Залуу ээж нарын зохиосон үр дүнтэй 14 лайфхак. Нобелийн шагнал өгчихмөөр л санагдаж байна шүү

0

Ээж байх – өндөр хариуцлагатай байхын зэрэгцээ маш хөгжилтэй ажил. Ээж байх амаргүй, хэзээ ч дуусахгүй ажил ар араасаа ундарсаар л байх болно. Залуу ээж Лорен Мехия өөрийн TikTok хуудсандаа бүгдэд хэрэгтэй лайфхакуудын бичлэгийг оруулдаг. Жишээ нь, ямар ч асуудалгүйгээр хүүхдэд эмийг нь уулгах, хүүхдийг богино хугацаанд гутлаа зөв өмсгөж сургах зэрэг.

Бид Лорений хэд хэдэн аргуудыг өөрсдийн хүүхдүүд дээрээ туршиж үзээд байгаа юм.

1. Хүүхэд тань баруун, зүүн хөлийнхөө гутлыг зөрүүлж өмсөөд байна уу? Гутлын дотор талд бүтэн зургийг дундуур нь хайчлаад наагаад өгөөрэй. Хүүхэд нэг ёсондоо паззл эвлүүлж гутлаа зөв өмсөж сурна гэсэн үг

© lauren_mejia_ / TikTok

 

2. Хүүхдийг цэвэрлэгээний ажилд оролцуулахыг хүсэж байгаа бол шалны модны бариулын дунд хэсгийг аваад богино болгоод өгөөрэй. Шал арчихад хүүхдэд хамаагүй амар байх болно

© lauren_mejia_ / TikTok

 

3. Резин үсэнд байнга орооцолдож байдаг уу? Нимбэгийн эфирийн тос дусаа, өөрөө тасарчихна

© lauren_mejia_ / TikTok

 

4. Хүүхдийн багадсан бодиг хаях гэж бүү яар. Доод талыг нь хайчлахад л шинэ футболктой болно – овоо хэдэн сар өмсөнө шүү

© lauren_mejia_ / TikTok

 

5. Хүүхэд тань живх солиулахгүй эсвэл шүдийг чинь цэвэрлүүлэхгүй дүрсгүйтээд байвал гарыг нь комбинзоны доод хэсэгт ороож өгөөрэй

© lauren_mejia_ / TikTok

 

6. Дэлгүүрээс резинэн тоглоод аваад хүүхдэд өгөхөөс өмнө заавал ариутгаж цэвэрлэнэ, дараа нь нүхийг нь халдаг цавуугаар нь бөглөөрэй. Ингээд хэзээ ч дотор тал нь хөгцөрч мөөгөнцөр үүсэхгүй

© lauren_mejia_ / TikTok

 

7. Хүүхдэд эм уулгах – жинхэнэ дaйн биз? Угжинд нь тариур углаарай. Угжаа хөxөж байхдаа л эмээ уучихна

© lauren_mejia_ / TikTok

 

8. Хүүхэд шилтэй угжаа барьж чадахгүй унагаагаад байвал шажигнадаг тоглоомд нь тогтоогоод өгөөрэй. Барих юмтай, шилтэй угж дахиж гараас нь унахгүй

© lauren_mejia_ / TikTok

 

9. Гадаа салхилахдаа халуун саванд ус хийгээд гараарай. Гадаа байхдаа халуун усандаа сүүгээ хийгээд халааж болно.

© lauren_mejia_ / TikTok

 

10. Хүүхдээ хурдан хэлд оруулмаар байна уу? Хүүхдийн хэлсэн зүйл цуурайтаж сонсогдохоор хайрцаг олоод түүнийг тоглуул. Эхний үедээ шулганаж байгаад л удалгүй хэлд орно

© lauren_mejia_ / TikTok

 

11. Нойтон салфеткны тагийг залгуурын таг болгон ашиглаарай

© lauren_mejia_ / TikTok

 

12. Хүүхдийн живхийг солихоос өмнө гэдсийг нь арчиж байгаарай. Живх сольж байхад та руу шээx магадлалыг эрс багасгадаг юм

© lauren_mejia_ / TikTok

 

13. Хүүхдийн хоолыг заавал хөргөгчинд хийж хөргөх шаардлагагүй. Сэнсний тусламжтайгаар амархан хөргөж болно

© lauren_mejia_ / TikTok

 

14. Хэрвээ та нэг дор хэд хэдэн нойтон салфетка сугалаад байгаа бол резинээр ороогоорой. Одоо нэг нэгээрээ гарч ирнэ.

© lauren_mejia_ / TikTok

Танд ч гэсэн өөрийн гэсэн лайфхак байгаа юм биш биз? Залуу ээж нарын амьдралыг хөнгөвчлөх өөрийн аргаасаа хуваалцаарай.

6
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *