Ногоон навчит ногоонуудын амин дэмийг алдагдуулахгүйгээр хөлдөөх аргыг найз бүсгүй минь хэлж өгсөн юм. Энэ аргыг урьд нь мэдэж байх минь яав даа

2

Ногоон навчит ногоо хөлдөөх энэхүү арга нь өөрийн ногооны талбайд өөрсдөө тарьж ургуулсан эсвэл өөрийн гэсэн ногооны талбайд тарьж ургуулсан танилуудаасаа авсан ногоог хөлдөөж хадгалахад илүү тохирно. Өвөл болон хаврын урт саруудад та амттай бөгөөд амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх боломжтой юм. Энэ аргаар хадгалсан ногоогоор хийсэн хоол хатаасан ногоотой хоолны дэргэд хамаагүй амттай. Бас дэлгүүрээс худалдаж авсан шинэ ногоо ч амтыг нь гүйцэхгүй. Учир нь дэлгүүрт байгаа ногоонууд хүлэмжинд тарьсан ногоотой харьцуулахад шинэлэг байдлаа алдсан байдаг. Энэхүү нууцыг найз минь хэлж өгсөн юм. Түүний ээж, эмээ ногоогоо ингэж л хадгалдаг байж.

Ногоон мөсөн шоонууд

Ингэж хөлдөөхийн тулд мөсний хэв эсвэл жижигхэн хуванцар савнууд хэрэг болно. Мөн тарагны жижиг савнуудыг ч ашиглаж болох юм.

Ногоогоо сайтар угаагаад, хэвнүүдэд хэрчиж хийнэ. Дараа нь дээрээс нь буцалгаж хөргөсөн ус хийнэ. Буцалсан ус гэдгийг сайтар анхаараарай, үүн дээр залхуурах огт хэрэггүй шүү. Усыг заавал буцалгана. Яагаад гэвэл устай хөлдөөсөн ногоог өндөр хэмд боловсруулахгүй байж болно шүү дээ. Жишээ нь, цайндаа хөлдөөсөн гаа хийж уухаар бол яах вэ? Халуун ус мөсийг хайлуулна, энэ үед цайг дахин буцалгах шаардлага гарахгүй.

Хөлдсөнийх нь дараа хэвнээс салгаж аваад гялгар уутанд хийж хөлдөөгчинд хадгална.

 

Ногоогоор хийсэн “чихэр”

Усгүйгээр ч хадгалж болно. Ногоон навчит ногоогоо сайтар угаагаад жижигхэн хэвнүүдэд тасалж хийнэ. Зөөлөн чихрийн хэвнүүд илүү тохиромжтой хувилбар. Ногоо угааж үлдсэн усыг хөлдөөж “чихэр” хэлбэрт оруулж болно.

Ногоог хэдэн цагийн туршид хөлдөөгөөд хэвнээс авч гялгар уутанд хийнэ. Хоолондоо хийх хэмжээгээр хөлдөөсөн болохоор таслах, хуваах асуудал огт гарахгүй.

 

Тосонд хийсэн ногоо

Хөлдөөх бас нэгэн шалгарсан арга. Ногоон навчит ногоогоо сайтар угааж цэвэрлээд, хэрчээд блендерт хийж жижиглэнэ. Дээрээс нь шууд ургамлын тос хийнэ.

Каш шиг болтол нь жижиглэж бутлаад мөсний хэвэнд хийж хэдэн цагийн турш хөлдөөнө. Шоонуудыг гаргаад гялгар уутанд хийнэ.

Ургамлын тосны оронд мөн цөцгийн тос хийдэг. Хөлдсөний дараа талх эсвэл шарсан талхан дээрээ түрхээд идэж болно.

 

Бүхлээр нь хөлдөөсөн навч, ишнүүд

Заримдаа хийсэн хоолоо гоёмсгоор чимэглэмээр санагддаг. Энэ үед бүхэл навч хэрэг болно. Яг л үүнд зориулагдах сайхан арга бол шарах шүүгээний хавтан дээр хөлдөөх юм.

Ногоогоо сайтар угаагаад болгоомжтой хатаана. Хөлдөөгчид хийхээс өмнө навчийг бага зэрэг чийглэхийг санал болгож байна.

Ногоогоо шарах шүүгээний хавтан дээр дэлгэж тавиарай. Хоорондоо хүрэлцэх ёсгүй тул зайтай тавиарай. Үгүй бол хоорондоо барьцалдаж хөлдөөд хэлбэрээ алдаж урагдана, эсвэл гэсгээж дахин хөлдөөх хэрэг гарна. Энэ нь тийм ч сайн хэрэг биш, яагаад гэвэл амин дэмээ алдана.

Хөлдөөгчид 2 цаг гаран байлгаж хөлдөөгөөд хавтангаас болгоомжтой аван саванд хийнэ. Дээр нь хэзээ хөлдөөсөн огноог бичээд буцаагаад хөлдөөгчид хийнэ.

 

Хатаасан нунтаг ногоог уутанд хадгалах

Энэхүү арга нь хоол амтлагч анхилуун ногоог хөлдөөж хадгалахад их тохиромжтой. Ногоог навчаар нь хөлдөөх аргатай адил төстэй, гэхдээ хөлдөөгчид хийхээс өмнө ногоогоо хэрчинэ.

Жижгэвтэр уут илүү тохиромжтой байдаг, учир нь хэрэглэх хэмжээгээрээ бага багаар хадгалахад амар.

 

Саванд хийж хадгалах

Гялгар уутны оронд том амсартай хуванцар сав ашиглаж мөн болно. Хамгийн гол нь ногоо хуурай байх ёстой бөгөөд шүүсийг нь гаргахгүйн тулд хэрчих хэрэггүй.

Ногоогоо хийсэн савны тагийг сайтар таглаарай, эс бөгөөс хөндлөнгийн үнэр амт шингэх гээд байдаг юм. Миний туршлагаас харахад, өвөлд ногоогоо хадгалах хамгийн хурдан бөгөөд амархан арга нь энэ юм уу даа. Энэ аргаар хадгалахад ногоог урьдчилан хавтан дээр дэлгэж хатаах хэрэггүй, шууд л савандаа хийчихнэ.

Шилэн сав ашиглахгүй байхыг зөвлөе, учир нь бага хэмд шил хэврэг болдог. Шилний хагархай хоол хүнсэнд орох аюултай тул эрүүл мэндэд хор уршиг тарина.

5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dugarjaw Dugaraa

    Dugarjaw Dugaraa

    2019/07/13 at 13:08

  2. Bayar Bayar

    Bayar Bayar

    2019/07/15 at 22:26

    Chuluunbaatar Bolorchuluun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *