
Компьютер бидний амьдралыг хөнгөвчлөх ёстой, даанч заримдаа эвдрэл гэмтлээс болоод бухимдах шалтгаан болчихдог. Үйлдлийн системийн ээлжит доголдлын улмаас үүдэх толгойн өвчнөөс салахын тулд уг доголдолд хүргэх хэд хэдэн шалтгаануудыг мэдэж байх хэрэгтэй. Чихэвч компьютерын хэвийн ажиллагаанд нөлөөлдөг болохыг, мөн нөүтбүүкний батарейг хөргөгчинд хадгалах ёстой гэж хэн мэдэхэв дээ?
Бид эвдрэл гэмтлийн хэд хэдэн шалтгаануудыг авч үзэх бөгөөд компьютер болон нөүтбүүкний ашиглалтын хугацааг уртасгахад тань тусална гэж найдаж байна.
Нөүтбүүкний тэжээлийг залгах дарааллыг алдагдуулах

Нөүтбүүкний залгуурыг эхэлж ханын залгуурт залгаад дараа нь нөүтбүүкний оролтод хийж болохгүй. Энэ дарааллаар залгаад байх юм бол нөүтбүүк зүгээр л шатна, муугаар төсөөлөхөд платууд шууд эвдэрнэ л гэж ойлгоорой.
Тэжээлийг залгах зөв дараалал дараах байдлаар явагдана: эхлээд нөүтбүүкний оролтыг хийнэ, дараа нь залгуурыг ханын залгуурт залгасны дараа асаах товчлуурыг дарж асаана.
Нөүтбүүкний батарейг салгалгүйгээр залгуурт залгах

Нөүтбүүкийг батарейтай байхад нь тогноос салгаж ашиглах нь зүйтэй, өөрөөр хэлбэл батарей 50-60 хувийн цэнэгтэй байхад салгаж болно. Хэрвээ батарейг дотор нь үлдээх юм бол хэрэглээний явцад батарейны хүчин чадал суларна. Өөрөөр хэлбэл батарейны ямар ч хэрэг байхгүй болох буюу үсрээд л хэдэн арван минут л ажиллахад хүргэдэг.
Салгасан батарейг аль болох хөргөгчинд хадгалахыг бодоорой, гэхдээ хөлдөөгчинд биш шүү. Ус чийг үл нэвтрэх уутанд хийж хөргөгчинд тавиарай. Ингэснээр исэлдэхгүй бөгөөд удаан хугацаанд ашиглах боломжтой болно.
Бүрэн асахыг тэвчээртэй хүлээж чадахгүй байх
Компьютерыг залгаж асаасны дараа бүрэн асч ажиллах хүртэл хүлээнэ. Бүрэн асахыг тэвчээртэй хүлээж чадахгүй бол үйлдлийн систем доголдох, мэдээлэл дамжуулах хурд саарах, хэт их ачаалал авахад хүрнэ.
Хэрвээ компьютер хэдэн минутын дараа ч гэсэн удаан ажиллаад байвал автоматаар ачааллаж байгаа программуудыг шалгаж цэвэрлэх шаардлагатай.
Шууд хананы разетканд залгахын оронд гал хамгаалагчтай залгуур эсвэл уртасгагч ашиглах

Цахилгааны огцом өөрчлөлт эсвэл ачаалал гэнэт ихсэхэд хормын дотор зөвхөн мэдээллээ алдаад зогсохгүй мөн процессор шатаах аюултай. Өөрийгөө хамгаалахын тулд аливаа эрсдэлийг аль болох багасгахын тулд уртасгагч эсвэл гал хамгаалагчтай залгуур ашиглана.
Уг залгуур нь тогны хэт их хэлбэлзлийн үед аливаа цахилгаан хэрэгслийг шатахаас хамгаалдаг. Хэрвээ боломжтой бол тог тэнцвэржүүлэгч авч тавихыг зөвлөж байна.
Процессорыг хана эсвэл бусад эд зүйлстэй ойрхон байрлуулах

Процессор хэмжээгээрээ том тул хүмүүс аль болох нүднээс далд байрлуулахыг хичээдэг. Ингээд тасалгааны өнгө үзэмж эвдэхгүй эсвэл өөрийн тав тухыг бодоод агааржуулалтын зайтай байлгах дүрмийг зөрчинө. Ихэвчлэн хана, хөшиг эсвэл гэрийн чимэглэлийн өөр эд зүйлд наагаад тавьчихдаг.
Компьютер болгоны системд хөргөлт зайлшгүй шаардлагатай, энэ шаардлагыг хангаж чадахгүй бол компьютер халж эд ангиудын үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Агаарын солилцоонд юу ч саад болохгүй байхад анхаар, мөн сэнсний ажиллагааг бүрэн хангаарай.
Программ хангамжинд хайнга хандах
Үйлдлийн системийг хурдан бөгөөд доголдолгүй ажиллуулахын тулд хариуцлагатай хандах зайлшгүй шаардлагатай.
- Чухам юу суулгаж байгаагаа сайтар хяна. Ямар ч хэрэгцээгүй бөгөөд илүү программ суух ёсгүй.
- Үе үе Windows Registry-г цэвэрлэж түр зуурын файл болон давхардсан файлуудыг устга.
- Боломжоороо оригинал драйвер ашиглана, өөрөөр хэлбэл өөрийн компьютерын хүчин чадалд тохирох драйвер сонго.
- Байнга вирусын эсрэг скан хийж сэжигтэй файлуудыг устгаарай.
Нөүтбүүкийг Sleep болон Hibernate байдалд тээвэрлэх

Нөүтбүүкийг цүнхэнд хийхээсээ өмнө унтраагаад хэсэг байлгаарай, нэг ёсондоо бүрэн унтраах хэрэгтэй. Sleep болон hibernate байдалд хэзээ орхих вэ: жишээ нь хүн гэртээ босон суун ажлаа хийх үедээ л ашиглана. Өөрөөр хэлбэл системийг бүрэн ачааллатал хүлээхийг хүсэхгүй байгаа үед.
Нөүтбүүк sleep болон hibernate горимд байхад ийш тийш нь зөөвөрлөхгүй байхыг хичээнэ, яагаад гэвэл хүчтэй хөдөлгөөний үед нөүтбүүк эвдрэх эрсдэлтэй ажээ. Үүнээс болоод программ хангамж ч доголдоход хүрдэг байна.
Дэлгэц дээр нарны туяа тусах

Компьютер, нөүтбүүк аль нь ч нарны нөлөөнд өртөнө, тиймээс цонхноос хол тавихыг зөвлөж байна. Нарны туяанаас болоод төхөөрөмж хэт хална, энэ л шалтгааны улмаас компьютерыг халаагуурын хажууд байрлуулж болохгүй.
Хоёрдугаарт, нарны туяа нь дэлгэцэнд маш муу нөлөө үзүүлнэ. Хэрвээ дэлгэцийг байнга нарны туяанд байлгаад байвал дэлгэцийн хурц ялгарлаас салахаас өөр арга үлдэхгүй.
Нөүтбүүкний хөргөлтийн системийн дутагдал

Нөүтбүүкийг байнга тэгш бөгөөд хатуу гадаргуу дээр байрлуулна, ингэснээр ямар нэгэн доголдолгүй ажиллах боломжийг бий болгох юм. Мөн агааржуулалтын хэсэгт юу ч саад болохгүй байх ёстой. Агааржуулалт буюу сэнс нь доод хэсэгтээ байрласан загваруудын хувьд ширээний хатуу гадаргуу хангалтгүй.
Энэ тохиолдолд хөргөлтийн нэмэлт систем ашиглана – дотроо жижигхэн сэнстэй тавиурыг нөүтбүүкний доор байрлуулаарай.
Нөүтбүүкний өөрийнх нь биш тэжээлийн блок ашиглах
Тэжээлийн блок шатах тохиолдол элбэг гарах бөгөөд шинийг суурилахаас өөр аргагүйд хүрдэг. Танилуудаасаа авах эсвэл шууд таарсныг нь л суурилуулах – энэ бол шилдэг санаа биш юм. Хамгийн гол нь өөрийнхөө нөүтбүүкний загварт яг таг тохирсон блокыг л суурилуулна.
Тэжээлийн блок техникийн үзүүлэлтээрээ тохирч байсан ч гэсэн ижил үйлдвэрлэгчийнх биш л бол суурилахаас татгалзана. Эс бөгөөс батарей эсвэл платанд асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
Дэлгэцийг буруу цэвэрлэх

Дэлгэцийг шингэн бодисоор цэвэрлэснээр эдэлгээний хугацааг эрс багасгахад хүргэнэ. Спиртийн агууламжтай бодис нь дэлгэцийг гялалзахаас хамгаалсан давхаргыг гэмтээдэг. Мөн нойтон болон даавуун салфеткаар арчих хэрэггүй, мөн цэвэрлэгээний бодис, урсгал усаар битгий арчаарай.
Маш зөөлөн даавуу эсвэл микрофибрээр арчихыг зөвлөж байна. Бохирдол ихтэй эсвэл арчихад хэцүү хэсгүүдийг дэлгэц арчих тусгай салфеткаар арчих нь зүйтэй. Дэлгэц арчих тусгай салфетка нь дэлгэцийн төрөл тус бүрээр харилцан адилгүй байдгийг мөн анхаараарай.
Ашиглахгүй байгаа зүйлийг залгаатай орхих

Хэрэглэхгүй байгаа өчүүхэн ч гэсэн хамаагүй технологийг салгаснаар нөүтбүүкний эдэлгээний хугацааг уртасгаж чадна. Боломжтой бол дуу, товчлуурын нэмэлт гэрлүүд, Bluetooth, мөн Wi-Fi зэргийг унтраагаарай.
Бас нэг тус болох өөр арга – утасгүй хулгана, флаш, чихэвч болон дискүүдийг салгана. Энэ бүгд ашиглаагүй ч гэсэн батарейнаас идэж байдаг зүйлүүд.







