“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр тохиолдож байсан 15 хөгжилтэй үйл явдал

2

“Оскар”-ын шагнал гардуулах ёслол кино үйлдвэрлэлийн салбарт хамгийн том арга хэмжээний нэг байдаг. Арга хэмжээнд зориулж 44 сая доллар зарцуулна, том танхимд нийт 3300 зочин хүрэлцэн ирэх бөгөөд шагнал гардуулах ёслолыг 225 орны ард иргэд ширтэн суугаа – бүх зүйл дээд төвшинд явагдах ёстой. Хэдий бүгд сайтар бэлтгэгдсэн ч гэлээ төлөвлөгөөнөөс гадуур болох зүйл маш их.

“Оскар”-ын шагнал гардуулах 91 дэх ёслолд зориулаад киноны хамгийн том шагнал гардуулах ёслолын үеэр болж байсан инээдтэй гэмээр тохиолдлуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Ноён өмгөөлөгч – Марлон Брандо

© eastnews

“Оскар”-ын 45 дахь шагнал гардуулах ёслол дээр Марлон Брандо “Загалмайлсан эцэг” киногоороо шилдэг эрэгтэй дүрийн шагнал гардаж авах ёстой байжээ. Гэсэн хэдий ч жүжигчин арга хэмжээнд очихоос татгалзсан байна, оронд нь үл таних нэгэн эмэгтэй жүжигчин гарч ирж шагналыг нь гардан авчээ: энэхүү үйлдэл нь Марлон киноны салбар дахь индианчуудын эрхийг хамгаалж байгаагаа илэрхийлж байгаа хэрэг гэж бүсгүй тайлбарласан байна.

 

2. Азтай хатагтай – Барбара Стрейзанд

© eastnews

Америкийн кино академийн дүрмээр бол нэг шагналыг нэг л хүн авах зохицуулалттай. Гэсэн хэдий ч 1969 онд нэгэн сонирхолтой тохиолдол болов – хоёр эмэгтэй жүжигчин адил тооны санал хурааж авчээ, тийм учраас эмэгтэй шилдэг дүрийн шагналын нэгийг Кэтрин Хепберн “The Lion In Winter” киногоороо, хоёр дахь шагналыг нь Барбара Стрейзанд “Funny Girl” киноны Фанни-гийн дүрээр авсан байна. Кэтрин арга хэмжээнд ирээгүй байсан тул Барбара тайзан дээр гарч бас дахиад од болоод авчээ.

 

3. Ноён загвар – нүцгэн эр

© eastnews

1974 он, британийн кино жүжигчин Дэвид Нивен шагналын эзнийг зарлаж байхад нүв нүцгэн эр гэнэт тайзан дээр гараад иржээ. Дараа нь сураг ажиг тавихнээ нүцгэн залуу нь гэрэл зурагчин, ижил хүйстнүүд, бисексуал, трансжендер нарын эрхийг хамгаалагч Роберт Опель гэдгийг тодруулсан байна. Энэ “нүцгэн галзуурал”-ын ачаар дэлхий дахин түүнийг маш сайн таньдаг болжээ.

 

4. Ноён босогч – Ричард Гир

© eastnews

Уг нь бол Ричард Гир шагналын эзнийг зарлах ёстой байсан, харин үүнийхээ оронд Төвдийг эзлээд байгаа Хятадын улс төрийн тухай яриад эхэлжээ. Түүний энэ үйлдлээс нь болоод 1993 оноос эхлээд Америкийн кино академи Гирийг бүтэн 20 жилийн турш тус арга хэмжээнд оролцохыг нь хорьжээ.

 

5. Ноён талархагч – Эдриен Броуди

© eastnews

“The Pianist” киноны дүрээрээ Эдрин Броуди 2003 онд оскарын баримлыг гартаа атгасан. Жүжигчин энэ үйл явдалд маш их баярласан байсан тул үүнийгээ илэрхийлж Хэлли Берриг бүр үнсээд авчээ – Хэлли тэр үед тайзан дээр түүнд шагнал гардуулаад зогсож байсан юм. Тэр цагаас хойш Хэлли – ямар нэгэн арга хэмжээн дээр байнгын зочин байхаа больсон гэдэг.

 

6. Ноён болон хатагтай бүтэлгүй хөтлөгчид – Жеймс Франко болон Энн Хэтэуэй

© eastnews

Энн Хэтэуэй болон Жеймс Франко нарыг арга хэмжээний хөтлөгчөөр сонгожээ, гэсэн хэдий ч тэд тайзан дээр ёстой бүтэлгүйтэж өгсөн байна. Жүжигчдийн наргиан шоглоом олонд таалагдсангүй, ер нь бол жүжиглэлт нь хэтэрсэн гэж үзжээ. Шагнал гардуулах арга хэмжээ дууссаны дараа шүүмжлэгчид тэднийг Оскарын түүхэнд байгаагүй хамгийн амжилтгүй хөтлөгчид гэж дүгнэсэн байна.

 

7. Хатагтай байрлал авагч – Анжелина Жоли

© eastnews

2012 оны шагнал гардуулах арга хэмжээнд зориулж Versace-гийн хар даашинз сонгожээ. Даашинзныхаа гоёмсог оноог харагдуулахын тулд бүсгүй баруун хөлөө улаан хивсэн дээр зогссон ч тэр, тайзан дээр гарсан ч тэр даашинзын цаанаас гаргаад байв. Ингээд л Жолигийн хөл сошиал сувгаар тоглоом шоглоом болж эхэлсэн, тэр ч бүү хэл твиттерт бүр тусгай аккаунт хүртэл нээсэн байжээ.

© llyandria / imgur

 

© imgur

 

8. Ноён муу хүмүүжилтэн – Саша Барон Коэн

© eastnews

Этгээд жүжигчин, продюссер Саша Барон Коэн 2012 онд улаан хивсэн дээр гарч ирэхдээ “The Dictator” киноны өөрийн бүтээсэн дүр болох Хаффаз Аладины хувцсыг өмссөн байжээ. Гартаа савтай чандар барьсан байв. Тэр үед нь жүжигчнээс сэтгүүлч Райн Сикрест сурвалжлага авч байсан байна. Саша америк сэтгүүлчийн смоукинг дээр шууд л Ким Чен Ирийн хуурамч чандрыг асгачихсан гэдэг.

 

9. Хатагтай унагч – Женнифер Лоуренс

© eastnews

“Оскар”-ын шагналтан Женнифер Лоуренс хоёр ч удаа арга хэмжээн дээр унаснаараа мартагдахгүй зочин болжээ. 2013 онд “Silver Linings Playbook” киноны дүрдээ шагналаа авах гэж яваад даашинзныхаа хормойд тээгэлдэж шатан дээр унажээ. Нөгөө тохиолдол нь яг жилийн дараа улаан хивсээр алхаж явахдаа бүдэрч, аз болж хамгаалагч түшээд авч амжсан гэдэг.

 

10. Хатагтай аж ахуйч – Эллен Жеженерес

© eastnews

86 дахь удаагийн шагнал гардуулах арга хэмжээний хөтлөгчөөр Эллен Жеженерес ажилласан. Үдшийн эзэгтэй гэдгээ тэр мэдрүүлэх гэсэн бололтой, Эллен арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдыг сонирхолтой хөтөлбөрөөр хөгжөөгөөд зогсохгүй мөн дайлахаа ч мартаагүй байна. Бүсгүй пицца хүргэлтийн залуутай цуг тайзан дээр гарч ирээд оддыг пиццагаар дайлаад эхэлжээ. Харин дараа нь оддоос пицца хүргэлтийн залууд “цайны мөнгө” өгөхийг хүссэн байна.

 

11. Ноён бүтэлгүй үнсэлт – Жон Траволта

© eastnews

“Оскар”-ын арга хэмжээ хэчнээн олон үнсэлтийг давж туулсан юм бэ дээ: Николь Кидман болон Кит Урбаны гал халуун үнсэлт, Анжелина Жоли төрсөн ах Жеймс Хейвенийг амьсгал авч чадахгүй болтол нь үнссэн үнсэлт. Гэхдээ хамгийн тэнэг бөгөөд инээдтэй үнсэлтээр Жон Траволтагийх тодорчээ. 2015 онд улаан хивсэн дээр алхаж явахдаа Скарлетт Йоханссан руу гүйж очжээ. Энэ үед бүсгүй зургаа даруулах гээд зогсож байсан бөгөөд Траволтаг дөхөж ирж байгааг ч анзаараагүй байна. Тэдний цугтаа авахуулсан гэрэл зураг сошиал сувгаар нэг тарсан төдийгүй олон мемегийн шалтгаан болсон ажээ.

 

12. Ноён ой санамж – Леонардо Ди Каприо

© eastnews

Леонардо Ди Каприо болон “Оскар” хоёроор залхуучууд нь тоглоом шоглоом хийж наргилгүй үлдсэн байх. Авьяаслаг жүжигчин шагнал авахын тулд маш урт замыг удаан туулсан. 2016 онд олон сая мөрөөдөл биелж “The Revenant” киноныхоо дүрээр хүссэн баримлаа авч чадсан. Харамсалтай нь тэр шагналаа арга хэмжээний хүлээн авалт болсон ресторанд мартаад гарчихжээ. Гарах хаалган дээр рестораны зөөгч залуу гүйж ирээд шагналыг нь эзэнд өгч амжсан гэдэг.

 

13. Шилдэг алдаа – тэмцээний зохион байгуулагчид

2017 онд “Шилдэг кино”-нд нэр дэвшиж шалгарсан киноны нэрийг хийсэн дугтуйг андуурчээ. Үүний үр дагаварт “La La Land” шилдэг киногоор шалгарсан гэж буруу зарласан. Дараа нь арга хэмжээ зохион байгуулагчид алдаагаа засаж “Moonlight” киног шилдэг киногоор шалгаруулсан байна.

 

14. Шилдэг даашинз – Билли Портер

© eastnews

Америкийн жүжигчин Билли Портер “Оскар-2019” шагнал гардуулах ёслолын үеэр өөрийнхөө гоёлоор бүгдийг алмайруулж чадсан юм: улаан хивсэн дээр тэр дэрвэгэр хормойтой смокингээр гангарчээ. Гоёлын дизайнераар Кристиан Сириано ажилласан – америкийн “Тайз” шоуны дөрвөн ч улирлын ялагч болсон алдартай хүн.

Шилдэг даашинз шагналыг арга хэмжээ эхлэхээс өмнө хэн авах нь тодорхой болсон тул зочид гэртээ харьцгааж болно гэж үзэгчид тоглоом шоглоом хийж байв. Мөн интернетэд ч түүгээр тоглоод амжжээ, Портерийг “The Little Mermaid” киноны Урсулатай зүйрлэсэн байна.

eastnews, the-little-mermaid / movies.disney

 

15. Ялагчийг хамгийн шилдэг зарласан нь – Сэмюэл Лерой Жексон

© eastnews

Шагнал гардуулах 91 дэх удаагийн арга хэмжээний үеэр Сэмюэл Лерой Жексон “Шилдэг кино зохиол”-ын ялагчийг зарлахаас өмнө найз Спайк Ли-гээр тоглохоор шийджээ. Найз нь сагсан бөмбөгийн “Knicks” багийн улаан дэмжигч, тэгээд Сэмюул тайзнаас: “Спайк, чи энд сууж байгаа нь ямар сайхан хэрэг вэ? “Knicks” гэртээ 18 удаа дараалан хожигдож явсны эцэст нэг юм хожил авлаа. Дахин хэлье: “Knicks” өнөөдөр “San Antonio Spurs- ийг хожсон” гэж хэлээд Жексон “BlacKkKlansman” киноных нь шагналыг Спайк Лийд гардуулан өгчээ.

7
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *