Өөрсдийгөө хүрээлэн буй орчныг хамгаалагчид гэж нэрийдсэн Монголын неонацистууд

0

Өөрсдийгөө хүрээлэн буй орчныг хамгаалагчид гэж нэрийдсэн Монголын неонацистуудАдольф Гитлерийн удирдаж байсан Германы Ажилчны Үндэсний Социалист нам буюу Нацист намын үзэл баримтлалыг өвлөн авсан гэх улс төрийн үзэл баримтлалыг неонацизм гэдэг. Ерөнхийдөө гадаад хүмүүсийг үзэн ядах, ижил хүйстнүүдийг үзэн ядах, коммунизмыг эсэргүүцэх гэсэн үндсэн гурван тулгуур баганатай энэхүү улс төрийн үзлийг дэмжигчид сүүлийн жилүүдэд манай улс оронд олон болж байгаа нь гадаадын иргэд тэр дундаа Хятад, Солонгос иргэдийн зүгээс гаргаж байгаа үйлдэл, зан авираас үүдэлтэй ба үүнд аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэд, төрийн албан хаагчдын хариуцлагагүй бөгөөд хаацайлж өөгшүүлсэн байдал бүр ч нөлөөлж байгаа юм. Одоогийн байдлаар Монголд нийтдээ неонацист зургаан хөдөлгөөн байдгийн дундаас “Цагаан хас” хэмээх неонацист бүлгэмийн талаарх фото мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 1988 оны үед энэхүү бүлгэм нь Монголын анхны неонацист бүлэг бөгөөд нэгэн цагт Монголын нийслэлээр дүүрэн байсан хятад ханз бичиг, хаягийг үгүй хийхэд ихээхэн үүрэгтэй ажиллаж байсан байна. Тухайн үед хүчирхийллийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан ч 2012 оны 5-р сараас эхлэн бүлгэмийнхээ нэрийг “Цагаан хас эх орончид” болгон өөрчилж, оюун ухааны тэмцэл явуулахыг эрхэмлэх болжээ. Монгол хүнийг дорд үзсэн үзэлтэй тэмцэх, гадаад дотоодын иргэдийн зүгээс Монгол эмэгтэйчүүдийг садар самуунд уруу татаж байгаа явдалтай хатуу тэмцэх, цээрлүүлэх, гадаадын уул уурхайн компаниудын эсрэг, байгаль орчны хамгаалах, газар шороогоо хайрлан хамгаалах, эх баригчдын буруутай үйл ажиллагааны эсрэг дорвитой үйл ажиллагаа явуулахыг шаардах, хүүхэд залууст багаас нь эх орноо гэх үзлийг суулгах гэсэн үйл ажиллагаануудыг явуулахаар томъёолсон “Цагаан хас эх орончид” бүлгэмийнхний дүр зураг Reuters агентлагийн гэрэл зурагчин Карлас Барриа /Carlos Barria/-гийн гэрэл зургийн хальснаа хэрхэн буусны болон Карлос Барриа зургууддаа хэрхэн тайлбар өгснийг мэдээллийн дэлгэрэнгүйгээс хүлээн авч үзнэ үү.

1. Уранжаргал – Цагаан хас эх орончид бүлгэмийн эмэгтэй удирдагч /REUTERS / Carlos Barria/
Хурандаа Т. Сайнжаргалын мэдэгдсэнээр 15 жил орчмын өмнө Монголд анхны олон улсын компани орж ирсэн үеэс үндсэрхэг үзэл санаа өсөж эхэлсэн гэнэ. Хурандаагийн өгүүлснээр “Гудамж талбайд залуу хүүхдүүдийн хувьд ойлгомжгүй гадаадын шошго тэмдэг үзэгдэх болсон. Түүнчлэн гадныхан цалингаа бүтнээр нь өгөхгүй байх заль мэх хэрэглэдэг нь Монгол залуусыг ийм бүлгэмд нэгдэхэд их нөлөөлсөн. Мэдээж хэрэг энэ нь мөргөлдөөнд хүргэсэн.” гэнэ.

 

2. Уранжаргал, Ариунболд нар эзэн нь хууль бусаар гадны ажилчдыг ажиллуулж байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа баригдаж буй барилгын дэргэд зогсож байна. /REUTERS / Carlos Barria/

 

3. Цагаан хас эх орончид неонацист бүлгэмийн удирдагчид болох Уранжаргал, Ариунболд нар. /REUTERS / Carlos Barria/

 

4. Цагаан хас эх орончид бүлгэмийн гишүүн Чимэдбаатар. /REUTERS / Carlos Barria/

 

5. Улаанбаатарын нэгэн бодибилдингийн зааланд хичээллэж байгаа уг бүлгэмийн гишүүний нуруун дээрх шивээс харагдаж байна. /REUTERS / Carlos Barria/

 

6. Цагаан хас эх орончид бүлгэмийн удирдагчид Монголын үндэсний баатар Чингүнжавын хөшөөний дэргэд зогсож байна. /REUTERS / Carlos Barria/

 

7. Бүлгэмийн гишүүний хуруун дахь хас тэмдэг, бүргэд, чоно, Монгол улсын соёмбо бүхий бөгжнүүд. /REUTERS / Carlos Barria/

 

8. Цагаан хас эх орончид бүлгэмийн үндэслэгч, толгойлогчдын төлөөлөл Ариунболд. /REUTERS / Carlos Barria/

 

9. Бүлгэмийн гишүүн Дорьболд. /REUTERS / Carlos Barria/

 

10. Бүлгэмийн удирдагч Ариунболдын машины суудлын бүрээс хас тэмдэг чимэгтэй. /REUTERS / Carlos Barria/

 

11. Улаанбаатар дахь бүлгэмийнхээ төв байрнаас гарч байгаа Ариунболд. /REUTERS / Carlos Barria/

 

12. Цагаан хас эх орончид бүлгийн төлөөлөгчид төв байрнаасаа гаран явж байна. /REUTERS / Carlos Barria/

 

13. Бүлгэмийн удирдагч Ариунболд төв байрандаа. /REUTERS / Carlos Barria/

 

14. Монголын олонх айл гэр, албан байгууллагуудад Чингис хааны зураг байдаг. /REUTERS / Carlos Barria/

 

15. Цагаан хас эх орончид бүлгэмийн гишүүн Дамбажав. /REUTERS / Carlos Barria/

 

16. Бүлгэмийн хас тэмдэг бүхий хувцастай төлөөлөгчид гадаадын уул уурхайн компаний үйл ажиллагааг ажиглаж байна. Тэдний зорилго нь байгаль хүрээлэн буй орчныг хамгаалах учир ийнхүү уул уурхайн компаниудын үйл ажиллагааг ажиглаж танддаг байна. /REUTERS / Carlos Barria/

 

17.
18. Улаанбаатараас баруун урагш 50 км-т хийсэн эко-эргүүлийнхээ үеэр барилгачинтай ярилцаж байгаа бүлгэмийнхэн. /REUTERS / Carlos Barria/
19. Монголын эдийн засгийн 90 хувийг уул уурхайн сектор эзэлдэг бөгөөд гадныхны сонирхлыг ихээр татах болсон байна. Гэтэл энэ нь эргээд хүн амын гуравны нэг хувь нь ядууралд өртсөн манай орны үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж байгаа юм. /REUTERS / Carlos Barria/
20. Монгол гэрийн наана зогсоо бүлгэмийн гишүүн. /REUTERS / Carlos Barria/
21. Монголын хамгийн том алт, зэсний уурхай Оюу толгойн 66 хувийг Рио Тинто компаний эзэмшдэг. /REUTERS / Carlos Barria/
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/04 at 13:32

    Сэтгэгдэл хөлдүү сдакууд хийх юмаа олж ядахиймаа. ажил хийхгүй үлигээ хийдэг гарууд юэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *