Шүдний эмч найз маань эдгээр 8 хүнсийг сайн хэрэглэж байхыг зөвлөснөөс хойш би ойрын хэдэн жил шүдний эмнэлэг ороогүй

2

Ихэнх хүмүүс тамхи татах болон бохь зажлах, мөн хэтэрхий их кофе болон хар цай уух нь шүдийг гэмтээдэг гэдгийг сайн мэднэ, яагаад гэвэл будагч бодис шүдний цооног болон ховил руу нэвтэрдэг байна. Иймд шүдийг дотор болон гадна талаас нь давхар хамгаалах хэрэгтэй.

Шүдээ хамгаалахын тулд чихэрлэг хоол хүнс болох чихэр болон жигнэмэгээс татгалзах хэрэгтэй. Чихэрлэг хоол хүнс идэхэд аман доторх бактериуд идэвхжиж, улмар сахар болон нүүрс усыг хүчил болгон хувиргадаг бөгөөд үр дүнд нь шүдний паалан гэмтдэг байна. Энэ нь таныг чипс болон шарсан төмс зэрэг хоол хүнснээс татгалзах хэрэгтэйг сануулж байгаа хэрэг юм.

REMEDY DAILY

 

1. Бяслаг

Бяслаг бол шүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх, ид шидийн гэмээр хүнс юм. Найрлагандаа кальци болон фосфор агуулдаг ба эдгээр нь хоёул паалан дахь эрдэс бодисыг нөхөн төлжүүлж, хүчлийг үгүй хийдэг байна. Швейцарь болон чеддар зэрэг хатуу бяслагийг хэрэглээрэй, зөөлөн бяслаг нь шүдний завсар тээгэлдэж тэндээ үлддэг ба хэрэв та шүдээ угаахгүй бол асуудал үүсгэж мэднэ.

LIPEFONTES0

 

2. Брокколи

Түүхий брокколи бол кальци болон витамин А амин дэмээр баялаг. Шүдний пааланд уураг байдаг ба энэ нь витамин А амин дэмгүйгээр үүргээ гүйцэтгэж чадахгүй. Брокколиг сүүний хүчил эсвэл цагаан идээнээс харшилтай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.

IMAGEPARTY

 

3. Цоохор майлз

Цоохор майлз нь байгалийн гаралтай шүдний сойз гэж хэлэхэд буруудахгүй, шаржигнасан хэсэг нь буйлан дээрх элдэв хогийг арилгах болон буйлны цусны эргэлтийг сайжруулах ач тустай. Цоохор майлзыг зажлах үед шүлсний булчирхай ажиллах ба шүлс ялгарснаар бактериас хамгаална.

PTANPM

 

4. Яншуй

Яншуй нь өөр нэгэн бараан ногоон өнгийн хүнсний ногоо ба найрлагандаа кальци агуулдаг. Энэ ногооны навчийг түүхийгээр нь иднэ, яагаад гэвэл болгосноор кальцийн хэмжээ нь багасдаг байна. Хэрэв та яншуйн ач тусыг бүрэн мэдэрмээр байвал, яншуйн смүүти хийж уух эсвэл ногоон сонгинотой хольж салат хийгээрэй.

PONCE_PHOTOGRAPHY

 

5. Алим болон тоор

Алим болон тоор нь найрлагандаа их хэмжээний ус агуулдаг. Мөн байгалийн гаралтай сахар агуулдаг, гэхдээ ус нь сахарын хор хөнөөлийг багасгана. Цоохор майлзын адилаар алим болон тоор идсэнээр шүлсний булчирхайг эрчимтэй ажиллуулна.

SILVIARITA

 

6. Тахиа болон цацагт хяруулын мах

Яг бяслаг шиг, эдгээр мах нь найрлагандаа фосфор агуулдаг тул шүдийг хэрэгтэй кальци болон витамин Д амин дэмээр хангадаг. Хэрэв та цагаан хоолтон эсвэл зүгээр л эдгээр маханд дургүй бол оронд нь мөн фосфор болон уургаар баялаг өндөг идээрэй.

RITAE

 

7. Ус

Ус нь найрлагандаа фторид агуулдаг, гэхдээ усыг өөрийг нь гүйцэх юу ч байхгүй. Ус аман доторх хоолны үлдэгдлийг устгаж, буйлыг чийглэг болгодог. Хэрэв та ус уух дургүй бол усыг найрлагандаа агуулсан алим эсвэл цоохор майлз гэх мэт хоол хүнсийг хэрэглээрэй.

95839

 

8. Цагаан идээ

Бяслагнаас гадна бусад цагаан идээнүүд шүдний эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Бүх төрлийн цагаан идээ нь найрлагандаа кальци болон витамин Д амин дэм агуулдаг ба эдгээр нь шүдийг улам бэхжүүлдэг байна. Бяслагны оронд сахарын агууламж багатай тараг эсвэл нэг аяга сүү уугаарай.

PEZIBEAR
16
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/03/07 at 08:08

    Bymba Uranbileg

  2. Oyun Oyun

    Oyun Oyun

    2019/03/07 at 10:24

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *