид энэ самыг ашигладаг гэж боддог. Гэвч та бага зэрэг туршлага хуримтлуулах юм бол, дугуй сам ашиглан, үсээ сэнсдэж хатаах боломжтой бөгөөд ингэснээр таны үсний ширхэг нэмэгдэнэ. Түүнчлэн мэргэжлийн үсчинд хандаж, үсний ширхэгийг нэмэхэд ач тустай үсний стилийг сонгон үсээ засуулаарай.

BestPhotoStudio / Shutterstock.com

Эдгээр аргууд таны хуйхыг сөрөг нөлөөллүүдээс хамгаалаад зогсохгүй, үсний чинь эрүүл мэндэд олон талын ач тус үзүүлнэ. Мөн үсний ширхэгийг нэмэгдүүлж, таны үсийг буцаад өтгөн, намирсан болгоно. Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнтэй байх эрхтэй – шингэхэн үстэй байлаа гээд үүнийг өөрчилж болохгүй гэсэн зүйл огт байхгүй!

9
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. Anu-Ujin Khangai

    Anu-Ujin Khangai

    2020/04/20 at 11:25

    Eegii Gerelee

  2. Dwa Sren

    Dwa Sren

    2020/04/20 at 17:02

    Сумъяа Давааням

  3. И. Сауке

    И. Сауке

    2020/04/20 at 17:46

    А. Сараа

  4. Doljinsvren Munkhtur

    Doljinsvren Munkhtur

    2020/04/20 at 17:54

    Б. Бямбадулам

  5. Altansuh Tuya

    Altansuh Tuya

    2020/04/20 at 18:19

    Саранчимэг Ганхуяг

  6. Zok Zokono

    Zok Zokono

    2020/04/20 at 18:30

    Hakuna Matata

  7. Gany Bt

    Gany Bt

    2020/04/20 at 18:59

    Хэд вэ

  8. Ян Жи

    Ян Жи

    2020/04/20 at 19:00

    А. Укана

  9. Гармаа В.

  10. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2020/04/20 at 19:59

    hed we

  11. О. Ундармаа

    О. Ундармаа

    2020/04/20 at 20:20

    Ө. Оюунгэрэл

  12. Анужин У.

    Анужин У.

    2020/04/20 at 20:55

    Otgontuya Khaltar

  13. Amy Amilika

    Amy Amilika

    2020/04/20 at 21:56

    Hitomi Hiragawa

  14. Г. Үрлээ

    Г. Үрлээ

    2020/04/20 at 22:18

    Tuul Tuulhai

  15. Сахалтын Саантаа

    Сахалтын Саантаа

    2020/04/20 at 22:40

    Хишигбуян Аюурзана

  16. Ghosts Ghosts

    Ghosts Ghosts

    2020/04/20 at 23:44

    Utguruud bna oo 😂😂😂

  17. Ari Ari

    Ari Ari

    2020/04/20 at 23:51

    Shaar uur xumuusiin dux bn shde 😂

  18. Д. Зулаа

    Д. Зулаа

    2020/04/20 at 23:54

    Санжаасүрэн Бүжмаа

  19. Ari Ari

    Ari Ari

    2020/04/20 at 23:54

    Xumsnii budag solij amjaagui bxad yg ingej utgurxu? Gyls xariu 😜

  20. Bayrmaa Tomorbaatar

    Bayrmaa Tomorbaatar

    2020/04/21 at 00:04

    94911671

  21. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2020/04/21 at 00:21

    Joohon amidraltai zyrag ntr tabij baimaar yum daa naad tosoo yapond abaachij zaraa xaxa

  22. Г. Сумьяагарав

    Г. Сумьяагарав

    2020/04/21 at 11:16

    Ц. Бямбасүрэн Gerelee Gan-Ulzii

  23. Hasaa Gurbazar

    Hasaa Gurbazar

    2020/04/21 at 11:51

    2 oor hvnii zurag tawij olniig munhruulaha bolichih

  24. Tuwshuu Gurjaw

    Tuwshuu Gurjaw

    2020/04/22 at 11:30

    Ganbold Uuganbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *