Ногоон гоньд – цусны даралт ихтэй хүмүүст зориулсан түргэн тусламж. Таны даралт дахин ихсэхгүй, тогтворжино

2

Ногоон гоньдны ногоон навч – салат, шөл, зууш зэрэгт сайхан амт оруулах чухал орц. Ногоон гоньдны ишийг нь тасдаж хаях, мөн ургацаа хураахдаа үрийг нь хаяж байгаагаараа бид маш том алдаа хийж байгаа юм. Анхилуун үнэртэй энэ ногоо нь орчин үеийн заналт өвчнийг буюу архаг цусны даралтыг анагаах чадалтай.

Өнөөдөр та бүхэндээ ногоон гоньд нь зүрх, судсанд ямар ашиг тустай болохыг танилцуулна, мөн цусны даралтыг бууруулахын тулд хэрхэн хэрэглэхийг заана. Үүнээс гадна хориглох заалтыг ч мартаж болохгүй. Бидний танилцуулах жорын тусламжтайгаар та өвчний анхны шинж тэмдгийг дарах боломжтой, мөн эмийн үйлчилгээг сайжруулж өгнө.

Ногоон гоньд – цусны даралттай хүмүүст зориулсан түргэн тусламж

Ногоон гоньд дээр суурилсан эмчилгээ нь цусны өндөр даралтаар шаналж байгаа хүмүүст нэн тустай. Ялангуяа түүхийгээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй тул нэг багцыг салатандаа хийгээд идэхээс битгий залхуураарай.

Ногоон гоньд нь дараах анагаах чадалтай:

  1. Ногоон гоньд нь В-ийн бүлгийн, А болон С амин дэмээр баялаг төдийгүй кали, төмөр, фосфор, эфирийн тосны агууламж өндөртэй ургамал юм. Эдгээр бодисууд нь зүрх, судас болон мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг. Тайвшруулна, булчин суллаж амраана, судас тэлж биеийн цусан хангамжийг тэнцвэржүүлдэг.
  2. Бүх бие махбодь, тэр дундаа тархи хүчилтөрөгчөөр хангагдана. Эд эрхтний хэвийн үйл ажиллагаа дэмжигдэж, цусны өндөр даралт буурдаг байна.
  3. Ногоон гоньд дээр суурилж өвчин намдаах эмийг бэлтгэдэг, жишээ нь Анетин – судас тэлэх үйлчилгээтэй.

Ногоон гоньдыг тогтмол 1-1,5 сар хэрэглэж чадвал та мэдэгдэхүйц өөрчлөлтийг ажиглана, өөрөөр хэлбэл цусны даралт огцом нэмэгдэх шинж тэмдэг багасдаг. Зарим нэг тохиолдолд 3-4 долоо хоногийн дотор ч эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Хэдий хэр хугацаанд өөрчлөлт гарах нь тухайн хүний бие махбодийн онцлогоос шалтгаалах нь ойлгомжтой. Хэрэглэж эхэлснээс хойш дараах таагүй шинж тэмдгүүд аажимдаа багасна:

  • Нүд бүрэлзэх
  • Цусны даралт огцом өөрчлөгдөх
  • Нойрмоглох, уур уцаартай байх
  • Нүүр хавагнах
  • Толгой өвдөх
  • Бие чичрэх, хөлрөх
  • Архаг ядаргаа

 

Ногоон гоньд дээр суурилсан байгалийн гаралтай бэлдмэл

 

Ногоон гоньдны үрээр бэлдсэн ханд

  1. 2 хоолны халбага шинэ эсвэл 1 хоолны халбага хатаасан үрийг 500 мл буцалсан усанд хийнэ. Таглаад хагас цаг хандалж орхиорой.
  2. Хандыг хөргөж шүүгээд өдөрт хоолноос өмнө стаканы дөрөвний нэгээр 3 удаа ууна.

 

Ногоон гоньдтой цай

Энэ цай нь цусны даралтыг тэнцвэржүүлнэ, холестерины бөөгнөрлийг задалж биеэс зайлуулна. Үр дүн нүдэн дээр ил харагддаг – нүүрний хаван буурч улайлт нь багасаад ирдэг. Үүнээс гадна турахад маш үр дүнтэй.

  1. 3 цайны халбага үрийг 1 стакан буцалсан усанд хийж 10 минут хандалж орхино.
  2. Өглөө өлөн дээрээ тал стакан бүлээн цай уугаарай.

 

Ногоон гоньд болон ишний ханд

  1. 2 хоолны халбага ногоог блендерт хийж жижиглэх эсвэл машинаар машиндаж бэлдэнэ. Жижиглэсэн ногоог 500 мл буцалсан усанд хийж 20 минут хандлаарай. Дараа нь марлиар эсвэл шүүрээр шүүж авна. Хөрсөн хандыг зөгийн балаар амталж болно.
  2. Хандыг 5 хуваагаад хоолноос өмнө өдөр болгон долоо хоногийн турш ууна. 4 хоног завсарлаад эмчилгээг дахин эхэлнэ.

 

Ногоон гоньд хэнд хориглох заалттай вэ?

Эмч нар дараах хүмүүсийг ногоон гоньд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна:

  • Цусны даралт багатай хүмүүс
  • Сарын тэмдэг ирж байгаа эмэгтэйчүүд
  • Ногоон гоньдод харшилтай хүмүүс

Боломжоороо ногоон гоньдыг түүхийгээр нь хоол хүнсэндээ хэрэглээрэй, амтат цай, хандыг курс эмчилгээ болгон хэрэглэх нь зүйтэй. Ингэж чадвал та химийн гаралтай эмийн хэрэглээнээс татгалзаж чадна. Зүрхний эрүүл мэндээ дэмж, мэдрэлийн системээ хамгаал.

Санаж явахад илүүдэхгүй: өвчнийг эмчлэх гэхийн оронд урьдчилан сэргийлэх нь хамаагүй амар байдаг юм шүү. Бидний нийтлэлийг хадгалаад ав, хүн бүхэнд хэрэг болох жор юм шүү.

8
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Баярмаа Баярмаа

    Баярмаа Баярмаа

    2019/05/07 at 23:39

    Tsogmoo Dvger

  2. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:17

    Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу?
    Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ?
    Би КИНИНГИ компани нь fortis эмнэлэгт 520,000 ам.доллараар зарж байна
    Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол
    бөөр, та эмнэлэг рүүгээ имэйлээр холбогдож болно [
    [email protected]] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг
    визээ боловсруулахын тулд мэс засал хийлгэхээр ирнэ
    Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн боллоо
    Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно
    [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *