Канад улсад анх удаа очиж үзэж байгаа хүмүүсийн амыг ангайлгахад хүргэх 15+ сонирхолтой зүйл

0

Канад улс газар нутаг, хүйтэн уур амьсгал, хоккей, найрсаг харилцаа болон агч модны сиропоороо алдартай. Үүн дээр бид байгалийн үзэсгэлэн, ан амьтдыг нэмж болох юм. Канад хүмүүс байгальд их ойр бөгөөд агаар салхинд цагийг өнгөрөөх дуртай. Энэ улс хүн амын нягтаршлаараа дэлхийд хамгийн багад тооцогддог. Тийм учраас ой модоор зугаалж явахдаа ховор амьтантай ч таарах магадлал өндөр.

Канад улс юугаараа гадаадын жуулчдыг татдаг юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй төрсөн юм. Энэ улсад аялж байгаа хүн ямар гэнэтийн зүйлстэй учирч болох бол?

Английн тохойд ийм давлагаатай таарлаа, миний харсан хамгийн том давлагаа болов уу?

© steveburgess1 / Twitter

 

Мөөгөөр хийсэн сарнай шиг харагдаж байна уу? Баруун Өмнөд Онтариогоос олдсон юм

© nicloee / Reddit

 

Агч модны сироптой кока-кола гэж байдаг юм байна шүү

© neatlion / Reddit

 

Би Онтариогийн хойд хэсэгт байрлах нууран дээр аварга том 2 хөл цасаар хийгээд. Цагийн дараа 5 буга ирж баахан үнэрлэж байгаад явлаа

© mattdjmorris / Reddit

 

Онтарио болон Квебекэд савлагаатай сүү худалдаж авдаг юм. Тиймээс айл болгонд ийм онгойлгогч бий. Халаасны онгойлгогч яагаад байдаггүй юм гэж битгий асууж үзээрэй

© scott3845 / Reddit

 

Хөрш маань энэ цэцгийн үрийг надад зүгээр л бэлэглэсэн юм. Навч, цэцгийг нь идэж болдог гэж хэлсэн

© rhealiza / Reddit

 

Энэ хоёр чулууг юунд хэрэглэж болдгийг хэлээд өгөх хүн байна уу? Канадаас олж ирсэн юм

© bob_newman / Reddit

 

Канадад 13 дахь давхрыг алгасдаг. Жинхэнээрээ бол байгаа л даа, гэхдээ 14 гэж дугаарладаг

© gogolevaaa / Twitter

 

Ванкувер дэх цорын ганц ув улаан агч модтой таарлаа, сонирхоцгоо

© gogolevaaa / Twitter

 

Канадын ойгоос чулуужсан мод оллоо. Өнгөлсний дараа үнэхээр гоё болсон шүү

© hezamac1 / Reddit

 

Канадын Хойд туйлын туяа

© MrPond007 / Twitter

 

Канад цэpгийн хувцсаар чимэглэсэн шон Шинэ Шотландын (Канад) харуулд зогсоно

© TSNVicRauter / Twitter

 

Канадад тавтай морил

© WillOfTheLand / Reddit

 

Минж – Канадын бэлгэ тэмдэг

© Two-Bite-Brownies / Reddit

 

Канадын зэрлэг байгалиас олж харсан араатан ургамал

© Gullible-Grocery-493 / Reddit

 

Цагаан баавгайтай таарч болохыг анхааруулсан тэмдэг, Черчилл (Канад)

© Barneybetty / Reddit

 

Харин энэ бол Черчиллд таарч болох жинхэнэ цагаан баавгай

© Tall_Girl_97 / Reddit

 

Канадад аялж байхад танд хэрвээ ийм хэлбэртэй шарсан төмс таарвал хоккейн тэмцээний тасалбар үнэгүй авч болно. Маккейн (шарсан төмс үйлдвэрлэгч)–ийнхан өөрсдөө танд тасалбар гардуулж өгөх юм. Яагаад гэвэл танд цохиурын хэлбэртэй шарсан төмс таарчихаад байна шүү дээ

© samisazebra / Reddit

 

Хандгай сургуулийн цонхыг хагалж орж ирчхээд байгаа нь. Азаар хэн ч бэртэж гэмтсэнгүй. Өнөөдрийн хичээл өнгөрөв бололтой

© @patdubois / Twitter

Та Канадад очиж үзсэн үү? Та ямар гэнэтийн зүйлтэй учирч байв?

21
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *