
Эх хүн байх – хамгийн том аз жаргал. Бас хүнд хүчир хөдөлмөр. Дэлхий үлгэрт гардаг шиг гоо үзэсгэлэнтэйгээс гадна муу муухайгаар дүүрэн гэдгийг бяцхан үрдээ хэрхэн ойлгуулах вэ? Хүн нийгмээс л ухаарал, мэдлэг, төлөвшил авдаг гэж ярьцгаадаг. Та түүнийг нийгмийн амьдралд хөл тавихад нь бэлдэх ёстой хүн.
Охин үрдээ заавал хэлэх ёстой 21 зүйл
Бид охидуудыг гүнж шиг л өсгөдөг болжээ, энэ нь ч зөв. Гэхдээ амьдралын урт замд хүнд бэрхшээл тулгарна, тэр бэрхшээлийг толгой өндөр давж гарах ёстойг ойлгуулж бэлдэх ёстой. Том хүний амьдралд хөл тавихад нь бэлдэж та эдгээр зүйлсийг заавал хэлээрэй.
Охидын хүмүүжил
1. Хайр дурлал дандаа аз жаргал авчрахгүй. Бүтээгүй харилцаанаас алдаагаа ухаарч туршлага сууна. Хайр дурлалд итгэлээ хэрхэвч алдаж болохгүй.
2. Аз жаргалтай байна гэдэг – амьдралын сонголт юм. Аз жаргал зөвхөн мөнгө, ажил төрөл, материаллаг эд баялаг дээр тогтохгүй.
3. Эрчүүдтэй болгоомжтой харилцах ёстой. Сайхан үгний цаана богино хугацааны сонирхол нуугдаж болзошгүй.
4. Хамгийн чухал нь өөрийгөө хайрлаж, хүндэлж сур. Ямар ч эр хүн чамайг зодох, доромжлох, гомдоох эрхгүй. Эрүүл биш харилцаанаас өөрийгөө аврах зориг гаргах хэрэгтэй.
5. Өөрийн мэдрэмжиндээ итгэж сурах хэрэгтэй. Уулзсан болгондоо итгэх хэрэггүй, хүн болгон итгэл даадаггүй юм.
6. Олон найз нөхөд гэж байхгүй. Баяр баясал, уй гашуу тохиолдсон үед чиний дэргэд байгаа нэгнийг л найзаа гэж ойлгоорой.
7. Нулимсаа барих хэрэггүй. Хүчтэй, сул дорой гэлтгүй эмэгтэй хүн болгон уйлдаг юм. Сэтгэл хөдлөлөө гадагш гаргах хэрэгтэй. Сэтгэл санааны байдлаас эмэгтэй хүний эрүүл мэнд шууд хамаардгийг бүү мартаарай.
8. Гадаад төрх эмэгтэй хүний хувьд хэрэгтэй, гэхдээ хамгийн чухал зүйл биш. Дотоод гоо сайхан гэрэл гэгээ цацруулж эмэгтэй хүн бүрийг чимдэг юм. Залуу нас өнгөрсөн ч адил.
9. Ямар нэгэн зүйл хийхдээ үр дагаврыг нь бодож байгаарай. Олонхийг ч дагах хэрэггүй, өөрийн үзэл бодолтой бай.
10. Бусдыг хүндэлж сур, тэдэнд сайн сайхныг хүсэж яваарай. Гэхдээ зөвхөн өөрийгөө хайрлаж, хүндэлж яваа цагт л…
11. Шүүмжлэл сонсож сур, гэхдээ бусдын үзэл бодлыг хэт эмзэг хүлээж авах хэрэггүй. Тэд зүгээр л чамд атаархаж байж болно. Өөрийн хүчинд итгэлтэй байх нь амжилтын үндэс болно.
12. Хүмүүс дандаа үнэнч байна гэж байхгүй, тэд хуурч мэхэлдэг. Үнэн худлыг ялгаж сураарай.
13. Хувийн амьдралаа нэгд нэгэнгүй хүмүүст бүү ярьж бай. Ялангуяа гэр бүлд бий болсон үл ойлголцол, хүндрэлийг дурсаад ч хэрэггүй. Бусдын уур хилэнг ч хүргэх хэрэггүй.
14. Өөрт байгаа зүйлдээ баярлаж сур. Гэхдээ сайжруулахын тулд хөдөлмөрлөж хичээсээр л байх ёстой.
15. Амьдралын зорилго заавал байх ёстой. Ажлаа төлөвлөж эрэмбэлж сураарай. Өөрөө аяндаа болж бүтэх зүйл ганц ч байхгүй шүү.
16. Хүний амьдрал зөвхөн түүний л гарт байдаг. Найдвартай мөр дэрлэж байсан ч бие даасан байдлаа алдаж болохгүй. Хэн ч чиний амьдралыг хянаж, заах ёсгүй.
17. Сайн сайхан үйлийг чимээгүй хийнэ. Өөрийгөө гайхуулах хэрэггүй.
