
Орчин үеийн байрнуудын тагтыг хог нoвш хадгалах агуулах эсвэл угаасан хувцсаа хатаах газар болгон ашиглахаас улам татгалзах болжээ. Тагтыг өөрийн хүсэлдээ тохируулж илүү тохитой болгох хүмүүс улам олширч байна. Хэзээ ч юм тэнд цана, хайрцаг, эвдэрхий тоос сорогч байсан бол одоо цэцэг ургаж олон өнгө өнгийн гэрэл асах боллоо. Тав тухыг мэдрүүлэх зөөлөн хивсэнцэр, дулаахан бүтээлэг биднийг хүлээнэ.
Өнөөдрийн нийтлэлийн баатрууд уйтгартай тагтыг өөрчлөх хүч, цагийг өөртөө гаргаж чаджээ: ажлын булан, найз нөхөдтэйгөө халуун дулаан цагийг өнгөрөөх жинхэнэ диваажин болгосон байна. Ямар ч байрны тагтыг өөрийн хүсэлдээ нийцүүлэн өөрчилж болно: амралт, ажил, ярилцаж суух тухтай газар. Мөн таны гэрийн тэжээвэр амьтны тухлан хэвтэх дуртай газар болох биз ээ.
Би одоо энд байнга суудаг болсон, миний дуртай газар

Сандлын дэр худалдаж авахад л багахан мөнгө зарцуулсан

Гэрийн эзэн уран сэтгэмжээ бага зэрэг ажиллуулаад амралтын тухтай булантай болж чаджээ

Цэцэг бас багахан засвар тагтыг амилууллаа

Доод талын айл ч гэсэн цэцгэнд дуртай болохоор биднийг сайн ойлгосон. Гэхдээ би ус алдахгүй байхыг их хичээж байгаа

6 метрийн урттай тагтанд өөрөө засвар хийж дуусгалаа

Зуны цагаар дахиад нэг өрөөтэй болчихсон юм шиг санагдаад байх юм

Тагтыг ажлын өрөө болгоход нэг их үнэтэй болсонгүй, гэхдээ овоо их цаг зарцуулсан

Тагтан дээрх цэцэрлэгээрээ бахархаж сууна

Гэрт дэмий баахан хэвтсэн юм. Ашгүй хаана өлгөхийг нь сая л ойлголоо

Дараа нь нүүхэд амар байхаар тагтаа чимэглэсэн шүү

Зурагт хуудас нь гудамжны зориулалттай тул ус борооноос айхгүй

Засвар хийгээд харсан чинь илүү зайтай болчихсон ч юм шиг

Ийм тагтыг болзоо хийх газар болгон ашиглаж болохоор санагдлаа

Тагтан дээрээ гэрийн театр ажиллуулж болно оо

Би тагтандаа бүр дурлачихаад байна

Тагтыг гэрийн тэжээвэр амьтанд тухтай байхаар зохион байгуулж болох юм байна шүү

Та өөрийн тагтыг яаж харж байна: ажлаа гялалзуулмаар, тайван амарчихмаар эсвэл найз нөхөдтэйгөө хөөрөлдөж суух тухтай булан гэж харж байна уу?







