Би өдөрт уг бэлдмэлээс нэг аяга уугаад багагүй илүүдэл жингээсээ саллаа. Үе мөч хавагнах гэдгийг ч мартсан

3

Уг жор нь нимбэгийн анагаах чадалд оршино. Нимбэг нь нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор баялаг бөгөөд биеэс хорыг хөөx үйлчилгээтэй.

Өөхлөлт болон илүүдэл жин нь өнөө цагт хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх түгээмэл хүчин зүйл болоод байна. Ийм байдалд хүргэх үндсэн шалтгаан нь амьдралын хөдөлгөөнгүй хэв маяг, буруу хооллолт болжээ.

Харамсалтай нь хүссэн хүн болгон жингээ амархан хасаж чадахгүй. Тийм учраас уг үйл явц зохих байдлаар явахад нь бид бие махбодид туслах ёстой.

Бодисын солилцоог идэвхжүүлж илүүдэл жингээсээ богино хугацаанд салах үр дүнтэй жорыг танилцуулахаар бэлдлээ.

Нимбэг бусад жимсийг бодвол хүний биеэс хорт бодисыг богино хугацаанд гадагшлуулдаг. Үүнээс гадна бодисын солилцоог хурдасгана. Нимбэгийн бас нэгэн давуу тал бол байнгын хэрэглээ нь гаж нөлөө гэж байхгүй, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй тусах ажээ.

Ингээд жороо танилцуулъя.

  • 2 нимбэг
  • 5 хумс сармис
  • 2 см хэмжээтэй 1 зүсэм цагаан гаа
  • 1 л цэвэр ус

Бэлдэх арга:

  1. Нимбэгээ дундуур нь хуваагаад шүүсийг нь шахна. Арилгасан сармисаа жижиглэн хэрчээд нойтон цагаан гаатайгаа холино.
  2. Дараа нь савандаа усаа хийгээд нимбэгийн хальс (шүүсийг нь шахаад үлдсэн хальс)-аа хийж буцалгана.
  3. Дараа нь цагаан гаа, сармисаа хийж саваа таглаад галаа унтраана. 20 минут хандалж орхиорой.
  4. Сүүлд нь шүүгээд нимбэгийн шүүсээ нэмж сайтар хутгаад тагтай шилэн саванд хийнэ.
  5. Өглөө болгон 150-200 мл-аар хүссэн үр дүндээ хүртэл уусаар байна. Өөрийн амтандаа тохируулаад зөгийн бал, гааны навч нэмж болно. 10-14 хоног уугаад 10 хоног завсарлана. Хэрвээ хүсвэл 1 курсыг давтаж болох ажээ.

Хэрвээ таны цусны даралт өндөр бол цагаан гааг жороос хасаарай.

Хэрвээ ундаа хэтэрхий хүчиллэг санагдаад байвал усаар шингэлж болно.

23
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
11
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Б. Одончимэг

    Б. Одончимэг

    2019/03/07 at 10:45

    .?

  2. Baasan Nyam Altangerel

    Baasan Nyam Altangerel

    2019/03/07 at 11:03

  3. Chimka Chimka

    Chimka Chimka

    2019/03/07 at 11:14

    Алтансүх Амжилт Сувд-Эрдэнэ

  4. Chimka Chimka

    Chimka Chimka

    2019/03/07 at 11:14

    Saruulka Mishka

  5. Altantsetseg Batsuuri

    Altantsetseg Batsuuri

    2019/03/07 at 13:07

    Цагаан гаа даралт ихтэй хүнд муу юум уу?

  6. Халиун Нарангэрэл

    Халиун Нарангэрэл

    2019/03/07 at 13:21

    Emely Emily Margaret

  7. Otgonjargal Namjildorj

    Otgonjargal Namjildorj

    2019/03/07 at 14:57

  8. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2019/03/07 at 15:26

    Сайнтуяа Баасанжав

  9. Puugii Puugii

    Puugii Puugii

    2019/03/08 at 07:34

    А. Хонгорзул

  10. Саранцэцэг Коля

    Саранцэцэг Коля

    2019/03/08 at 15:14

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *