Дэлхийн хамгийн аюултай архинууд

1

Дэлхийн хамгийн аюултай архинуудХүн төрөлхтөн үүсэн бий болсноосоо хойш өөрсдийгөө хордуулах олон зүйлийг санаачлан бүтээсний нэг нь архи, согтууруулах ундаа билээ. Өнөөгийн Дэлхийн оршин суугчдын нилээд нь долоо хоног бүрийн төгсгөлд өөрсдийгөө заавал хордуулах ёстой мэт сэтгэлгээтэй болсон ба шинэ долоо хоногийн эхлэл болсон Даваа гаригийн турш өөрийгөө сэргээх, эрүүлжүүлэх гэж асар их шарталт хэмээгч зүйлтэй тэмцэлддэг. Тэгвэл оюун ухаант хүнийг ингэтэл нь өөртөө татсан сархад хэмээгч хүчирхэг ундаануудын дундаас хамгийн хортой нь ямар архинууд байдаг болохыг мэдээллийн дэлгэрэнгүйгээ олж уншина уу.

1. Absinthe: Бүх Дэлхий даяар хууль бус архины брэнд төлөөлөгч гэгддэг энэ архи нь өндөр согтууруулах ундааны найрлагатай нэрмэл архи юм. Поп соёлын ертөнцөд маш алдартай энэ архи маш өндөр согтууруулах ундааны найрлагатай учир хүмүүсийг галзууралд хөтөлж, унаж татахад хүргэхийн зэрэгцээ сүрьеэ өвчнийг үүсгэнэ гэж үзсэн учир 19-р зуунд хориглосон байна. Гэсэн хэдий ч хоол хүнс, ундаа усны хууль дүрэмд саяхан гарсан өөрчлөлтөөр энэ хортой ундааг зах зээл дээр дахин гаргаж иржээ.
2. Mezcal: Мексикийн уугуул, нэгэн зүйл зуун наст болох Америк алоегаас гарган авч, нэрж хийдэг энэ архийг онцгой болгосон зүйл нь 1940-өөд оны үед энэ архийг үйлдвэрлэгчид маркетингийн заль мэх хэрэглэж, зуун настын ургамалд амьдардаг эрвээхэйний авгалдай хэлбэр болох өтийг архины лонхонд хийж эхэлсэн явдал юм. Дотроо муухай өттэй архи уг архины худалдан авалтанд маш ихээр нөлөөлсөн байна.

 

3. Хилэнцэт хорхойтой архи Scorpion Vodka: Оросуудын дуртай водка архи нь согтууруулах ундааны найрлага өндөртэй, хүчтэй охь. Водка архи энэ цаг үед шинэ түвшинд гарч ирсэн нь дотроо бүтэн хилэнцэт хорхойтой гарч ирсэн явдал байв. Зүүн Өмнөд Азид бэлгийн дур хүсэл нэмэгдүүлэх байдлаар хэрэглэдэг энэ ундааг нуруу болон булчингийн өвчинд эм байдлаар хэрэглэдэг. Доторх хилэнцэт хорхойг нь хатгуурынх нь хамт идэж болдог.

 

4. Гурван гүрвэлтэй ликёр Three Lizard Liquor: Өөрийгөө маш хүчирхэг, буг чөтгөрийн сүнснээс ч зайлсхийж чадахаар мэдрэхийг хүсэж байна уу? Тэгвэл дотроо гурван ширхэг гүрвэлтэй энэ архинаас балгаад үз. Хятад, Вьетнамаас үүсэлтэй энэ архины тухайд гүрвэлийг энергийн эх үүсвэр, буг чөтгөрийн сүнснүүдийг хөөн зайлуулдаг гэсэн үзэл энэ архийг хориглосон шийдвэрийг олон нийт үгүй хийсэн байна.

 

5. Могойтой дарс: Вьетнамаас гаралтай найрлагандаа бас нэгэн амьтантай согтууруулах ундаа бол могойтой цагаан будааны дарс юм. Хамгийн онцгой нь энэ архинд заавал хортой могойг ашигладаг ба уг дарсны өвөрмөц амт нь могойн махнаас шалтгаалдаггүй байна. Этанол могойн хорыг арилгаж, протейнээр баялаг найрлагатай болгодог аж. Түүнчлэн янз бүрийн эмнэлзүйн шинж чанартай гэгддэг.

 

6. Хулганы гөлчгийтэй дарс: Та хулганыг үзэн яддаг бол энэ согтууруулах ундааг харахын ч хэрэггүй юм. Энэ дарсан доторх гөлчгийнүүд дээд тал нь гурав хоногийн л настай. Хятадаас гаралтай энэ ундаа мөн л эрүүл мэндийн ашигтай үр нөлөөг үзүүлдэг гэх ба гөлчгийнүүдийг амьдаар нь дарсанд хийгээд бүтэн нэг жил дарсны эцэст бэлэн болдог байна.
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *