15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор

4

Өвлийн хүйтэн өдөр ажил төрлөө дуусгаж гэртээ хариад дулаахан бүтээлгээр биеэ хучаад халуун цайтай цуг дөнгөж хийж болгосон бүлээн жигнэмэг идээд буйдан дээрээ тухлан сууж байна гээд төсөөл дөө? “Жигнэмэг хийх гэж бөөн хүч хөдөлмөр, цаг болно доо” гэж бодож байна уу? Үгүй ээ.

Та бүхэнд амтат десерт богино хугацаанд хийх 10 төрлийн жорыг танилцуулахаар бэлдлээ.

Кокостой жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 1

Орц:

  • Гурил – 100 г
  • Сахар – 100 г
  • Кокосын үйрмэг – 200 г
  • Өндөг – 2ш
  • Хөөлгөгч – 1 ц.х

Хийх арга:

  1. Өндгөө сахартайгаа сайтар холино.
  2. Дээрээс нь кокосын үйрмэгээ хийж хутгана.
  3. Гурилаа хөөлгөгчтэйгээ хольж өндгөөрөө зуурна.
  4. Гурилаа хагас цаг орчим хөргөгчид хийж амраана.
  5. Гараа усаар норгож гурилаа жигнэмгийн хэлбэрээр хувааж шарах шүүгээний хавтан дээр өрнө.
  6. 180 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 15 минут орчим шарна.

Алимтай жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 2

Орц:

  • Сахар – 120 г
  • Уут ванилин – 1 ш
  • Өндөг – 4ш
  • Маргарин – 200 г
  • Гурил – 500 г
  • Хөөлгөгч – 1 уут
  • Алим – 3ш

Хийх арга:

  1. Өндгөндөө сахар, ванилаа хийж хутгаад дээрээс нь хайлуулсан маргарин, хөөлгөгчтэй хольсон гурилаа хийж зуурна.
  2. Алимаа хальсалж жижиг дөрвөлжин хэлбэрээр хэрчиж гурилны зуурмагтаа хийнэ.
  3. Хоолны халбагаар гурилаа тасдан авч шарах шүүгээний хавтан дээр тавих бөгөөд 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 10-15 минут буюу шаргал өнгөтэй болтол нь болгоно.

Гүнждийн үртэй жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 3

Орц:

  • Гурил – 70 г
  • Цөцгийн тос – 60 г
  • Сахар – 120 г
  • Өндөг – 1 ш
  • Ванилийн экстракт ½ ц.х эсвэл 1 уут ванилийн сахар
  • Дөнгөж шахсан нимбэгийн шүүс – 1 ц.х
  • Гүнждийн үр – 160 г
  • Хөөлгөгч – ½ ц.х
  • Давс – ½ ц.х

Хийх арга:

  1. Гуриландаа хөөлгөгч, давсаа хийж хутгана.
  2. Хайлмагтуулсан цөцгийн тосоо сахартайгаа холиод дээрээс нь өндөг, ваниль, нимбэгийн шүүсээ хийж 20-30 секунд миксерээр холино.
  3. Миксерийн хурдаа багасгаад гурилаа бага багаар хийнэ.
  4. Гурил бэлэн болонгуут гүнждийн үрээ хийнэ (гүнждийн үрээ шарж болно).
  5. Шарах шүүгээгээ 180 хэм хүртэл халаана. Шарах хавтан дээр хүнсий цаас дэвсээрэй – заавал дэвсэнэ шүү. Цайны халбагаар гурилаа тасдан вач хоорондоо 3-4 см-ийн зайтай байхаар тарааж тавина. Жигнэмгийн зуурмаг урсах болно шүү.
  6. Хэмжээнээс хамаарч 8-15 минут орчим болгоно.

Шоколадтай жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 4

Орц:

  • Хайлуулах шоколад – 240 г
  • Цөцгийн тос – 4 х.х
  • Гурил – 2/3 аяга
  • Хөөлгөгч – ½ ц.х
  • Давс – ½ ц.х
  • Том өндөг – 2 ш
  • Сахар – ¾ аяга
  • Ванилийн сахар – 1 ц.х
  • Жижиглэн хуваасан шоколад – 150 г

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаана.
  2. Шарах хавтан дээр хүнсний цаасаар бүрнэ.
  3. Шоколадаа жижиглэнэ.
  4. Миксерээр сахар, өндөг, ванилийн сахараа хутгана – 4 минут орчим.
  5. 240 г шоколадаа цөцгийн тостой хольж халуун усны ууран дээр барьж хайлуулна.
  6. Хайлуулсан шоколадаа өндөг-сахар дээрээ нэмж бага хурдаар миксердэнэ.
  7. Өөр нэг саванд гурил, хөөлгөгч давсаа хийж холиод шоколадтай зуурмаг дээрээ хийж гурилаа зуурна.
  8. Үлдсэн 150 г шоколадаа жижиглээд гурил дээрээ нэмнэ.
  9. Хоолны халбагаар гурилаа тасдаж хавтан дээр хоорондоо 5-7 см-ийн зайтай байхаар тарааж тавина.
  10. 12-15 минут орчим болгоно.

Овьёосны жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 5

Орц:

  • Цөцгийн тос – 100 г
  • Сахар – 1 стакан
  • Өндөг – 2ш
  • Овьёосны буудай – 1 стакан
  • Гурил – 1стакан
  • Самар, хатаасан жимс

Хийх арга:

  1. Саванд цөцгийн тос, сахараа хийж сэрээгээр нухна.
  2. Дараа нь миксерээр сахар хайлтал хутгана.
  3. Өндгөө нэмж сайтар холино.
  4. Стакан овьёосны буудайг хийж холино.
  5. Өөрийн хүссэнээр самар, хатаасан жимс нэмнэ: үзэм, хушга … Ойролцоогоор 2 стакан байхаар тооцно.
  6. Сайтар холиод гурилаа нэмнэ.
  7. Гурилаа бөмбөлөг болгон хуурай гуриланд нэг өнхрүүлж жигнэмгийн хэлбэрт оруулна.
  8. Шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэвсэж оливийн тос түрхээд дээрээс нь жигнэмгээ өрнө.
  9. 200 хэмд 15 минут орчим болгоно.

Сүүтэй жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 6

Орц:

  • Гурил – 400 г
  • Сахар – 200 г
  • Цөцгийн тос – 100 г
  • Өндөг – 1 ш
  • Сүү – 80 мл
  • Хөөлгөгч – ½ ц.х

Хийх арга:

  1. Зөөлрүүлсэн цөцгийн тосондоо сахараа хийж хутгана.
  2. Дээрээс нь өндөг, сүү, хөөлгөгчөө хийж сайтар холино.
  3. Гурилаа нэмж зуурна.
  4. 7-10 мм зузаантай байхаар гурилаа элдэнэ.
  5. Тусгай хэвийн тусламжтайгаар эсвэл зүгээр таваг ашиглан гурилаа хэвэнд оруулж хуваана.
  6. Шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэвсэж дээрээс нь жигнэмгийн гурилаа өрнө. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаана.
  7. Гурилны захыг шаргал өнгөтэй болтол буюу 15 минут орчим болгоно. Хамгийн гол нь шарах шүүгээнд жигнэмгээ удаан байлгах хэрэггүй, тэгвэл байдаг л жирийн жигнэмэг болж хувирна шүү.

Гадилтай жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 7

Орц:

  • Зөөлөн том гадил – 2 ш
  • Геркулес – 1 стакан
  • Самар, үзэм, шоколад, хүсвэл цинамон

Хийх арга:

  1. Гадилаа бяцалж геркулестэй холино.
  2. Самар, үзэм, шоколадаа дээрээс нь хийнэ.
  3. 180 хэмд 15 минут орчим шарах шүүгээнд болгоно. Хавтан дээр хүнсний цаас дэвссэн байна.

“Мадлен” жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 8

Орц:

  • Гурил – 120 г
  • Өндөг – 2 ш
  • Сахар – 80 г
  • Цөцгийн тос – 90 г
  • Нимбэгийн шүүс – 1 х.х

Хийх арга:

  1. Цөцгийн тосоо багахан хайлуулаад дээрээс нь өндөг, сахараа хийнэ.
  2. Миксер эсвэл сэрээгээр сайтар хутгаарай.
  3. Гурил, нимбэгийн шүүсээ хийнэ. Гурилаа сайн зуураарай.
  4. “Мадлен” хэлбэрт гурилаа оруулаад (байхгүй бол өөрийн хүссэн хэлбэрт оруулж болно).
  5. 190-200 хэмд 12-15 минут болгоно.

“Кофены үр” жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 9

Орц:

  • Сүү – 4 х.х
  • Уусдаг кофе – 5 х.х
  • Цөцгийн тос – 200 г
  • Цөцгий 30% – 200 мл
  • Сахар – 250 г
  • Какао – 3 х.х
  • Гурил – 650 г

Хийх арга:

  1. Кофег халуун сүүнд уусгаад цөцгийн тос, сахар, цөцгий, какаог хийж сайтар холино.
  2. Гурилаа хийж зуурна.
  3. Гурилаа жижиг жижиг таслаад кофены үр хэлбэрт оруулна (жижиг жижиг бөмбөлөг хийж хоёр тийш багавтар сунгаж голоор нь багахан зүснэ – гэхдээ хоёр зах хүртэл нь зүсэх хэрэггүй).
  4. 180 хэмд 12-15 минут болгоно.

“Зочид хаяанд иржээ” жигнэмэг

15 минутын дотор хийх амтат жигнэмэгний 10 жор 10

Орц:

  • Өндөгний шар – 2 ш
  • Ванилийн сахар – 1уут
  • Гурил – 230 г
  • Сахарны нунтаг – 80 г
  • Цөцгийн тос – 120 г
  • Нимбэгийн хальс – ¾ ц.х

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 175 хэм хүртэл халаана.
  2. Шарах шүүгээний хавтан дээр хүсний цаас дэвсэн тослоод хуурай гурил цацна.
  3. Гурил, сахараа нэг саванд хийнэ.
  4. Дээрээс нь хайлмагдсан цөцгийн тос, өндөгний шар, нимбэгийн хальсыг хийнэ.
  5. Бүгдийг сайтар холино.
  6. Гурилаа 5-10 минут амраана.
  7. Гурилаа хиам хэлбэртэй болгоод цагираг хэлбэрээр хуваана (бууз, баншны гурил хувааж байгаатай адил)
  8. Шарах шүүгээнд 10 минут орчим болгоно.

 

80
ГайхмаарГайхмаар
39
ХөөрхөнХөөрхөн
27
ГоёГоё
16
Ха ХаХа Ха
16
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Goy2

    2016/01/14 at 12:57

    Got2

  2. Sorry

    2016/01/15 at 17:17

    Yamar saxar ordog zavaan umbe. Hiimeergui sanagdchihlaa

  3. Зочин

    2019/12/11 at 15:00

    Сүүтэй жигнэмэг их гоё санагдсан

  4. Зочин

    2020/02/17 at 22:05

    Турк, орос сайхан байсаан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *