45 кг хасаж чадсан эмэгтэй өөрийнхөө хэрхэн турсан нууцаас хуваалцжээ. Та ч гэсэн яагаад түүн шиг турж чадахгүй гэж?

5

Жин хасах үед хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх явдал ба ингэснээр бодит үр дүнд хүрэх боломжтой байдаг. Нэгэн эмэгтэй төлөвлөгөө боловсруулж, өөрийнхөө жингийн асуудалтай тэмцэхээр шийдсэн ба үр дүнд нь тэр өмсдөг байсан даашинзныхаа хэмжээг 10 размераар бууруулж чаджээ. Одоо тэр өөрийнхөө хэрхэн жингээ хассан талаар дэлхий нийттэй хуваалцахыг хүссэн байна.

Бид бүхэн эрүүл байдлаар өөрчлөгдөж, хүссэн үр дүндээ хүрч чадсан хүмүүсээр бахархах дуртай байдаг, тийм ч учраас та бүхэндээ түүний гайхалтай түүхийг хүргэхээр зорьлоо. Түүний танд өгөх 3 алтан зөвлөгөө жингээ хасахад чинь тусална гэдэгт бүрэн итгэлтэй байна!

Hannah Lester, Пухико, Миссури дэх нэгэн сургуульд номын санчаар ажилладаг ба түүний жингийн асуудал оюутан байх үеэс нь эхлэн өөрийг нь зовоож эхэлжээ. Тэрээр анх түргэн хоолны газар ажилд орсон нь үүнд ихээхэн нөлөөлснөөс гадна хичээлийнхээ хажуугаар үүнээс өөр ажил хийх боломж олдоогүй гэнэ. Тэр ойролцоогоор 129 кг жинтэй, 168 см өндөртэй байсан байна. Иймд тэрээр багахан ч болов дасгал хөдөлгөөн хийхэд цаг заваа зарцуулахаар шийджээ.

© Hannah Lester

Коллежид явсныхаа дараа, ажилтай байх нь Lester-ийн амьдралыг өөрчлөхөд тусалсан гэж хэлж болох ба тэр ажлынхаа хамтрагчтай жингээ хасах бяцхан бооцоо тавьжээ. Lester энгийнээс эхэлсэн: 2012 оны 1-5 сарын хооронд, тэр нийт 15 кг хасахыг зорилгоо болгосон байна. Тэр зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө боловсруулжээ.

  • Тэр бүх түргэн хоол болон хийжүүлсэн ундааг хоол хүнснээсээ хассан байна.
  • Тэр өдөр бүр их хэмжээний ус уудаг болсон.
  • Дасгалын хувьд, тэр илүү их алхахыг эрхэмлэжээ.

Түүнд гэнэтийн зүйл тохиолдож, Lester зорилгодоо 3-р сарын 2-ны өдөр буюу төлөвлөсөн хугацаанаасаа 2 сарын өмнө хүрч чадсан байна. Түүний сонгосон арга зам нь зөв санагдсан учир, тэр амьдралынхаа хэв маягийг шинээр өөрчилж, дахин 22 кг турахаар зорьжээ.

© Hannah Lester

Харин 22 кг турсныхаа дараа Lester илүү эрчимтэй турахаар шийдсэн байна.

  • Тэрээр фитнесээр хичээллэж, зааланд гүйлтийн зам дээр ихэнх цагийг алхаж өнгөрүүлдэг болсон байна.
  • Тэр мөн гэртээ хооллож эхэлсэн ба энэ нь түүнд эрүүл хооллоход тусалжээ.

3 жилийн хугацаанд тэр ойролцоогоор 45 кг турж чадсан байна.

© Hannah Lester

Эцсийн үр дүнд Lester өөр шиг нь жингээ хасах хүсэлтэй хүмүүст хандаж, дараах 3 зөвлөгөөг өгч байна.

  • Том хэмжээтэй хувцаснуудаа хадгал. Тэдгээр хувцаснууд таныг хэрхэн жингээ хасаж байгааг мэдэхэд хамгийн их тус хүргэнэ.
  • Жижиг зорилтоо биелүүлэх үедээ ч гэсэн тэмдэглэ. Жижиг зүйлс эцэстээ (бага хэмжээгээр жин хасах) томоохон амжилт руу хөтөлнө.
  • Биелэх боломжтой, дөхөм байх зорилгыг өмнөө тавь. Ингэснээр та амархан шантрахгүйгээр зорилгодоо бага багаар хүрч сурна.
© Hannah Lester

Танд эрүүл эсвэл зөв галбиртай байхад туслах өөрийн тань хэрэгжүүлдэг өдөр тутмын дасгал хөдөлгөөн болон бусад арга туршлага бий юу? Хэрэв байгаа бол манай уншигчидтай туршлагаасаа хуваалцаарай!

© Hannah Lester / Facebook
34
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Л. Арилжидмаа

    Л. Арилжидмаа

    2019/08/06 at 12:34

    би зөв амьсгал алхалт зөв хооллолтоор л жингээ хасч хөл дээрээ босч таягаа хаясан шүү

  2. Э. Дөлгөөн

    Э. Дөлгөөн

    2019/08/06 at 22:31

    М. Нямка

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *