Цагаан өнгийн хувцсыг нимбэгтэй усанд буцалгаад гайхалтай үр дүнг өөрийн нүдээр хараарай!

2

Таны хувцас эргээд гэрэлтсэн мэт цагаан өнгөтэй харагдах болно

Заримдаа цагаан өнгийн хувцсыг цагаан чигээр нь үлдээнэ гэдэг амаргүй ажил байдаг. Хэдхэн удаа өмссөний дараа цагаан оймс өнгөө алдаж, саарал эсвэл шаргал өнгөтэй болж хувирдаг. Тэгвэл цагаан өнгийн цамц нэг л мэдэхэд цагаан-саарал өнгийн цамц юм шиг харагддаг. Аз болоход цагаан өнгийн хувцсыг цагаан чигээр нь үлдээхэд тун амархан, үр дүнтэй аргыг бид та бүхэндээ дуулгах гэж байгаадаа баяртай байна.

Цагаан өнгөтэй байсан, одоо магадгүй саарал өнгөтэй болсон хувцсаа нимбэгтэй усанд хийж буцалгаарай.

 

Цагаан хувцас

Хувцас ерөнхийдөө цэвэрхэн, цагаан өнгөтэй байх ёстой, гэвч байнга цагаан чигээрээ байдаггүй. Оймснууд хэсэг хугацааны дараа өнгөө алддаг, гэхдээ оймс гутал дотроос харагдахгүй учир тоохгүй өмсөөд байж болно. Харин бусад хувцас, тэр дундаа цамцны хувьд хэд хэдэн удаа өмссөний дараа урам хугалмаар бохирддог. Үүнээс болж бид өмсөх дуртай цамцаа өмсөхөөс цааргалахад хүрдэг нь нууц бш. Тэгэхээр та цамцыг хэдэн удаа өмсөөд л шүүгээ рүүгээ чулуудчихдаг болж таарч байгаа биз? Гэхдээ ингэх хэрэггүй! Мөн ижилхэн цав цагаан өнгийн шинэ цамц худалдаж авах ч шаардлага байхгүй. Энэхүү аргын тусламжтай та цамцаа эргээд цас шиг цав цаваан өнгөтэй болгох бүрэн боломжтой.

Таны хийх ёстой зүйл:

  • Гал дээр том хэмжээтэй тогоонд ус хийж халтал нь хүлээнэ.
  • Нимбэгийг хэрчинэ.
  • Цамц (өөр бусад цагаан өнгийн хувцас)-ыг тогоотой ус (усыг тогооноос асгарахаас болгоомжлоорой)-нд хийж дээр нь хэрчсэн нимбэгээ хийнэ.
  • Зөөлөн гал дээр 5 минут буцалгаж, цамцыг эргүүлнэ (хутгана).
  • Тогооноос усыг болгоомжтой асгана. Тогооноос цамцыг авахын өмнө хэдэн минутын турш хатаана.
  • Одоо цамцаа авч, энгийн үед угаадаг шигээ угаалгын машинд хийж угаана. Та угаалгын машин цамцыг чинь угааж дууссаны дараа цоо шинэ мэт, цав цагаан болсон байхыг харах болно!

Та энэхүү аргыг туршиж үзээд бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uuree Uuriintuya

    Uuree Uuriintuya

    2019/03/17 at 14:53

    Б. Хулан ѳмдѳѳ цайруул

  2. Сайн байна уу
    Бид санхүүгийн хамтын ажиллагааны мэргэжлийн бүлэг бөгөөд банкууд олон улсын түвшинд зээл олгодог. Богино болон урт хугацааны зээлдүүлэгчдийн нэр томъёог 2,000- 800,000 америк доллараар тооцоход хүний хэрэгцээг ноцтойгоор бүрдүүлэх бөгөөд жилд 2% -ийн хүүтэй байх болно. Бидний зээл, моргейжийн зээл, манай хөрөнгө оруулалтын зээл, авто зээл. , Хувийн зээл. 2 долоо хоногийн дараа бидний хамгийн дээд хэмжээнд хүрэх шаардлагыг хангахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ үү. сонирхож байвал бидэнтэй холбоо барина уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *