Би эдгээр 7 дасгалыг өглөө бүр хийдэг болсноос хойш бүх л өдрийн турш эрч хүчээр дүүрэн байж чаддаг болсон – Яг 100% цэнэгтэй гар утас л гэсэн үг!

3

Өглөө дасгал хийх бүрэн боломжтой ба ингэснээр өдрийн турш бие организм болон оюун санаанд сайн нөлөө үзүүлдэг байна. Мөн та маш хүнд хэлбэрийн дасгал хийж, өөрийгөө зовоох шаардлагагүй. Энгийн, богино хугацааны дасгалуудыг хийх боломжтой – орон дотроо хийсэн ч болно. Үр дүнд нь цовоо сэргэлэн, эрч хүчээр дүүрэн сэрэхэд тусална.

Өглөө өөрийгөө хүчилж, дасгал хийх амаргүй гэдгийг ойлгож байгаа ч, та эдгээр 7 дасгалыг орон дотроо хийсэн ч болох тул залхууралгүй заавал хийгээрэй гэж зөвлөе.

1. Эрвээхэй байрлал

Эрвээхэй байрлал бол маш сайн байрлал ба танд амрах, бясалгах болон бие организм бүхэлдээ балансыг мэдрэхэд тусална.

  1. Нуруун дээрээ хэвтэж, амьсгалаа гаргахдаа өвдгөө нугална. Өсгийгөө аарцагтайгаа ойролцоо байрлуулна.
  2. Хоёр хөлөө хооронд нь хүргэх хэрэгтэй.
  3. Нэг гараа гэдсэн дээрээ тавьж, нөгөө гараа цээжин дээрээ тавина.
  4. Амьсгаа авахдаа хэсэг зуур амьсгалаа барих ба дараа нь удаанаар гаргана.
  5. 10 удаа давтана.

 

2. Хүчтэй болгох планк

Планк бол маш үр дүнтэй. Хэвлий, нуруу болон мөрийг хүчтэй болгоно.

  1. Гар дээр суниалт хийх байрлалыг авч, шуундаа тэнцвэрээ олохын оронд гартаа тэнцвэрээ олно.
  2. Биеэ өсгийнөөс авахуулаад толгой хүртлээ эгц дээш өргөнө.
  3. Планк байрлалыг 20 секунд барих ба тогтмол тасралтгүй амьсгална.
  4. 30 секунд амарна.
  5. 3 удаа давтаж хийнэ.

 

3. Аз жаргалтай хүүхэд байрлал

Энэ байрлал таны хөлийг сунгаж, нурууг хүчтэй болгоно. Хийхэд маш энгийн.

  1. Нуруун дээрээ хэвтэнэ.
  2. Ташаагаа гудсан дээр хэвээр нь байлгаж, өвдгөө өргөнө.
  3. Хөлийнхөө эрхий хурууны ойролцоох газраас барьж, өвдгөө цээж рүүгээ түлхэж эхэлнэ.
  4. Энэ байрлалыг авах үед 5-10 удаа амьсгална.

 

4. Хагас гүүр

Таны биеийг бүхэлд нь сунгаж, хүчтэй болгоно.

  1. Нуруун дээрээ хэвтэж, хөлөө орон дээрээ байрлуулахдаа өвдгөө нугална. Хөлийн хооронд ташааны хэмжээтэй зай авна.
  2. Ташаагаа таны бие эгц шулуун болох хүртэл өргөнө.
  3. Ташаагаа өргөсөн чигээрээ 30 секунд түр зогсож, удаанаар доошлуулна.
  4. 3 удаа давтана.

 

5. Хөлөө өргөх

Хөлөө өргөснөөр хэвлий болон ташааны булчин илүү хүчтэй болж, цусны эргэлт сайжирна.

  1. Нуруун дээрээ эгц хэвтэнэ. Таны хоёр гар биеийн хажууд байх хэрэгтэй.
  2. Баруун хөлөө өргөж, хөл болон ташаа хоёрын хооронд 90 градус үүсэх хүртэл амьсгаагаа гаргана.
  3. Удаанаар хөлөө доошлуулна.
  4. Хөл тус бүртээ 10 удаа давтаж хийнэ.

 

6. Хүзүү болон мөрөө ачааллуулах

Одоо цагт хүзүү болон мөрөндөө анхаарал тавих нь урьд өмнөх үеэс илүү чухал болсон. Яагаад гэвэл бид олон цагийг компьютерын өмнө өнгөрүүлдэг билээ. Үүнд зориулсан хамгийн энгийн дасгал бол нэг гараараа хүзүүгээ барьж, нөгөө гараараа толгойгоо өөр өөр тийш хазайлгах юм. Яг нэгийн тоо зурж байгаа шиг хөдөлгөнө гэж ойлгож болно. Та оролдоод үзээрэй:

  1. Нуруугаа эгц байруулан сууж, зүүн гараа толгойн дээрээ давуулан өргөнө.
  2. Тохойгоор нь нугалж, баруун чихнийхээ ойролцоо байрлуулна.
  3. Зүүн тохойгоо нугалж, толгойгоо урагш түлхэж эхэлнэ. 20 секундын турш энэ сунгалтыг хийнэ.
  4. Гар тус бүртээ 3 удаа давтаж хийнэ.

 

7. Хамраараа амьсгалж дуусгах

Энэ дасгал таны биеийг тайвшрах, амрахад туслах болно.

  1. Орон дээрээ дээш харан хэвтэнэ.
  2. Тайвширна.
  3. Биедээ иллэг хийх үедээ хамраараа амьсгалж эхэлнэ.

Та урьд нь өглөөний цагаар дасгал хийж байсан уу? Өглөө дасгал хийснээр тухайн өдрийн ааш зан, сэтгэл санааны байдалд чинь нөлөөлдөг гэдэгтэй та санал нийлэх үү? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

36
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Sed Seven Siccness

    Sed Seven Siccness

    2020/01/22 at 00:18

    Ж. Чулуун-Эрдэнэ

  2. Jonah Bkh

    Jonah Bkh

    2020/01/22 at 10:53

    Чимээнээ Рэнчин

  3. Лхамхүү Элдэв

    Лхамхүү Элдэв

    2020/01/22 at 21:40

    Иогын дасгалыг орон дээр дэр тавьж хэвтэж байж хийдэггүй

  4. Yura Jigmedjamts

    Yura Jigmedjamts

    2020/01/22 at 22:29

    Монгол улс Хятадтай хиллэдэг бүх гарцыг яаралтай хаах хэрэгтэй

  5. Акер

    Акер

    2020/01/23 at 15:46

    Blu Molia

  6. Ganhvv Zagal

    Ganhvv Zagal

    2020/01/23 at 20:45

    Дэлбэрчихгүй биз???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *