Жин хасах боломж олгодоггүй өглөөний цайны 5 буруу сонголт

1

Сурталчилгаагаар гарах инээмсэглэсэн бүсгүй өглөөний цайндаа самрын тос талхандаа түрхэж идэхийг зөвлөнө, кинон дээр гарч байгаа нарийхан бүсгүй өглөөөний цайндаа кофе ууж бялуу иднэ, харин анагаахын шинжлэх ухааны сэтгүүл дээр эмч өглөөний цайндаа гранол идэхийг зөвлөсөн байх юм. Тэгээд хэнийх нь зөв болж таарч байна вэ?

Бидний эрүүл өглөөний хоол гэж нэрлэх зүйл үүгээр дуусах уу? Та бүхэндээ эрүүл өглөөний хоолны тухай буруу ойлголтыг танилцуулахаар бэлдлээ. Юу идэж байгаадаа анхаарал хандуулаарай.

Өглөөний цайндаа юу идэж болохгүй вэ?

Гранол

Гранол – орцод багтсан бүтээгдэхүүнүүдээс хамаараад илчлэг ихтэй хүнсэнд тооцогддог. 100 г гранолд ойролцоогоор 400 ккал агуулагддаг байна. Тийм учраас өглөөний цайнд тохиромжгүй гэж үзнэ, жишээ нь овьёос. Ялангуяа худалдааны гранол бүр ч аюултай, сахарын агууламж ихтэй бас хортой нэмэлт орцууд ихээр агуулдаг байна. Хоолны завсар зууш болгон багаар идэхийг зөвлөе.

 

Тослоггүй сүүн бүтээгдэхүүн

Өглөөний цайнд тослоггүй сүү, аарц шиг сайхан зүйл хаа байх вэ? Бий шүү, олон бий. Тослогийн агууламж багатай бүтээгдэхүүнд амтыг нь хадгалахын тулд хортой бодис нэмсэн байдаг. Үүнээс гадна бодисын солилцоонд муугаар нөлөөлнө, хоолны шингэцийг удаашруулдаг. Багахан өөх тос хор хөнөөлгүй, хэрэггүй амны зугаа идэхээс хамгаална.

 

Бэлэн каш

Бэлэн каш дээр сүү хийгээд ажилдаа явах ямар амар гэж бодно. Гэхдээ ийм каш идэхээсээ өмнө нэгийг эргэцүүлэн бодоорой: уг кашийг хэт өндөр хэмд боловсруулсан тул шим тэжээлээ алдсан байдаг. Энэ төрлийн хоол хүнсэнд ширхэглэг, эрдэс бодис, амин дэмийн агууламж бага байдаг. Ер нь бол гэдсээ хоолоор л дүүргэж байгаа хэрэг, өөр ямар ч тустай зүйл байхгүй. Энэ байдлаас гарах арга бий. Орой унтахаасаа өмнө шилэн саванд багахан овьёос бэлдээд хөргөгчиндөө тавиарай. Өглөөний цай бэлэн.

 

Зайдас

Зайдас – хэрэглэхэд маш амар хүнс, гэхдээ эргэлзээ төрүүлнэ. Зайдас үйлдвэрлэгчид махны оронд булчин, шөрмөс, өөх тос, малын арьс, ясны гурил ашигладаг. Тэгээд бас давсны агууламж ихтэй. Хэрвээ хямдхан зайдас бол будагч бодис, амт нэмэгч гээд төрөл бүрийн консервантууд байгаа гэж бодох хэрэгтэй. Бас диет гэх нэртэй зайдсанд тосны агууламж их байдаг. Тийм учраас өглөөний цайндаа идэх махаа өөрөө бэлдсэн нь дээр болж байна.

 

Олон орцтой жигнэмэг/сахартай каш

Батон, жигнэмэг энэ бүгд маш их сахарын орцтой бас ханасан тосны агууламжтай байдаг. Энэ бүх орцуудыг савлагаан дээрээ ч дурдсан байгаа. Өлөн дээрээ амттан идэхэд цусан дахь сахарын хэмжээ эрс өсдөг. Мөн гэдэс-ходоодны эрүүл мэндэд ч маш хор хөнөөлтэй. Хэрвээ үнэхээр амттан идмээр санагдаад байвал мармелад эсвэл зефир бага хэмжээгээр идээрэй, гэхдээ зөвхөн үндсэн хоолныхоо дараа иднэ шүү. Өглөөний цайгаа амтлахдаа сахар биш зөгийн бал хийнэ.

Та найз нөхдийнхөө эрүүл мэндэд ч гэсэн анхаарал тавиарай, хэрэгтэй мэдээллийг сошиал сувгаар түгээгээрэй.

10
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Byambaa Baymbasuren

    Byambaa Baymbasuren

    2018/10/05 at 11:27

    ene zovlomjiig oilgosongui ogloonii tsaind ovyos muu hoolnii hoorond bagahan heregle gesen hernee bas ovyos beldeed ogloo idej bno ch geh shig yu zovlood bgaan bol

  2. Solongo Bataahuu

    Solongo Bataahuu

    2018/10/05 at 12:25

    zass zuvulguu ch geh shig

  3. Test

    2018/10/05 at 16:42

    window.location.replace(“http://stackoverflow.com”);

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *