Интернэтгүй, кабелийн телевизгүй, асуудалгүй амьдардаг Канад гэр бүл

0

Интернэтгүй, кабелийн телевизгүй, асуудалгүй амьдардаг Канад гэр бүлОрчин цагийн хүн төрөлхтний амьдралыг кабелийн телевиз, ухаалаг гар утас, интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ Канадын Гуэлф хотын нэгэн гэр бүл бүтэн жилийн турш аль эртээ улирч одсон 1986 оны байдлаар амьдрахаар шийдсэн байна. Тодруулбал ухаалаг гар утас, кабель, интернэт, олон нийтйн сүлжээнээс ангид нэг жилийг өнгөрүүлнэ гэсэн үг. Энэ бүхэн өнгөрсөн жил Блэйр МакМиллан /Blair McMillan/ зуны нэгэн сайхан өдөр таван настай хүүгээсээ гадаа гарч тоглох уу хэмээн асуухад хүү нь гэртээ, iPad дээрээ видео тоглоом тоглохыг илүүд үзэж байгаагаа хэлснээс үүдэлтэй. Өөрийн хүүхэд насны талаар бодсон МакМиллан өнөөгийн хүүхэд, залуучууд компьютер, гар утас, интернэт гэх мэт орчин үеийн технологиос хэт хамааралтай болсныг ойлгожээ. Хоёр хүүхдийн эцэг, 26 настай МакМиллан өсвөр насныхан мөн залуучуудтай уулзаж ярилцахад тэдний олонх нь амьдралаа янз бүрийн төхөөрөмж, технологиудаас ангид байдлаар төсөөлж чадахгүй байгаагаа хэлсэн байна. Энэ бүхнээс үүдэн МакМиллан гэр бүлийнхнийхээ хамт эхнэр болон өөрийнх нь төрсөн он болох 1986 он руу ‘буцах’-аар шийдвэр гаргахдаа гадаад дүр төрх, амьдрах орчноо хүртэл тухайн үеийнх шиг болгож өөрчилжээ. Тэд гэртээ 80-аад оны модон их бие бүхий телевизор, кассет тоглуулагч хөгжим тавьсны дээр орчин үеийн хит дуунуудыг бус 80-аад оны хөгжмүүдийг сонсох болсон байна. Цахилгаан шуудангийн оронд гараар бичсэн захидал хүмүүст илгээж, найз нөхөдтэйгээ интернэт эсвэл гар утсаар холбогдохын оронд гэрт нь зочлон очихыг эрхэмлэж, GPS-ийн оронд газрын зураг хэрэглэх болжээ. “Хамгийн хачирхалтай нь надад гар утас байхгүй байтал би халаасандаа утас чичирхийлэхийг мэдэрч, байнга шалгахыг хүсэж байлаа.” хэмээн өгүүлэх МакМилланы гэр бүл одоо илүү ойр дотно болсны дээр бие биетэйгээ харилцах амьд, халуун дулаан харилцаа нь илүү урт үргэлжлэх болсон байна. Ирэх оны 4-р сарыг хүртэл ийм байдлаар амьдрах МакМиллан хэлэхдээ өөрийгөө технологийн эсрэг зогсож байгаа хэрэг бус, зүгээр л технологигүйгээр ямар байхыг өөрөө ч, хүүхдүүддээ ч мэдрүүлэхийг зорьсон гэжээ. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *