Nokia брэндийн 5 камертай ухаалаг утастай танилц – камер тус бүр 12 мегапиксель бөгөөд хоёр нь монохром камер

0

Уг утас энэ оны хоёрдугаар улиралд худалдаанд гарч эхлэх юм.

MWC 2019 үзэсгэлэнгийн үеэр таван ширхэг 12 мега пиксель камертай Nokia 9 PureView ухаалаг гар утсыг танилцуулжээ. Тэд нэгэн зэрэг ажиллах бөгөөд маш өндөр түвшний нарийвчлалтай гэрэл зураг авч чадна.

Таван камерын хоёр нь монохром. Динамик диапазон нь 12,4 түвшинтэй. Zeiss дуран нь f/1.8 үзүүлэлттэй. Камер нь HDR дэмжих бөгөөд гэрэл зургийг RAW болон DNG-аар хадгалж болно. Нүүрэн талын камер 20Мп.

Тус ухаалаг утас нь 2960 x 1440 пикселийн өргөтгөлтэй, 5,99 инчийн pOLED дэлгэцтэй ажээ. HDR10 болон Always-On Display технологи дээр суурилагдсан. Дэлгэц дээрээ хурууны хээ таних сканертай.

Nokia 9 утсанд Snapdragon 845 процессор суурилуулжээ. Шуурхай санах ойн багтаамж нь 6 ГБ, харин утасны үндсэн багтаамж 128 ГБ. Мөн Nokia 9 утсанд 512 ГБ хүртэл багтаамжтай нэмэлт карт хийх оролт ч бий. Батарейны хүчин чадал нь 3320 мА*цаг. 18 Вт хүчтэй хурдан цэнэглэх боломжтой, утасгүй ч цэнэглэж болно.

Фото: Nokia

Ус чийг болон тоос шорооны хамгаалалт нь IP67 стандартын дагуу хийгджээ. Дэлгэц дээрээ хамгаалалтын Gorilla Glass суулгасан. Nokia 9 утсанд чихэвчний оролт байхгүй, гэхдээ алдарт USB Type-C оролт бий.

19
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Oogii Oogiinoo

    Oogii Oogiinoo

    2019/02/28 at 18:12

    Ene olon camer ymar zoriulalttai yum bol …?

  2. Bayraa Gendendaram

    Bayraa Gendendaram

    2019/02/28 at 20:10

    хэд бэ

  3. Oyunbileg Obi

    Oyunbileg Obi

    2019/03/01 at 00:05

  4. Delger Nadmidtseren

    Delger Nadmidtseren

    2019/03/01 at 23:00

    trypophobia

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *