Нүүрээ будалгүйгээр гоо үзэсгэлэнтэй харагдах 10 нууцыг мэдээд аваарай охид бүсгүйчүүдээ!

4

Нүүр будалтын тусламжтай гоо үзэсгэлэнтэй харагддаг – мөн сормуус болон бусад гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, илүү сайхан харагдахыг эрхэмлэдэг – гэхдээ эмэгтэйчүүдийн маань байгалиас заяасан төрх нь илүү гоо үзэсгэлэнтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Эмэгтэйчүүдийн хувьд, бүгд хоорондоо өөр галбир, дүр төрхтэйгөөс гадна ааш зангийн хувьд ч ижилхэн биш байдаг бөгөөд тэр ч үүднээсээ эрчүүдийн сэтгэл зүрхийг татаж, өөрийн эрхгүй харц унагаж, дурладаг билээ.

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дотроосоо эхлэн гэрэлтдэг, яагаад гэвэл бие организм нь эрүүл байгаа нөхцөлд гадна төрх нь сайхан харагдах болно. Ингээд та бүхнийг дотроосоо гэрэлтэхэд туслах 8 арга замыг хэлж өгье.

1. Илүү их ус уух

Ямар нэгэн тайлбар тавилгүйгээр ус уух хэрэгтэй, шингэний дутагдалд орохгүй байх нь таны гадаад төрхөнд чухал нөлөө үзүүлээд зогсохгүй эрүүл байх гол түлхүүр юм, тэр тумсаа байгалиас заяасан мэт сайхан арьстай байх эсэх нь ус уухаас хамаарна. Шингэний дутагдалд орох нь таны арьсыг богино хугацаанд хөгшин бас гэмтсэн мэт харагдуулна.

 

2. Тогтмол гуужуулах

Арьсыг цэвэрхэн бас эрүүл байлгахын тулд үхэжсэн арьсыг гуужуулах хэрэгтэй. Гуужуулагч ашиглах эсвэл илүү цогц арга болох микродермабразийг хийлгүүлж болно. Үр дүнд нь таны арьсны үхэжсэн хэсгүүд гуужиж, шинээр төлжих болно.

 

3. Арьсыг чийгшүүлэх

Чийгшүүлэх үйл явц бол арьс арчилгааны хувьд хамгийн чухал зүйл билээ. Нэгэнт та арьсаа гуужуулсан бол дараагийн хийх ёстой алхам чинь арьсаа хатуурч, хуурайшихаас сэргийлж чийгшүүлэх явдал юм.

 

4. Ургамлын найрлагатай, байгалийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх

Хэрэв таны арьс арчилгаа гоо сайханд чинь хангалттай сайн нөлөөлж чадахгүй байвал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Витамин Е болон ургамлын найрлагатай тос болон нэмэлт бүтээгдэхүүн нь арьсны чийгшлийг нэмэгдүүлж, шингэнээр хангадаг байна. Мөн энэ үед та зөв хоолны дэглэм баримтлах хэрэгтэйг санаарай.

 

5. Тогтмол эрүүл, зөв хооллох

Зарим хүмүүст энэ нь ямар ч хамаагүй юм шиг санагдаж болох ч үнэн хэрэгтээ эрүүл, зөв хооллох нь торгомсог, зөөлөн арьстай болоход тусалдаг байна. Шим тэжээллэг хоол хүнс идэх нь, тэр тусмаа Омега-3 хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэж, арьс, үс болон хумсны эрүүл байдлыг хангах боломжтой. Нэмэлт жимс болон хүнсний ногоо идэх нь таны харагдах байдалд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, сэтгэл санааг чинь ч гэсэн өөдрөг болгодог гэдгээрээ давуу талтай юм.

 

6. Өөрийн гараар маск хийх

Гэрийн нөхцөлд хийсэн маск нь арьсыг нөхөн төлжүүлэх болон хорт бодисыг гадагшлуулах гайхалтай үйлчилгээтэй байдаг, өөрөөр хэлбэл арьсны гүнд нуугдаж байгаа бохирдлыг цэвэрлэх ач тустай. Эдгээр энгийн орцууд болох овьёос, нүүрс, зөгийн бал эсвэл кокоа зэргийг ашиглаарай. Гэрийн нөхцөлд хийсэн маск тос болон бохирдлыг арилгаж, зөөлхөн болгох бөгөөд бохирдлыг цэвэрлэнэ.

 

7. Сормуус ургуулах ийлдэс эсвэл тос хэрэглэх

Урт сормуустай байх нь нүдний хэмжээг том харагдуулаад зогсохгүй, илүү гоё харагдахад хүргэдэг. Гэхдээ сормуусыг заавал нүүрний будаг ашиглалгүйгээр том болгох хэд хэдэн аргууд бий. Үүний тулд сормуус ургуулах ийлдэс, касторын тос зэргийг ашиглаж болно.

 

8. Үсээ эрүүл байлгах

“Үс сайхан бол зүс сайхан” гэдэг шүү дээ. Таны үс сайхан байвал гадаад төрх чинь дагаад сайхан харагдана. Үсээ тогтмол угааж, зөв чийгшүүлж, бусад арчилгааг цаг алдалгүй хийж байх нь үсийг эрүүл байлгана. Мөн үснийхээ хэв маягийг өөрчилж байх нь таны гадаад төрхөнд нөлөөлдөг болохыг бүү мартаарай.

102
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 홀란

    홀란

    2019/03/07 at 10:53

    Пүүжгээ ‘Г

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *