Хятадын амьтны хүрээлэнд нэгэн сармагчин шовх үзүүртэй чулуугаар хамгаалалтын шилийг хагалжээ!

2

Хүмүүс “Planet of the Apes” киног уран зөгнөлт гэж үздэг ч, үнэн хэрэгтээ энэ кино худал зүйл биш юм! Бид заримдаа сармагчингуудыг байгаагаасаа илүү ухаалаг гэдгийг анзаарч хардаг. Одоо тэд амьтны хүрээлэнгээс оргох гэж оролддог болсон байна! Тэгэхээр бид нэгэн сармагчингийн тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй бусад сармагчингууд ч бас түүний үйлдлийг даган дуурайхыг үгүйсгэхгүй.

Хятадын “Zhengzhou” амьтны хүрээлэнгээр үйлчлүүлсэн хэсэг хүмүүс гайхалтай гэмээр зүйлийн гэрч болцгоожээ: өхөөрдөм жижигхэн сармагчин чулуу ашиглаж, хамгаалалтын шилийг хагалсан байна. Гэхдээ үйлчлүүлэгчид дан ганц гайхшралд ороогүй – Колумбын цагаан царайт Капучин сармагчин ч бас хийсэн үйлдлээ хараад гайхширчээ.

Ноён Wang хэлэхдээ, “Сармагчин чулууг шовхолж үзүүрлэж байгаад хамгаалалтын шил рүү цохиж эхэлсэн. Шил рүү цохих үедээ сармагчин айж байсан боловч, тус үйлдлээ үргэлжлүүлэн хийсээр байсан.” гэжээ. Сармагчин энэ үйлдлийг санамсаргүй хийв үү? эсвэл Капучин сармагчин эхлээд айж байсан ч, түүнд өөр төлөвлөгөө байсан уу?

Нөгөөтэйгүүр амьтны хүрээлэнгийн ажилтан Tian Shuliao өгсөн ярилцлагадаа, “Энэ сармагчин бусад сармагчингууд тэс өөр. Тэр юу ашиглаж хушгыг хагалж идэхээ хүртэл сайн мэддэг. Гэхдээ өмнө нь хэзээ ч хамгаалалтын шил рүү цохиж байгаагүй. Энэ бол анхны тохиолдол байсан. Хамгаалалтын шил тийм ч амар хагарахгүй, урьд өмнө нь ийм асуудал ч гарч байгаагүй. Энэ зүйл болсны дараа бид түүний ашигласан чулуунуудыг тухайн газраас холдуулсан.” гэсэн байна.

Үнэхээр энэ зүйл сонсогдож байгаа шигээ гэнэтийн бөгөөд амьтдын хаант улсаас маш цөөхөн нь хэрхэн эд зүйл ашиглахыг сайн мэддэг, дан ганц сармагчингууд ч биш. Зарим нэгэн эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар, шимпаньзе сармагчингууд ан хийхдээ чулуу ашигладаг талаар дурджээ. Хэрээнүүд холын зайд бас эд зүйл ашигладгийн дотор бургасан саваа хүртэл багтдаг гэнэ.

Далайн амьтдад ч гэсэн энэ төрлийн чадвар бий. Усны минж чулуу ашиглаж, тугалган бүрхүүл дотроос гарч ирж байсан тохиолдол бий. Нөгөөтэйгүүр наймаалжнууд хамгаалалтын зорилгоор үүнийг хэрэглэдэг: тэд кокосын бүрхүүлийг зөөврийн хамгаалалт болгон ашигладаг байна.

Капучин сармагчин хэрхэн хамгаалалтын шилийг хагалж буй бичлэгийг эндээс үзээрэй:

Танд энэ үйл явдлыг хараад “Planet of the Apes” киног эхнээс нь дахин бүх ангийг нь үзэх хүсэл төрж байна уу? Өөр таны мэдэх амьтдын эд зүйл ашиглах чадвартай холбоотой мэдээлэл бий юу? Тэд үнэхээр кинон дээрх шиг дэлхийг өөрсдийн гартаа оруулах өдөр ирэх болов уу? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй солилцоорой.

18
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Boris Bayaraa

    Boris Bayaraa

    2019/09/03 at 12:32

    ene xun boltsiin bish uu

  2. Bataa Bolor

    Bataa Bolor

    2019/09/03 at 16:03

    Хун болчлоо гээд гарах гээд байшдээ гаргаад хувцас омсуулээчээ

  3. Baatar Hero

    Baatar Hero

    2019/09/03 at 23:23

    Ymarch sarmagchin yrij chaddag gej bga. yagaad yridaggui we gewel yriwal ajil hiilgene geed.iimerhuu garuud mer ser bdag da chadahgui ee geel ajilaas hoish suudag nuhduud.

  4. С. Нэргүй

    С. Нэргүй

    2019/09/03 at 23:58

    Hagalie ch gj hagalagui yum shg bn. Zuger l tsohij bsn chn hararchihvuda. Shul hagarsni dara bi yu hiichve gd zugtachlaa

  5. Oyunbileg Davaa

    Oyunbileg Davaa

    2019/09/04 at 08:27

    Амьтны хүрээлэнгийн амьтан нь хүртэл хужаа санаатай болчих гэж орчны нөлөө гэж…

  6. Levi

    Levi

    2019/09/04 at 18:20

    Shil:Made In China

  7. Dashbazar Enhbaatar

    Dashbazar Enhbaatar

    2019/09/04 at 20:55

    Yg hvn bolh gj baigam bn

  8. Enkhbat Luvsandagva

    Enkhbat Luvsandagva

    2019/09/05 at 10:11

    ХУЖААГ ЭСРГҮҮЦСЭН БОСОГЧ Л БН АМЬТАН ХҮРТЭЛ ИНГЭЖ ТЭМЦЭЖ БАЙНА….БИД….

  9. Batochir Sanaa

    Batochir Sanaa

    2019/09/05 at 11:39

    Hoorhii doo ih l zowdog bolood l amitan hvrtel iim hargis muuhai bolj bga shde

  10. Sodbayar Sodoo

    Sodbayar Sodoo

    2019/09/05 at 13:29

    Udahgu sarmagchin hun 2 iin bair soligdono

  11. Найдан Хаш-эрдэнэ

    Найдан Хаш-эрдэнэ

    2019/09/05 at 14:52

    Ene shiliig hagalaad l sarmagchin hun buyu hujaa bolj bga yum hehhe

  12. Dawaasuren Dawaa

    Dawaasuren Dawaa

    2019/09/05 at 19:57

    Одоо Зоопаркад байгаа сармагчин хүн болох уу? гэж асуухад болно гэж оюутан охин хариулсан гэж байгаа Энэ батлагдаж байна даа..

  13. Yadamdorj Dambiinyam

    Yadamdorj Dambiinyam

    2019/09/06 at 11:44

    Ухаантай л золиг юум…ккк

  14. Bayasgalan Oyunchimeg

    Bayasgalan Oyunchimeg

    2019/09/06 at 12:02

    Evrika

  15. Mer Gen

    Mer Gen

    2019/09/06 at 14:27

    yagd iim goy hergtei yum niiteldiimbe <3

  16. Davaasuren Bichigt

    Davaasuren Bichigt

    2019/09/06 at 16:18

    Одоо хоорондоо зодолдохдоо наад аргаа хэрэглээд эхэлбэл тэгүүл хүн болно гэсэн үгдээ.

  17. О. Гон

    О. Гон

    2019/09/06 at 17:36

    hitad shilshdee kkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *