Таны гэр орон уурлах, стресстэх шалтгаан болж байгааг илтгэх 4 анхаарууштай шинж тэмдэг

2

Фенг шүй таны гэр дэх энергийн урсгалын тэнцвэрт байдлыг хангана. Энэ бол товчхон тодорхойлолт юм. Энерги хаа сайгүй байдаг ба бүх зүйл өөрийн гэсэн энергитэй. Иймд хэрэв та сайн бодож, эргэцүүлж чадвал, танай гэрийн хаа нэгтээ сөрөг муу энерги байхыг үгүйсгэх аргагүй. Сөрөг энерги таны амьдралд шууд нөлөөлнө. Фенг шүй хэрэгцээгүй, хуучин энергийг цэвэрлэж, таны амьдралд цоо шинэ, хэрэгцээтэй энергийг оруулж ирэх ба амьдралын тэнцвэрт байдлыг хангана.

Фенг шүйн арга ухаанд суралцах нь ярвигтай санагдаж мэдэх ч үр дүнд нь та гэр орноо зохион байгуулалттай, эрүүл байлгах боломжийг бий болгоно. Гэвч үүний тулд та эхлээд хүн бүр өөрийнхөө гэр оронтой нягт холбогдсон байдгийг санах хэрэгтэй – ийм учир гэр орон бидний зан ааш, үзэл бодолд шууд нөлөөлөх нь бий.

Дээр дурдсанчлан эдгээр 4 аргын тусламжтай гэр орноо цэвэрлэснээр таны амьдрал дахь уур бухимдал, стрессийг арилгах болно. Бид танд аз жаргалтай, баяр хөөртэй амьдрахын тулд ямар алдаа гаргаж болохгүйг хэлж өгье.

1. Эмх замбараагүй байдал, овоорсон хог стресстэх шалтгаан болно

Фенг шүйн баримталдаг дүрэм бол цэвэр цэмцгэр байх явдал юм. Энерги орон зайн тусламжтай урсаж, хөвж байдаг. Харин овоорсон хог тэр энергийн урсгалд саад хийж, сөрөг энерги болгож хувиргадаг байна. Харин овоорсон хоггүй байх нь эерэг энергийг дуудна. Иймд өдөр бүр 10-15 минутыг гэрийнхээ энд тэнд овоорсон хог новшийг цэвэрлэхэд зарцуулж байгаарай.

 

2. Агаар цэвэрхэн байх ёстойгоос гадна сайхан үнэртэй байна

Цэцэг, ургамал агаарыг цэвэршүүлж, өөртөө хортой бодис болон цахилгааны бохирдлыг шингээж авдаг. Жижиг хэмжээтэй биш, том хэмжээтэй цэцэг, ургамлыг аль болох гэртээ тарьж ургуулаарай. “Арека” мод нөхөрсөг байдлыг бий болгох ба 2 метр хүртэл ургадаг, агаар цэвэршүүлэгч ургамал юм – НАСА хүртэл үүнийг хүлээн зөвшөөрсөн тул олон газрууд энэ модыг гадна талбайдаа ургуулдаг.

Гэртээ эхнэртэйгээ хэрэлдэх эсвэл утсаар хэн нэгэнтэй маргалдах, хүүхдээ чанга дуугаар загнах зэрэг нь гэрт асар их сөрөг энергийг цуглуулдаг гэдгийг санаарай. Мөн гэрийнхээ ханын цаасны өнгийг хэт бараан байхаар сонгох хэрэггүй. Сөрөг энерги хар бараан эд зүйлд шингэхдээ амархан байдаг.

 

3. Хагарч, хугарсан болон эвдэрсэн эд зүйлс гэртээ байлгах хэрэггүй

Нүх үүссэн сав, цоорхой хувцас бол гэрт сөрөг энерги цуглуулж болох хамгийн тод жишээ юм. Эдгээр зүйлсийг гэртээ байлгасаар байвал танд үргэлж азгүйтэл болон тантай холбоотой эд зүйлс эвдэрч, сүйдсээр байхыг илтгэнэ. Иймд болж өгвөл эвдэрсэн эд зүйлсийг тэр дор нь янзалж, болохгүй бол хаях хэрэгтэй. Ингэж чадвал танай гэр эерэг энергиэр дүүрэх болно.

 

4. Боломжийн үүд хаалгыг хаахаа болих хэрэгтэй

Фенг шүйн ухаанд үргэлж боломжийн өмнө үүд хаалга нээлттэй байх ёстой гэж үздэг. Гэрийн хаалга цэвэрхэн байх ёстой. Мөн гутал арчих хэсэг болон гутлын тавиур ч мөн ялгаагүй цэвэрхэн байх нь чухал. Ямар ч айлд ороход үүдний хэсэг эхэлж угтдаг учир энэ хэсгийг хамгийн тохилог, нүдэнд үзэмжтэйгээр чимэглээрэй – уран зураг тавих, гоёмсог тавилга байрлуулах болон зочдыг орж ирэхэд танай гэр инээмсэглэн угтаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх өөр юу ч тавьсан болно.

13
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Otgonjargal Lodoi

    Otgonjargal Lodoi

    2019/02/28 at 17:07

    Гэртээ байх хамгийн сайхан

  2. Rentsendorj Narangerel

    Rentsendorj Narangerel

    2019/02/28 at 22:11

    гэртээ байхдаа аз жаргалтай…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *