Хүүхдүүдийнхээ тоглоомыг задгай сансарт илгээж, бичлэгийг нь хийсэн аав

0

Хүүхдүүдийнхээ тоглоомыг задгай сансарт илгээж, бичлэгийг нь хийсэн аавХүүхдүүд хамгийн хөгийн гэж хэлж болом хүсэлтүүдийг эцэг эхдээ тавьж, эцэг эхчүүд нь ч тэдний амлалтыг биелүүлэх төлөвлөгөөгүй байсан ч гэсэн тэдэнд зөвшөөрөх нь бий. Харин гурван хүүхдийн эцэг Николас Эл /Nicolas L./ хүүхдүүдийнхээ хачин хүсэлтийг биелүүлэлгүй орхихыг хүссэнгүй. Франц эрхэм хүүхдүүдийнхээ хоёр тоглоомыг задгай сансар руу илгээсэн бөгөөд тоглоомнуудын сансарт хийсэн аялалын бичлэгийг хийжээ. Өнгөрсөн 12-р сард гурван хүүхэд нь хайртай тоглоомнуудыг нь задгай сансар руу илгээгээч гэж хүсэхэд залуу эцэг Николас нэг их юм бодолгүйгээр зөвшөөрч орхисон байна. Харин дараа нь амлалтаа эс биелүүлж, хүүхдүүдийнхээ урмыг хугалахыг хүсэхгүй байгаагаа ухаарснаар дөрвөн сарын турш интернэтээр судалгаа хийж, тоглоомнуудыг задгай сансарт хөөргөхөд шаардлагатай төхөөрөмжүүдийн жагсаалтыг гаргажээ. Америкийн армийн илүүдэл барааны дэлгүүрээс цаг уурын бөмбөлөг захиалан авсны дээр Гонконгоос шүхэр болон GPS ажиглагч худалдан авсан байна. Хэрэгтэй бүхнээ бэлтгэснээр өөрийн хийсэн тоглоомтой нисэх төхөөрөмжиндөө нислэгийн бүхий л үйл явцыг бичих хоёр ширхэг усны хамгаалалттай GoPro камер суурилуулан 7-р сарын нэгэн нарлаг өдөр сансарт хөөргөжээ. Тоглоомнууд далайн түвшнээс дээш 20,000 метрийн өндөрт хөөрч, анх хөөргөсөн газраасаа 50 км-ийн алс газардсан ба Николасын гэр бүлийн уг төслийн хамгийн хэцүү зүйл нь маш өндөрт хөөрч, хүйтэн агаарын улмаас гэмтсэн GPS tracker-ын тусламжгүйгээр тоглоомнуудаа олох байсан байна. 300 км явсны эцэст Николасын гэр бүл үнэт ачаагаа эрдэнэшишийн талбайгаас олжээ.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *