Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт

0

Албан ёсны нэр – Бүгд Найрамдах Узбекистан Улс. Дундад Азид байрлах бөгөөд Туркменистан, Афганистан, Казахстан, Кыргызстан болон Таджикистан улсуудтай хил залгаа оршино. Далайд гарцгүй, улсын нийслэл Ташкент.

1. Олон жилийн өмнө Узбекистанд олон тооны Оросууд амьдран суудаг байлаа. Хүн амын ихэнх хувь нь Оросоор ярьж, Орос шахуу соёлтой болж байв. Харин одоо зөвхөн настайчууд л Оросоор ярих бөгөөд залуучууд төрөлх хэлээрээ ярина. Гудамжны нэрээс Орос нэр алга болсоор байгаа юм.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 4

2. Гаднынхан Узбекистанд амьдрахад бэрхшээлтэй тулгарна, учир нь Узбек залуучууд гадныханыг маш их гадуурхдаг байна.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 3

3. Цагдаа – хамгийн их орлоготой ашигтай ажил. Цагдаа нар хаа сайгүй, тэдний орлого нь авилга.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 5

4. Ташкент хот амралт, зугаалгын сайхан газар. Жуулчдад үзэж харах зүйл ихтэйгээс гадна амьдрахад тухтай.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 7

5. Ташкент саяхан л сайхан ургасан модтой парк, талбайгаараа гайхагдаж байлаа. Гэтэл учир битүүлэг шалтгаанаар моднуудаа тайрч аваад оронд нь жижиг гацуур суулгах болжээ.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 6

6. Аялал жуулчлалын газруудад Бухар, Самарканд болон Хиву хот орно. Тэнд амьдарна гэж худлаа, очиж үзээд л ирэхэд болно.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 1

7. Улсын нийслэлд театртай бөгөөд хааяахан Орос хэл дээр жүжиг тавина. Мөн хэд хэдэн музей үзэж болно.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 8

8. Хэрвээ та клубын амьдралыг илүүд үздэг бол ихэнх клубууд нь Ташкентын төв хэсэгт байрлана. Гэхдээ ихэнх узбек залуучууд зодолдох гэж л клубт очдогийг мартаж болохгүй шүү.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 9

9. Хэрвээ танд узбек паспорт байхгүй бол таны аялал хоёр дахин үнэтэй болно.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 2

10. Бас л узбек паспортгүй бол бэлэг дурсгалын зүйл ч үнэтэй тусна.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 10

11. Ташкент хотыг “барилгын хот” гэж хэлж болно, яагаад гэвэл байнга барилгаа өөрчилж байдаг газар.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 11

12. Ташкентийн үзэх ёстой нэг газар бол метро. Буудал болгоныг хаш чулуугаар бүрсэн ба шил толь болсон газар байх ажээ. Цагдаагийн эргүүл алхам бүрт таарна. Метроны буудлууд маш цэвэрхэн, цаасны хэлтэрхий ч байхгүй. Метронд гэрэл зураг авахыг эрс хориглодог.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 13

13. Ташкентад явж байхад өлсөнө гэж байхгүй, гудамжны өнцөг булан бүрт кафе, ресторан байна.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 12

14. Жимсний дарснаас бусад согтууруулах төрлийн ундаа нь муу гэж үздэг учраас импортоор орж ирсэн архи үнэтэй байдаг ажээ.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 14

15. Хэрвээ та Узбекистан явахаар шийдсэн бол урьдчилан узбек мөнгөн тэмдэгт солиулж авч явсан нь дээр. Учир нь тус улсад мөнгө солиулах маш хүндрэлтэй, банкинд ч амархан солихгүй.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 15

16. Узбекистанд 8 болон 9-р сард аялахад тохиромжтой. Энэ үеэр шинэ ургацын жимс гарсан байхаас гадна тийм ч халуун биш байна.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 16

17. Цанын баазаараа алдартай улс: Чартак, Агалык, Чимган болон Ташкентийн рашаан …

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 17

18. Тус улсад нийтийн тээвэр явдаггүй хотууд байдаг. Эдгээр хотуудад бэлэг дурсгалын зах, тоглоомын клуб зэрэг чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд их байх ажээ.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 18

19. Узбекистанд байгалийн унаган төрх болон зэрлэг амьтдыг хамгаалахын тулд 9 тусгай хамгаалалтай газар, үндэсний парк байдаг.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 19

20. Узбекистанаар хоёр том гол урсана – Амударья, Сырдарья, эдгээр голууд нь Кызылкум цөлөөр дамжин Аралын далайд цутгана.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 21

21. Кызылкумын уулнаас 1990 онд эрдэмтэд харь гаригийн гэмээр хадны зураг олжээ.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 20

22. Гиссаргскийн оргилоос динозаврын хамгийн тод мөрийг олж байв. Эрдэмтдийн үзэж байгаагаар 75 сая жилийн тэртээх мөр ажээ.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 22

23. Узбекистанаас дэлхийг донсолгосон олдворыг олжээ. Сакс хатны шарил – 250 алтан товчтой маш үнэтэй хувцас өмсгөсөн мумми. Түүхэн баримтаас харахад сакс хатныг Александр Македонский Самарканд хотыг эзэлснээс хойш эхнэрээ болгожээ.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 23

24. Самарканд болон Кашкадарья дүүргүүдэд 15 метрийн өндөртэй пирамид олдсон байна.

Узбекистаны тухай сонирхолтой 24 баримт 24

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/24 at 03:32

    Ezen Chingisiin ezlej yvsan uls bnadaa

  2. maralmichid

    2021/04/22 at 18:33

    sonirholtoi bailaa iluu ihiig medmeer bn dahiad shine medee oruulaad ogooch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *