Дэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд

1

Нууцлагдан хадгалагдсан үнэт эрдэнэсийг олох үед олонх хүмүүсийн хувьд уг эрдэнэсийг агуулсан хайрцаг сав болон цоож цуурга тийм ч анхаарал татмаар зүйл байдаггүй. Гэтэл зарим тохиолдолд эрдэнэсийн хайрцаг болон цоож нь доторх үнэт эрдэнэ шигээ гайхмаар зүйл байх нь бий. Доорх гайхмаар цоожнуудыг түүхийн урт удаан хугацаанд хамгийн гүн гүнзгий нууцууд, үнэт эрдэнэсүүд, үл мэдэгдэх аймшгуудыг хамгаалан хадгалахад ашиглаж иржээ. Үнэн хэрэгтээ эдгээр цоожнуудаар хамгаалагдсан обьектуудын тухай их бичигддэг болохоос цоожнуудын тухай дурдсан нь ховор байдаг. Тийм ч учраас энд үнэт эрдэнэс, нууц бүхний найдвартай хамгаалагч болсон цоожнуудын тухай товч мэдээллийг гэрэл зургийн хамт хүргэж байна.

1. 1630 он, Франц, N. Du Feyis-ийн бүтээсэн элдэв чимэглэл болон хуйлааснууд бүхий цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 2

2. XVIII эсвэл XIX зуун, Энэтхэг, морь хэлбэрийн цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 3

3. 1680 он, John Wilkes, ‘илрүүлэгч’ цоож

Дугаар цуглуулагч руу заасан заагч барьсан эрийн заагч нь энэ цоожоор цоожилсон хаалга хэдэн удаа нээгдэж байгааг заадаг.Дэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 4

4. Чин гүрэн /1644-1912/-ий үед улаан зандан модоор хийгдсэн загас хэлбэрийн цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 5 Дэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 6 Дэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 7

5. XVI зуун, Нюрнберг, төмөр цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 8

6. 1524 он, Румынь, Бьертан дахь бэхжүүлсэн сүмийн ариун сав суулга хадгалах өрөөний модон хаалганы цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 9

7. 1550 он, Франц, төмрөөр урласан урлагийн бүтээл гэмээр цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 10

8. XVII зууны сүүл, John Wilkes, дөрвөн эргэдэг боолт бүхий цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 11

9. 1854 он, Итали, Турин, Paolo Acquadro, төмрөөр урласан цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 12

10. XVII зуун, Франц, хайрцагны цоожны дотор талаас харуулсан байдалДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 13

11. XVII зуун, John WilkesДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 14

12. 1610 он, Герман, үл мэдэгдэх дархны урласан цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 15

13. XVII зуун, ГерманДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 16

14. 1695 он, Англи, John Wilkes, алтадмал гуулин цоожДэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 17

 

15. Сталины 70 насны ойгоор Монгол улсаас бэлэглэсэн Монгол цоож

Энэ цоожийг хэн ч онгойлгож чадаагүй байгаа гэнэ. Таван түлхүүртэй энэ цоожны хананд нь Монгол улсын газрын зургийг дүрсэлж, Монгол бичгээр бичсэн байдаг аж. Энэхүү бэлгийн билэгдэл, утга учир нь их гүн гүнзгий бөгөөд Монгол орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал нь энэ цоож мэт бат бэх байг гэсний дээр Сталинизмын дэглэмд цоож зүүж буй хэрэг юм гэсэн таамгууд байдаг байна.Дэлхийн хамгийн өвөрмөц цоожнууд 1

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Жинхэнэ Монгол

    2015/01/26 at 13:52

    Монгол цоож 5н түлхүүртэй байхыг Орчин үеийн хүмүүс ойлгохгүй байгааг ойлгохгүй байхын. 1 түлхүүр 1 эзэнтэй тэхээр 1 цойжийг 5 хүн нийлж байж онгйлгоно гэсэн үг. 1 хүн буюу 1 түлхүүр үгүй бол Цойж онгойхгүй гэж байгаа юм. Энэ бол Их Монгол Улсын Их Хаадын Нууцын Хаалганы ЦОЙЖ ийм байдаг байсан юм!!! Ийм учраас Сталинд бэлэглэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл Нууцыг ЧАНД ТӨГС ЗАХИР гасан Монгол үндэстний далд хэллэг агуулагдаж байгаа юм. Харин нэг цойж ийм Олон түлхүүртэй байхыг “Сталин” хүртэл удтал ойлгоогоогүй гэдэг.

  2. zochin

    2016/02/18 at 02:08

    Цоож geech @жинхэнэ монгол oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *