
17 настай охины хөмсөгний өнгө л түүнийг 33 настай бүсгүй шиг харагдуулах боломжтой байдаг ажээ. Манай сайт уншигч танд наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг 7 зүйлийг хүргэж байна.
1. Нимгэн бөгөөд шингэн хөмсөг

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүнийг наснаас нь хөгшин харагдуулдаг тодорхой шалтгаанууд байдаг ажээ. Үүнд:
- Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэж, хэт хуурамч харагдах нүүр будалт хийх.
- Хөмсөгт гэрэлтүүлэг хийх нь наснаасаа хөгшин харагдах бас нэгэн шалтгаан болдог.
- Хөмсөгний сүүлийг будахгүй орхих.
- Үс уналт болон хөгшрөлт хоёр харилцан хамааралтай байдаг тул хөмсөгөө шингэлж, нарийсгах хэрэггүй.
2. Уруулаа зузаан болгож будах

Хүүхэд хэзээ ч зузаан уруултай байдаггүй тул уруулыг зузаан болгож будах нь наснаасаа хөгшин харагдах нэгэн шалтгаан болдог ажээ. Хүний уруул хүний дүрх төрхөнд тохирч, гоо сайханд зохицсон байдаг тул уруулаа хэт их зузаан болгож будах хэрэггүй гэж зөвлөж байна.
3. Арьсны өнгөнөөс өөр өнгийн үс

Хэрэв та бор шаргал өнгийн арьстай бол хар бараан өнгийн үс будалтаас зайлсхийх нь зүйтэй. Хар бараан өнгийн үс арьсны тань өнгөтэй үл нийцэж, хөxөрсөн зовхийг улам илүү тодруулж, арьсны өнгийг улаан мэт болгон харагдуулж байгааг та дээрх зурагнаас харж байгаа биз ээ.
4. Хэт их нүүр будалт хийх

Хэтрүүлэхгүй байвал зохих зүйлсийн нэгт нүүр будалт ордог ажээ. Суурь будгаа хэт зузаан тавих нь хүнийг илүү овортой харагдуулдаг ба зузаан нүүр будалт нүүрний арьсны хөдөлгөөнөөр өөрчлөгдөж, үрчлээтэй мэт харагдуулах явдал ч бий.
5. Нүүрээрээ турах

Биеийн жингийн 20-25 хувийн махлаг бүсгүйчүүдийн хувьд нүүрний хэлбэрийг зохистой хэмжээнд байлгаж, илүү залуу харагдахад түлхэц болж байдаг байна. Харин нүүрээрээ хэт турах нь эсрэгээрээ илүү овортой харагдахад хүргэдэг аж.
6. Шар шүд

Нас ахихын хэрээр хүний шүд сувдан цагаан өнгөө алдаж, шарлаж эхэлдэг билээ. Иймээс шүдний пааланг эрүүл аргаар нөхөн сэргээх боломжтой болсон өнөө үед цагаан шүдтэй инээмсэглэлээр өөрийгөө чимээрэй.
7. Үеэ өнгөрөөсөн хуучны үс засалт

Үсний засалт хүний гадаад төрхөнд том нөлөө үзүүлж байдаг. Иймээс цаг үетэйгээ хөл нийлүүлсэн үсний засалт сонгож байх нь чухал. Мэдээж дээр үеийн хэв маягтай үс засалт танд овор нэмэх болно гэдгийг анхаарч байх нь зүйтэй.
Залуу харагдах өөр ямар нууц танд байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.