18. Уучилж сурах хэрэгтэй. Өөрийнхөө сайн сайхны төлөө уур хилэн, гомдол бүү хуримтлуулж бай.
19. Харилцаанд байнга асуудал тулгарна. Хэрвээ асуудалгүй харилцаа харж байгаа бол аль хэдийн харилцаа дуусжээ гэж ойлгоорой. Хамгийн чухал нь – бүгдийг цугтаа давж туулах, асуудлаа цугтаа ярилцаж шаардлагатай үед буулт хийж чаддаг байх хэрэгтэй.
20. Өнгөрснийг онгичих хэрэггүй. Зүгээр л түүх болон үлдэг. Энд, одоо цагаар амьдрах хэрэгтэй, ирээдүйн тухай эргэцүүлж бод.
21. Амьдрал гэдэг сайхан. Хүнд бэрхшээл тулгарна, гэхдээ араас нь гэрэл гэгээтэй сайхан үйл явдал хүлээж байгаа.
Бидний дээрх зөвлөгөөтэй та санал нийлж байгаа эсэхээ сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Бас найз нартаа уг мэдээллийг хуваалцаарай.








Tserevsambuu Khaschuluun
2017/12/04 at 13:55
Makhbariad Orolzod
Suhe Ch
2017/12/04 at 14:23
Egshiglen Tumursukh
Ariun Ariun
2017/12/04 at 15:23
Namuunaa Davaadorj
Suvdaa Ganbaatar
2017/12/04 at 15:36
Г. Саруул-эрдэнэ
Suvdaa Ganbaatar
2017/12/04 at 15:36
Ganbaatar Tsengel
Uyanga Suvdaa
2017/12/04 at 15:39
Марал Ганзориг Maral Maralaa
Baagii Amu
2017/12/04 at 18:03
Uyanga Bayaraa
Эрдэнэбаяр Оюун-Эрдэнэ
2017/12/04 at 18:35
Monkhod Odko
Tungaa Tungaa
2017/12/04 at 18:56
Отгоо Отгоо
Tungaa Tungaa
2017/12/04 at 18:56
Сайнтуяа Баасанжав
Tungaa Tungaa
2017/12/04 at 18:59
Mongoljin Mongoljin
Отгоо Отгоо
2017/12/04 at 19:40
Za eejee ?
Erdene Tsogtbaatar
2017/12/04 at 20:18
Baigalaa Baigalmaa
Bayarmaa Bibaatar
2017/12/04 at 21:50
Bolormaa Bibaatar
수영이
2017/12/04 at 22:33
Yag l zuvduu!!erchvvdees bolgoomjil
Soko Batjargal
2017/12/04 at 23:06
Maralgoo Ganzorig
Hulan Elbeg
2017/12/04 at 23:19
Sondor Bt
YoungDevil Oldoshgui
2017/12/05 at 00:51
Soko Solongo
Javkhlan Otgonsuren
2017/12/05 at 06:36
Hi Nandia
Alimaa Jargalsaikhan
2017/12/05 at 07:43
Hulan Dashka Haliun Dashka
Tsoomoo Tsoomoo
2017/12/05 at 11:12
Tsoogii Tsogoo
С,Жамбацэрэн,
2017/12/05 at 12:24
Охин үрээ Монголчууд бэлдэхдээ Дорхи хэдэн зүйлд заавал сургасан байдаг ба ёс зүйг нь зааж сургасан байдаг юм,
1,Хувцасаа хийж өмсөх чадварт,сургасан байдаг үүнд Дээлээ хийх өвөл зуных гэх мэт Гуталаа хийж сургах зуузай ширэхээс эхлэж хийж сургадаг юм
2,Мал малалах арга барилд сургах Малаас хоол хүнсний сүү мах авах боловсруулах арчих цэвэрлэх хоол болгох ёс зүйг зааж сургадаг захиас болгож үлдээдэг уламжлалтай
3 Гэр ороныг авч явах хураах цэвэрлэх цэгцлэх ёс зүйг захиас болгож зааж сурагдаг захиас болгож үлдээдэг жишээ нь Чагтагыг өлгөхдөө өөд харсан ходоод болгож өлгөхийг сургах, Цайны дээжээ Нөхөртөө өгч байх гэх мэт,
4 Охин насаа орхиж хань ижилтэй болохыг зөвшөөрч гэзгэт болгож ёслон Нөхөр ханиа үр хүүхэдээ өөрийгөө эрүүл энх авч явах онцгойлсон захиас байдаг юм үүнийг Ээмэгтэй хүний амидарлын захиас ба сахил гэж үзэж байлаа,
5 Хүн малыг асрах арчлах өргөж тэтгэх,ёс зүйн арга барилд сургах захиас болгох гэх мэтзахиас хэлдэг юм,
Ainura Anna
2017/12/05 at 14:59
Ss