Яагаад зарим машины шатахууны савны таг баруун талдаа, зарим нь зүүн талдаа байдаг вэ? Үүний учрыг хамтдаа олцгооё

0

Та найзынхаа машиныг барьж үзсэн үү? Эсвэл машин түрээсэлж байв уу? Тэгвэл та шатахуун авах үедээ ичмээр байдалд орж байсан байх магадлалтай. Автомашины шатахуун цэнэглэх үед шатахууны савны таг аль ч талдаа байж магадгүй гэдгийг ойлгоно – зүүн эсвэл баруун талд.

Автомашин үйлдвэрлэгчид яагаад нэгдсэн ойлголтод хүрээд бүх загварын машины шатахууны савны тагийг зөвхөн нэг талд нь гаргаж болдоггүй юм бэ? Техникийн нэгдсэн зохицуулалт уг нь хэрэглэгчдэд тав тухыг мэдрүүлнэ, ашиглалтын хэмнэлтийг гаргахад тустай баймаарсан.

Шатахууны савны таг машины зүүн эсвэл баруун талд байдаг нь ямар учиртай юм бэ?

yandex.net

 

Өчүүхэн ч гэлээ төвөгтэй

Жолооч хүн өөрийн машиныхаа шатахууны савны тагны байрлалд аажим дасаж эхэлдэг. Гэхдээ л ямар нэгэн байдлаар төвөг учруулна. Шатахуун түгээх газарт ирээд өөрийн шатахууны саванд тохируулж зохих байрлалыг эзлэх ёстой болно. Үйлчлүүлэхээр очсон шатахуун түгээх газар болгонд өөр өөрөөр зогсох машинууд – бүгд л шатахууны савандаа тохируулж байрлалаа эзэлж байгаа нь тэр.

imgur.com

Дугаарлаж зогсох машины тоо ч харилцан адилгүй. Нэгэнд нь урт дугаар үүссэн байхад нөгөөд нь хов хоосон. Мөн шатахууны савны тагны байрлалаас болоод автомашины осолд орох тохиолдол ч бий.

Тэгээд аль хувилбар нь зөв болж таарч байна – зүүн үү, баруун уу?

 

Уялдаа холбоотой бөгөөд ашиг тустай

Жолооны хүрдний эсрэг талд шатахууны савны тагийг байрлуулах нь мэдээж зөв. Зүүн жолоотой бол шатахууны савны таг баруун талдаа байрлана.

Шатахуун түгээх газар ирээд жолооч орон зайн баримжаагаа авахад ч амар. Хэрвээ зүүн талдаа жолооны хүрдтэй машинд шатахууны савны тагийг зүүн талд хийвэл жолооч шатахуун цэнэглэх цэгтэй хэтэрхий ойрхон зогсоход хүрнэ – хаалгаа ч бүрэн онгойлгож чадахгүй. Эсвэл хэтэрхий хол зогсоно – шатахуун юүлэх хоолой хүрэхгүй. Ингээд жолооч манёвр хийхээс өөрцгүй. Ямар нэгэн байдлаар цаг зарцуулах тул араас ирж дугаарлах машины тоо нэмэгдэх зэрэг хүндрэлүүд гарна.

yandex.net

Шатахууны савны таг жолооны хүрдний эсрэг байрлах тохиолдолд жолооч хаалгаа ямар ч төвөггүй онгойлгож чадна. Мөн зам дээр зогсож байхдаа канистраас шатахуун хийхэд ч амар. Замаас гарч зогсоод бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шатахуунаа цэнэглэх боломжтой гэсэн үг. Эсрэгээрээ, зүүн гарын дүрэмтэй улс орнуудын машинуудын шатахууны банк баруун талдаа байрлавал тохиромжтой.

Тэгээд автомашин үйлдвэрлэгчид яагаад энэ ойлголтыг дагадаггүй юм бэ?

 

Загварын ээдрээтэй асуудал

Автомашины загвар зохион бүтээдэг хүмүүст үнэндээ энэ асуудал огт хамаагүй – тэд шатахууны савны тагийг хаана байрлуулах тухай онцгойлон анхаардаггүй. Харин сүүлийн үеийн үйлдвэрлэгчид ямар нэгэн байдлаар үүнд анхаарал хандуулж нийтлэг ойлголттой болохыг хичээж байна.

yandex.net

Жолооны хүрдийг тухайн улс орнуудын дүрэм журамд нийцүүлэн өөрчилж байгаа. Харин шатахууны савны тагийг өөрчлөх нь машины загвар зохион бүтээгчдийн хувьд нэмэлт зардал болдог ажээ.

Эсрэгээрээ, азийн зарим нэг алдартай үйлдвэрлэгчид өөрийн автомашинуудад зохих өөрчлөлтийг хийж эхэлсэн. Гэхдээ энэхүү өөрчлөлт барууны зарим нэг улсуудад тохирохгүй хэвээр. Өөрөөр хэлбэл жолооны хүрдийг зүүн талд гаргасан ч шатахууны савны тагийг хуучин байранд нь үлдээсэн загварын автомашин борлуулсаар байна.

yandex.net

Заримдаа зөвхөн баруун жолооны хүрдтэй улс орнуудад ч гэсэн эвгүй байрлалтай банктай машин байдаг. Жишээ нь, ВАЗ хоёр ч удаа зүүн талдаа банк хийж байсан удаатай – 2104 болон 2102-т. Шалтгаан нь гадаад марк, мөн зарим нэг эд анги нь гадаадын үйлдвэрийнх байжээ.

Ингээд нэг хэсэгтээ л будлиан үүсэж – баруун талдаа ч банктай, зүүн талдаа ч банктай автомашинтай жолооч нар учраа олохгүй мунгинана.

yandex.net

УАЗ-ийн ихэнх загварт ийм асуудал байхгүй гэж хэлж болохоор – хоёр талдаа толины тусгалтай банк суурилуулсан. Мөн машины бүхээгт шатахууны банкыг онгойлгох товчлуур хүртэл бий.

4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *