Та бидний үзэх дуртай Зөвлөлтийн үеийн кинонууд дээр гардаг 15 алдаа. Өмнө нь хэдэн арван удаа үзсэн ч гэлээ эдгээрийг анзаараагүй юм байна шүү

0

Киноны зураг авалт гэдэг бол маш хүнд ажил тул алдартай найруулагчид хүртэл өөрсдийн уран бүтээлдээ алдаа мадаг гаргадаг. Бидний үзэх дуртай кинонуудад ч алдаа бий. “Кавказад болсон явдал”, “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь”, ““Ы” ажиллагаа буюу Шурикт тохиолдсон явдал” (энэ жагсаалт дуусахгүй цааш үргэлжилнэ) гэх зэрэг эдгээр бүтээлүүдийг бид бараг цээжээр мэддэг болсон, гэхдээ хамгийн хачирхалтай нь бид алдаа мадгийг нь тэр болгон олж хараагүй байжээ, хэдэн арван удаа үзсэн ч гэсэн хараагүй байна шүү.

Зөвлөлтийн үеийн алдартай кинонуудыг дахин анхааралтай үзэж жижигхэн алдаануудыг олсон юм. Магадгүй та дуртай киногоо арай өөр өнцгөөс үзэх нэг боломж ч байх юм билүү?

“Ы” ажиллагаа буюу Шурикт тохиолдсон явдал

© Операция «Ы» и другие приключения Шурика / Мосфильм

Юрий Никулины тоглосон дүрийн ард байгаа гэрлийн бүрхүүл том зураглалаас ерөнхий рүү шилжихдээ өнгөө өөрчилжээ.

 

Иван Васильевич мэргэжлээ сольсон нь

© Иван Васильевич меняет профессию / Мосфильм

Жорж Милославский ширээнээс үнэт цаас олоод тоолдог, дараа нь үзэгчдэд хандаж домогт үгээ хэлнэ дээ: “Ард иргэд ээ, мөнгөө хадгаламжийн кассанд хадгалуулж байгаарай”, харин энэ үед хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй мөнгө гартаа барьчихжээ.

 

Хайр болон тагтаа

© Любовь и голуби / Мосфильм

Василий спорт зааланд Раиса Захаровнатай хичээллэж байхад цэнхэр зангиатай зогсоно. Уг нь үйл явдлаараа бол тэр зангиаг захаас хэзээ хойно нь худалдаж авдаг юм шүү дээ.

© Любовь и голуби / Мосфильм

Раиса Захаровна бааранд бүжиглэж байхдаа даашинзныхаа энгэр дээр гоёмсог цэцэг зүүсэн байдаг. Тэндээс гарч ирсний дараа харин учир битүүлгээр алга болжээ.

 

Д`Артаньян болон шадар гурван цэрэг

© Д’Артаньян и три мушкетера / Одесская киностудия

Д`Артаньяны үсний засалтыг л сайн харчихаарай. Кадр өөрчлөгдөхөд дөнгөж ороосон үстэй байна уу?

 

Афоня

© Афоня / Мосфильм

Секундын дотор Катягийн даашинз хатаж амжина, харин хайрцагтай сахар байрлалаа өөрчилжээ.

 

Кавказад болсон явдал

© Кавказская пленница, или Новые приключения Шурика / Мосфильм

Киноны эхэнд гарах эмнэлгийн машины цонх хагархай байдаг. Дараа нь буюу Шурик эмнэлгийн машины жолооч Эдиктэй дахин таарахад цонх нь бүтэн болжээ, харин дараагийн кадр дээр дахиад л хагархай.

© Кавказская пленница, или Новые приключения Шурика / Мосфильм

Нинаг хулгайлах ажиллагаанд Шурикийг оролцохыг ятгах үед үс нь бор шаргал өнгөтэй байдаг бол маргааш өглөө нь цайвар шаргал өнгөтэй болоод иржээ.

© Кавказская пленница, или Новые приключения Шурика / Мосфильм

Балбес ногоон-шар өнгөтэй өргөст хэмх шидсэн ч Шурикийн аманд орохдоо өнгөө өөрчилдөг, тэгээд бас уяатай гэж байгаа.

© Кавказская пленница, или Новые приключения Шурика / Мосфильм

Нина гутлынхаа өсгийгөөр хаалга балбахад хар мөр үлддэг. Хулчгар орж ирэхэд хаалга цэмцийсэн цагаан болчихжээ.

© Кавказская пленница, или Новые приключения Шурика / Мосфильм

Хулчгар өмднийхөө резинэн мөрөвчийг тайлаад Шурик руу өргөст хэмх харвадаг. Хэдхэн секундийн дараа Хулчгарыг ар нуруунаас нь харуулахад мөрөвчөө эргээд өмсчихжээ.

 

Шерлок Холмс болон Доктор Ватсоны адал явдал: Баскервилийн нохой

© Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Собака Баскервилей / Ленфильм

Нэг үзэгдэл дээр ханан дээрх эвэр нэг бол гарч ирээд л, нэг бол алга болоод л…

© Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Собака Баскервилей / Ленфильм

19 дүгээр зуунд яагаад ч байж боломгүй трансформатрын подстанц байгааг киноноос харж болно.

 

Цөлийн гэгээ

© Белое солнце пустыни / Мосфильм

Эмэгтэй дүр гуталтайгаа гүйж байгаад кадр солингуут аль хэдийнээ хөл нүцгэн болжээ.

 

Нохойн зүрх

© Собачье сердце / Ленфильм

Хэдхэн секундийн дотор лаа хурдан дуусаж байна уу?

Та зөвлөлтийн үеийн кино үзэх дуртай юу? Та ямар алдаа олж харж байсан бэ?

5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Янжмаа Батсүх

    Янжмаа Батсүх

    2020/11/04 at 20:36

    Tiim baina 1970 aad oni veiin kino gehed hytad udun kurtka umssun bna hytadtai nuucaar harictaj baij

  2. Enkhbat Bymbasuren

    Enkhbat Bymbasuren

    2020/11/04 at 23:52

    vamar aimshigtai yum be

  3. Шинэ Цэцэг

    Шинэ Цэцэг

    2020/11/06 at 22:54

    Gyrchenkog Raisa Zaharovna gd bichchihjee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *