Ийм учраас л Франц бүсгүйчүүд хэзээ ч таргалдаггүй: таныг байнга гуалиг байхад туслах 9 энгийн дүрэм

6

Ихэнх Франц эмэгтэйчүүд 40, тэр ч бүү хэл 50 насыг хол давсан ч гэсэн залуу үеийнх шигээ гуалиг байж чаддаг. Тэд яаж ингэж чадаад байна вэ? Энэ нийтлэлийн зохиогч олон жил Парис хотод ажиллаж амьдарсан, тэрээр өөрийнхөө ажиглалтыг бидэнтэй хуваалцахаар шийджээ.

За тэгэхээр, франц эмэгтэйчүүд бол…

 

Өглөөний цайнаасаа амархан татгалзаж чадна

Франц эмэгтэйчүүд өглөөний цай бэлдэхэд цаг үрэхээс илүүтэй жийнсэн өмд болон хантаазаа өмсөхөд л илүү цаг зарцуулдаг. Парис хотод амьдардаг нэгэн бүсгүй: “Шинэ өглөөг, ажлын гараагаа зуухны өмнө зогсож эхлүүлэх ямар ч шаардлага алга” гэжээ. Манай гэр бүлд өглөөний тогтсон нэгэн заншил байлаа. Аав халатаа өмсчихөөд л, цонхоо нээж амттай гэгч нь хар кофегоо чанана. Бид сургуулийн сурагчдад бага зэрэг сүү хийгээд жигнэмэгтэй өгдөг байж билээ. Манай гэр бүлд цугтаа өглөөний цай ууна гэсэн ойлголт байсангүй, цугтаа өглөөдөө бэлдээд л халуун юм уугаад л гарцгаана. Тэр цагаас хойш аяга кофе, талх байхад л надад хангалттай болж – энэ маягаар би 20 гаруй жил явж байна” гэжээ. Ажил дээрээ кофе уух заншил бол бий, хэд хэдэн аягаар нь ууна. Өдрийн цай болтол франц эмэгтэйчүүд 2-3 удаа кофе уухаар завсарладаг, гэхдээ дан кофе л ууна, нарийн боов, хачиртай талх зэргийг нэмж авахгүй.

 

Өдрийн хоолондоо салат, ногоо л иднэ

Ажил эрхэлдэг франц эмэгтэйчүүд ихэвчлэн кафед өдрийн цайгаа ууцгаана. Гэхдээ тэд ихэвчлэн салат эсвэл грил дээр болгосон ногоо захиалж иддэг. Бага зэрэг тахиа эсвэл загасны мах, зүсэм ямааны сүүгээр хийсэн бяслаг, чидун жимсний тосонд шарсан зүсэм талх, тэгээд л руккола эсвэл базиликтэй том том ногоон навчит салат идэцгээнэ. “Заримдаа би өөрийгөө том биетэй ямаа шиг санадаг, гэж стилсит Вероник Абуе хэлжээ. – Өдөр болгон л овоолсон ногоо иднэ. Гэхдээ энэ нь үнэхээр давуу талтай: хүнд жингийн пума байснаас гуалиг ямаа байсан нь надад хамаагүй дээр санагддаг” гэжээ.

Франц эмэгтэйчүүд гурилан бүтээгдэхүүн их идэж байгаа мэт харагддаг, яагаад гэвэл ресторанд ороход зөөгч шинэхэн цагаан талх, цөцгийн тос, савтай ус авчирч ширээн дээр тавина. Гэхдээ энэ бол зүгээр л харагдах байдал шүү дээ: захиалсан хоол нь ирэхээс өмнө франц эмэгтэйчүүд ганц зүсэм талхан дээр цөцгийн тос түрхээд иднэ, тэрнээсээ ганц хоёрыг л хаздаг юм. Өдрийн хоолоо идэж байхдаа гартаа талх барина, гэхдээ идэхгүй. Энэ хугацаанд харин 2-3 стакан ус ууж амждаг байна.

 

Хоол хүнсэнд тодорхой хэмжээний л мөнгө зарцуулна

“Бүсгүй, манайд шинэхэн шарсан хонины гуя байна. Амсаж үзэх үү?” – “Дуртайяа амсмаар байна, даанч надад багахан загас, рататуй авч идэх л мөнгө байна”. Иймэрхүү яриаг та олон ресторанд сонсож болно, ялангуяа оффис ихтэй газруудад. Хэдий та үнэтэй дүүрэгт ажиллаж хангалттай орлого олдог байсан ч хамаагүй. Франц эмэгтэйчүүд үдийн цайны завсарлагаанаар гарахдаа түрийвчээ авч гарахгүй, тэд тодорхой хэмжээний мөнгө л барьж гарна. Хэрвээ халуун хоол, салат нь үнэтэй байвал мөнгөндөө тааруулаад зууш авч иднэ. Хамгийн чухал нь – төсвөөсөө хэтрүүлэх ёсгүй.

Авсан калорио “боловсруулна”.

“Өчигдрийн нухаштай шарсан мах арай л илүүдчих шиг боллоо. 600 ккалаас хэтрээгүй л гэж найдахаас Өнөөдөр ч өглөө, оройн хоолгүй тэвчихээс өөр арга алга ”- иймэрхий яриа хаа нэгтээ сонсогдоно. Зарим нэг франц эмэгтэйчүүд тусгай тэмдэглэл хөтөлдөг буюу авсан калорио тооцоолж суудаг. Ажилтнуудын кафед нэгэн франц бүсгүй дуртай дургүй ногоо сэрээдэж суух нь хэвийн үзэгдэл, бүгд түүнийг ойлгодог ажээ: одоо яалтай ч билээ дээ, Мадлен өчигдрийнхөө гахайн махыг шингээж байна.

 

Амны зугаагаа улирлын шинжтэй жимсээр гаргана

“Манайхаан, Амель эгч минь Испаниас шинэхэн хураасан тоор явуулж. Хэн идэх вэ?” ингэж хэлэнгүүт л бүгд бие биеэсээ уралдах нь холгүй л босон ирж 15 минутын түр завсарлага авцгаана. Бүгд ажлаа хаяж хэдхэн минутын дотор бүгдийг дуусгах ажээ. Дараа өдөр нь Провансаас алим ирж, Луарын лийр ирлээ гээд л үргэлжилнэ. Эцэс сүүлд нь бараг л нэхэх нь холгүй: “Нөхөд өө, Бордод төрөл садантай хүн байна уу, удахгүй усан үзэм хураана шүү дээ. Шинэхэн усан үзэм идэж, дарсыг нь шимэх юмсан”.

 

Үдэшлэг дээр бага иднэ

Франц маягийн үдэшлэг нэг иймэрхүү дүр төрхтэй болж өнгөрдөг: бүүдгэр гэрэл, нээлттэй тагт, хэд хэдэн хайрцаг улаан дарс. Ямар ч хоол байхгүй. “Бид бие биетэйгээ харилцахаар ирж байгаа, цаг хугацааг хөгжилтэй өнгөрөөхөөр цугларсан болохоос биш гэдсээ хоолоор дүүргэх гэж цуглараагүй” – энэ бол олон нийтэд тогтсон ойлголт. Хундага дарсны араас хэдэн балга цэвэр ус ууна. Тэдний хувьд даруулга гэдэг нь бүдүүлэг ёсонд тооцогддог.

 

Десерт иддэггүй

“Наполеон” бялууг жуулчид болон аялагчдад зориулж хийсэн гэдэг. Жинхэнэ франц эмэгтэй үндсэн хоолны дараах амттанд хүйтэн хөндий хандана. Хэрвээ десерт захиалсан бол ганц хоёр халбагадах л гэж авсан юм шүү дээ” гэж миний танил Вероник Абуе хэлдэг юм. Тийм ч учраас франц ресторанууд зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтээр л десертний цэс тусад нь авчирч өгдөг.

 

Ширээний ард их удаан ярьж сууцгаадаг

Франц эмэгтэйчүүдийн дунд нэгэн бичигдээгүй дүрэм байдаг: удаан идэж сэтгэл ханамж авах. Аманд хийсэн халбага хоол болгоны дараа ямар нэгэн зүйл ярина, өнөөдрийн цаг агаар, дундын найз Люкийн эрүүл мэндийн байдал, удахгүй болох сонгуулийн талаарх мэдээ. Заримдаа хоол идэх гэдэг нь уулзах шалтгаан л болдог байна, жишээ нь баян хамаатны өв залгамжлал эсвэл албан тушаал ахих боломжоо ярилцана.

 

Явган их явдаг

Франц эмэгтэйчүүд төрсөн хотынхоо булан тохой бүрийг сайн мэдэж байх ёстой гэж боддог. Тээврийн хэрэгсэлд суух – зөвхөн жуулчид болон өвчний улмаас гэр-ажилдаа явган алхаж чадахгүй хүний л унаа гэж ойлгодог. Франц эмэгтэйчүүдийн ихэнх нь ажлын цаг эхлэхээс цаг эсвэл хагас цаг гарны өмнө гэрээсээ гарахад бэлэн. Тэд хөршүүдтэйгээ уулзаж мэнд мэдээд л төрөлх гудамжаараа алхацгаана. Бороо орж байгаа үед л метро руу доош бууцгаадаг. Биеийн жингээ барихын тулд өдөрт 10 мянга гаруй алхах хэрэгтэй гэдгийг тэд сайн мэддэг хүмүүс. Франц эмэгтэйчүүд алхаж ч чаддаг.

Та эдгээр дүрмийг баримталж чадах уу? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай.

154
ГоёГоё
45
ГайхмаарГайхмаар
29
БахархмаарБахархмаар
28
БурууБуруу
28
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Э. Энхрий

    Э. Энхрий

    2019/05/20 at 21:08

    Enkhzaya Erdenebat france emegtei boli

  2. Enhtaiwan Naimanjin

    Enhtaiwan Naimanjin

    2019/05/21 at 09:47

  3. Doogii Dolgorsuren

    Doogii Dolgorsuren

    2019/05/21 at 11:05

    Khishigsuren Dolgorsuren

  4. Lhagwasuren Hurelbaatar

    Lhagwasuren Hurelbaatar

    2019/05/21 at 16:08

    Namuunaa Namuun

  5. М. Намуунаа

    М. Намуунаа

    2019/05/21 at 16:50

    Oyunsvren Oogii

  6. Ganchimeg Huyag

    Ganchimeg Huyag

    2019/05/21 at 21:35

    Mash sain yavan shu bur guin

  7. Одко Б.

    Одко Б.

    2019/05/21 at 22:52

    CeCe

  8. Young Young

    Young Young

    2019/05/22 at 03:43

    Yneen ynen

  9. Goojidmaa Enebish

    Goojidmaa Enebish

    2019/05/22 at 14:46

    Манайд бол урин дулаан цагт франц бүсгүйчүүд шиг бх зүгээр өвөлдөө монголоороо ысан дээр дээ

  10. Apple Ami Apple

    Apple Ami Apple

    2019/05/22 at 17:05

    manai MGL-in yavgan hunii zam uneheer hetsuu… ???

  11. Байгаль Байгаль

    Байгаль Байгаль

    2019/05/22 at 17:38

    Mongolooroo amidarnaa…. Mah guril uuh tos bugdiig ni idneee yaadiiin bidend bol hor bish hoool boldog yum …. harin ter guij alhah hudulguun ene ter bailgui yaah we

  12. Davaasuren Janchiv

    Davaasuren Janchiv

    2019/05/22 at 21:02

    Алхах маш хэрэгтэй.даанч манай зам муу даа бас олон машины чимээ,сигнал хэцүү шүү

  13. Gantungalag Tunga

    Gantungalag Tunga

    2019/05/22 at 21:59

    Wow

  14. Young Young

    Young Young

    2019/05/23 at 03:25

    Yneen ynen

  15. Banzarjav Baljinnyam

    Banzarjav Baljinnyam

    2019/05/23 at 06:29

    Frants huuhnuud mash goy haragddag uchir n hool undaa mash deglemtei idej uuj bainga uurtuu

  16. Narantsatsralt Sukhee

    Narantsatsralt Sukhee

    2019/05/23 at 10:49

    Ямаанууд юм аа эд нар

  17. Amaraa Amaraa

    Amaraa Amaraa

    2019/05/23 at 18:21

  18. Dorjgotov Ravsalmaa

    Dorjgotov Ravsalmaa

    2019/05/23 at 19:32

    zovlolgoo ih taalagdlaa

  19. Good Good

    Good Good

    2019/05/23 at 23:36

    Uuruu uuriiguu hairladag, uurtuu hairtai l huuhnuud yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *