Хүний хөлөөс зайдуу, амрах зорилгоор хувьдаа арал худалдаж авсан дэлхийн 8 тэрбумтан

0

Машин, дарвуулт усан онгоц, хувийн онгоц – энэ мэт зүйл баячуудад байлгүй л яах вэ. Өнөөдрийн манай нийтлэлд багтсан баячууд бүр цааш ахихаар шийджээ – тэд далай, тэнгисийн дунд өөрийн гэсэн хэсэг газартай байж тэндээ амар жимэр амрахыг хүссэн байна. Амралтын ийм газрын төлөө тэрбумтнууд нэг их ч мөнгө зарахгүй, тэдний хөрөнгөөс ердөө хэдхэн сая доллар л хасагдана. За, сонирхож эхлэх үү?

Тед Тёрнер

twimg.com

Тед Тёрнер зогсоо зайгүй, өдөр шөнөгүй ажиллаж байдаг мэдээний CNN сувгийг үүсгэн байгуулсан, түүний хөрөнгө 2,2 тэрбум доллар. 35 жилийн өмнө Өмнөд Каролины эрэг орчим 19 км.кв талбай бүхий Сент-Филлипс арлыг худалдан авчээ. Арлын онцлог шинж – цагаан элстэй мундаг том эрэгтэй. Дараа нь Тёрнер арлаа 23,8 сая доллараар үнэлэн зарахаар болсон бөгөөд дөрвөн жилийн дараа борлуулж чаджээ.

 

Ах дүү, ихэр Дэвид болон Фредерик Барклай

forbes.com

Ах дүү Барклай нар зочид буудлын салбарт бизнесийн эзэнт гүрнийг бий болгож чадсан бөгөөд тэдний хөрөнгө 9,7 тэрбум доллараар тоологдоно. Тэд бол Daily Telegraph сонин, Ritz зочид буудлыг эзэмшдэг. Энэ жил сэр Дэвид Барклай өөд болсон. Ах дүү хоёр Ла-Манш дахь Сарка эрэг хавийн Бреклоу арлыг худалдан авсан. Арлын талбай – 0.3 км.кв. Үндсэн онцлог – Брекло цайз нь 82 саяар үнэлэгджээ.

 

Ларри Эллисон

twimg.com

Oracle компанийн эзэн Ларри Эллисон 2012 онд Хавай дахь Ланаи арлын 98 хувийг 300 сая доллараар худалдан авчээ. Арлын үлдсэн газар нутаг дээр нутгийн ард иргэд оршин суудаг. Байгалийн үзэсгэлэнт арал, хэд хэдэн амралтын газруудтай. Тэрбумтан цар тахал дөнгөж эхлээд байхад арал дээрээ ирсэн сураг хэвлэл мэдээллээр явсан.

 

Дитрих Матешиц

twimg.com

Австрийн бизнес эрхлэгч, Red Bull компанийн хувьцааны 49 хувийг эзэмшдэг, дэлхийн хамгийн баян хүмүүсийн 65 дугаарт бичигддэг. Түүний хөрөнгө – 26,8 тэрбум ам.доллар. 2003 онд Фижи дахь Лаукала арлын нэг хэсгийг худалдаж авчээ. 14,1 км.кв талбай бүхий ширэнгэн ой, нарийн ширхэгтэй элсэн эргийг өөрийн болгохын тулд Матешиц 10 сая доллар төлсөн байна. Тэрээр арлыг амралтын газар болгон ашиглаж байгаа бөгөөд хэн дуртай нь амарч болох ажээ.

 

Жон Малоун

twimg.com

Америкийн бизнес эрхлэгч, тэрбумтны хөрөнгө 7,9 тэрбум ам.доллар. Тэрээр АНУ-ын баячуудын тоонд багтдаг. Жон Малоун Багамын ойролцоо Сэмпсон-Кей арлыг худалдан авчээ. Арал 2013 он хүртэл нийтэд нээлттэй байсан. Жон арлыг худалдан авснаас хойш зөвхөн түүний гэр бүл, найз нөхдөд л нээлттэй болжээ. Одоогийн байдлаар арлын нэг хэсгийг худалдахаар зарлаад байгаа – 0.08 км.кв газрыг Малоун 14,5 сая доллараар үнэлэн зарах гэж байна.

 

Ричард Брэнсон

gadgets360cdn.com

Британийн бизнес эрхлэгч, Virgin Group корпорацийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон – хоёр ч арлын эзэн. Неккер арал болон Британийн Виржиний арлууд орчим байрлах Москито арлыг худалдан авсан. Анхны арлаа 120,000 доллараар худалдан авч эко-амралтын газар болгон зохион байгуулжээ. Арлын цахилгаан хэрэглээний 80%-ийг байгалиас авдаг – бүгд нөхөн сэргээгдэх эрчим хүчээр ажиллана. Хоёр дахь арал – алдартнууд амардаг бас л алдартай газар болжээ. Брэнсон энэ арлыг 12,5 сая доллараар 2007 онд худалдаж авсан юм.

 

Билл Гейтс

asiasociety.org

Билл Гейтс 2006 онд Белиз дах Гранд-Баг арлыг худалдаж авахын тулд өөрийн хөрөнгө болох 124 тэрбум доллараасаа нэгээхэн хэсгийг заржээ. 1,27 км.кв талбайтай аралд 25 сая доллар төлсөн байна. Арал дээр далдуу модон дунд нуугдсан зочид буудал, задгай ойтой, усан спортоор хичээллэж болно, загас ч барьж болно.

 

Роман Абрамович

twimg.com

Роман Абрамовичийн хөрөнгө 15,3 тэрбум доллар. Тэр бас л өөртөө хүний хөлөөс зайдуу амрах арал худалдаж авсан байна, Сент-Братсд 90 сая доллараар аралтай болжээ. 0,23 км.кв талбайтай арал дээр зочид буудал, усан сан, теннисийн талбай байхаас гадна соронз мэт татах далайн цэнхэр устай.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *