Тусламж эрсэн гар дэлхий ертөнцийг бүхэлд нь өөрчлөх хүчтэй гэдгийг харуулсан богино хэмжээний киног толилуулж байна

0

Маш өчүүхэн мэт санагдам зүйлс зарим тохиолдолд хэн нэгний амьдралыг үндсээр нь өөрчлөх нь бий. Амьдрал бидэнд хэзээ аливаа асуудал, хүндрэл болон амжилт бүтээлийг авч ирэхээ хэлдэггүй. Магадгүй бид бусдад сайн сайхан үйл хийхийн сайхныг мартвал, яг л ноён Indifferent мэт бусдыг үл хайхарсан нэгэн болж хувирах байсан ч байж мэдэх юм. Энэхүү богино хэмжээний киног үзсэний дараагаар магад бидний бусдыг харах өнцөг өөрчлөгдөж, бусдад туслахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг ухаарах биз ээ.

Нэг л жижигхэн үйл хөдлөл бидний хорвоог харах өнцгийг өөрчилдөг

© CGMeetup / youtube
© CGMeetup / youtube

3 минутын дотор уг богино хэмжээний кино таны хүлээлтээс ч давсан мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байж болно. Уг кинонд бусдыг үл тоосон, хувиа хичээсэн амьдралтай нэгэн эр гарах бөгөөд эхний хэсэгт тэрээр яаран сандарч яваа эмэгтэйд туслан цахилгаан шатыг зогсоож болох байсан ч өөрийн тав тухыг илүүд үзэн түүнийг орхиж буй тухай, бяцхан охины гараас мултран хийсэн одож буй шаарыг гараа халаасандаа хийгээд харсаар өнгөрүүлж буй тухай гардаг.

© CGMeetup / youtube

Гэсэн хэдий ч түүний амьдрал гэрлэн дохион дээр ногоон гэрэл хүлээн зогсох мөчид орвонгоороо эргэж хоцорно. Нэгэн эмээ зам хөндлөн аюулгүй гарахын тулд түүний гараас атгана. Хэрэв тэр эмээгийн замд таарч тус болоогүйсэн бол тэр эмээ осолд орох байсныг ч үгүйсгэхгүй, бас хувиа хичээгч эрийн бусдыг харах өнцөг ч өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх байсан биз ээ.

© CGMeetup / youtube

Үүний дараагаар халааснаасаа гараа гарган бусдад туслах нь өөрт тааламжтай мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй бусдад ч аз жаргал бэлэглэх юм байна гэдгийг ухаарснаар хувиа хичээсэн нэгэн үүрд үгүй болон оддог.

© CGMeetup / youtube
© CGMeetup / youtube
© CGMeetup / youtube

Мэдээж киноны гол зангилаа хэсэг төгсгөлд нь бий! Гол дүрийн эр яг л өөр шигээ бусдыг үл тоон халаасандаа гараа хийн зогсох эрийг олж харна. Яг энэ мөчид тэр өмнө нь яг түүн шиг байснаа санаж, хараагүй хүний дүр эсгэн өнөөх эмээгийн хийсэн үйлдлийг түүнд хийж, гарнаас нь атгаж авна…

© CGMeetup / youtube

 

Mr. Indifferent богино хэмжээний киног үзэгч таны мэлмийд үлдээж байна

34
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *