Хулгай хийгээд зугтахад хамгийн тохиромжтой арван машин

0

Хулгай хийгээд зугтахад хамгийн тохиромжтой арван машин


Германы Grip нэртэй авто сэтгүүл “Дээрэм хийхэд хамгийн тохиромжтой, зугтаахад хамгийн сайн машин юу вэ?” гэсэн асуултыг асуужээ. Тэд BMW 135i маркын машинаар араас тань хөөж байгаа цагдаа нарын гараас мултран гарахаар хичээж байгаа таны машиныг ямар машин байвал хамгийн тохиромжтой болохыг тогтоож, арван машиныг хамгийн шилдэг нь хэмээн нэрлэсэн байна. Гэхдээ мэдээж хэрэг эдгээр машиныг ийнхүү нэрлэсэн нь хулгай дээрэм хий гэсэн санаа бус харин ямар машинууд хамгийн хүчирхэг, хамгийн шилдэг болохыг харуулсан хэрэг гэдгийг санах хэрэгтэй юм.2011 Porsche Cayenne Turbo

2011 Porsche Cayenne Turbo

Жинхэнэ дээрэм гэдэг бол голчлон цөөн хүнээс бүрдсэн багийн ажил юм. Зарим тохиолдолд багийн гишүүд олон байж болох ч энэ нь илүү олон суудалтай машин олох шаардлагатай болно гэсэн үг. Машинаа зарах гэсэн худалдаачин эр юу ч гэж байсан хамаагүй микро автобус гэх мэт олон хүний суудалтай автомашин нь явах зам биш юм. Бага оврын автобусаар цагдаа нарын гараас мултарч байгааг зөвхөн киноноос л олж харж болно. Харин энэхүү жагсаалтанд бичигдсэн шинэ Cayenne бол одоо явж байгаа загвараас 181 кг-аар хөнгөн жинтэй учир шунгинах сумнуудаас бултах мөн замын хаалтнаас бултаж гарах гол түлхүүр болсон сүүлийн мөчид чиглэлээ өөрчлөх зэргийг төвөггүйхэн гүйцэтгэж чадах юм. Таван хүний суудалтай энэ машины арын зайд тонож хулгайлсан эд зүйлс болон дээрмийн гол хэрэгслүүдээ элбэгхэн ачиж дөнгөхүйц аж. Замгүй газраар ч давхиж чадах энэ машин 500 хүртэлх морины хүчтэй бөгөөд 276 км/цаг хүртэл хурдлах чадвартай учир цагдаа нарыг тоосон дундаа л орхиж чадна.

Chevy Silverado 2500HD

2002 chevy silverado 2500hd

Cayenne машиныг дундаж хэмжээний гайхалтай тээврийн хэрэгсэл гэдгийг бид мэдсэн. Тэгвэл арай цөөн хүний бүрэлдэхүүнтэй банкны дээрэмчид эсвэл үнэт эрдэнэсийн дээрэмчдийн багт ямар машин тохирох бол? Dark Knight кинон дээр цүнх дүүрэн мөнгө хулгайлсан этгээдүүд сургуулийн автобусаар зугтдаг. Гэвч энэ бол зөвхөн кино. Банкны дээрэмчдэд сүүлчийн долларыг ч багтааж дөнгөхөөс гадна илүү хурдан машин хэрэгтэй. Chevy Silverado 2500HD машин нь танай багийнхныг бүгдийг нь багтааж чадахаас гадна ар талд байрлах ор нь та нарын дээрэмдсэн мөнгийг элбэгхэн агуулж чадна. Нэмж хэлэхэд арын хаалга нь та нарын араас хөөж байгаа цагдаа нарын өөдөөс гал нээхэд тун тохиромжтой хаалт болж өгнө. 6.6 литрийн багтаамжтай дизель хөдөлгүүр нь 360 морины хүчийг гаргах чадалтай бөгөөд та нэмж 1,500 долларыг зарцуулаад машинаа 500 орчим морины хүчтэй болгож болно.

Ford Focus RS

Ford Focus RS

Хэрвээ та Невадагийн өргөн уудам хурдны замд ойрхон байрладаг банкны дээрэмчдийн нэгэн бол дээрх хоёр том машин танд хамгийн сайн туслах чинь болж чадна. Гэтэл та Парисын хамгийн алдартай урлагийн галерей Лувраас урлагийн бүтээлүүд хулгайлж байгаа бол эдгээр машинууд тохиромжгүй. Учир нь Европын нарийн гудамнуудад дээрх хоёр машин даанч нүсэрдэнэ. Харин муу залууст зөвлөгөө өгч байгаа багийнхны санал болгосон машин бол Ford Focus RS . Энэ машин Парисын муу нэртэй замын хөдөлгөөн дунд тун ч тохиромжтой, авсаархан хүлэг юм. Дөрвөн хүний суудалтай ч хурдан шаламгай энэ машин таныг шоронгийн ялтан болохоос аварч чадна.

BRABUS Mercedes Benz Viano

Банк дээрэмдэх бүрдээ Ford Econoline-ыг ашиглана гэж бодох хэрэггүй. Харин энэ BRABUS стилийн ачааны битүү тэргэнд таны “Биелэгдэшгүй даалгавар”-ыг гүйцэтгэхэд шаардлагатай бүхэн байгаа юм.

Brabus Mercedes-Benz Viano

5.0 литрийн V8 хөдөлгүүр нь 420 морины хүчийг гаргах учир та хурдны тал дээр санаа зоволтгүй. 244 км/цаг хүртэл хурдлах BRABUS нь тоноглосон амаржин, сайжруулсан эд ангиуд мөн сумнаас хамгаалах хавтангууд гээд бүхэл бүтэн урлагийн галерейг тэр чигт хулгайлсан эсвэл Итали маягийн дээрэм кинонд гардаг шиг алтан гулдмайны бүтэн нөөцийг хулгайлсан хүнийг ч бүрэн хамгаалж хаацайлж чадах бүхнээр тоноглогдсон байна.

1956 Chevy Nomad

1956 Chevy Nomad

Энэхүү хүчирхэг машин 5-6 хүний суудал болон ардаа ачааны томоохон хэсэгтэй. Хүчирхэг V8 мотор нь цагдаа нарын хамгийн сүүлийн үеийн машиныг ч хол хаяна.

Conquest Knight XV

Хэрвээ та ахмад хулгайч бөгөөд хамгийнхаа сүүлийн томоохон төлөвлөгөөгөө гүйцэтгэхээр зориг шулуудсан бол танд Conquest Knight XV яг тохирно.

6.8 литрийн V-10 хөдөлгүүр бүхий Conquest машин нь 400 морины хүчийг гаргах чадалтай ба сум нэвтэрдэггүй их бие болон цонхнуудтайгаас гадна 151 литр шатахуун орох багтаамжтай банктай аж. Ачааны багтаамж туйлын сайн, түүнчлэн зорчигчдын тасалгаа нь мэдээллийн хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зэрэг нь архагуудын талархлыг хүлээх бол шинэ гаруудын хувьд хулгайлсан зүйлээ бүрэн бүтнээр нь авч гарахад туслах хуягт хамгаалагч л гэсэн үг. Харин 310,000 долларын үнэтэй Conquest Knight XV-ыг худалдаж авахыг тулд танд хэд гурван банк дээрэмдэх хэрэг гарах байх.

Sportec Audi RS6

Sportec RS700

Хэрвээ та 1998 оны эйкшн, триллер Ronin хэмээх киног үзсэн бол уг киноны гол од нь Audi S8 маркын машин байдгийг санаж байгаа байх. Энэ бол бид шинэ Audi RS6 машины талаар бодох шалтаг юм. Гаргуун зугталт, тээврийн хэрэгслийн хослол болсон энэ машин таны бүрдүүлсэн аварга, автомат зэвсгээр зэвсэглэсэн хөгшин, зөрүүд, залирхаг эрчүүдийн багт гойд тохирно. RS6 нь зай томтойгоос гадна сайхан, зөөлөн арьсан доторлогоо мөн орчны температурыг тохируулах тохируулгатай. Буу агссан машин дүүрэн ууртай залуусаас зугтахад RS6-ын 700 морины хүчин чадалтай хөдөлгүүр маш их тусыг хүргэх нь гарцаагүй.

Buckshot Racing X2R

Buckshot Racing X2R

Энэхүү Buckshot Racing X2R машины тухай яг таг тайлбарыг хэлэх хэцүү. Энэ машиныг элсэн цөлийн төмөр замын чиглэлээр мэргэшсэн нэгэн компани бүтээсэн. Гэхдээ их бие болон хөдөлгүүр нь жинхэнэ супер. Ялангуяа 1400 морины хүчтэй хөдөлгүүрийн талаар элдвийг ярилтгүй юм. Элсэн дээгүүр явахдаа хатуу хучлагатай зам дээгүүр давхиж яваа олонх машинаас хурдан. Гэвч энэ машин ердөө хоёрхон хүний суудалтай, их биендээ маш бага зайтай. Гэхдээ л туйлын хурдан бөгөөд замгүй газраар ч төвөггүйхэн явах чадвар нь энэ машиныг энэ жагсаалтанд заавал оруулахад хүргэсэн юм.

ABT Sportsline Audi Q7 “AS7”

ABT Sportsline Audi Q7

Германы тюнер ABT Sportline-д яг танд зориулсан нэг зүйл байгаа ажээ. ABT Sportline AS7 хэмээн нэрлэгдсэн энэхүү Audi Q7 машины хөдөлгүүрийг 3.0 литрийн багтаамжтай турбо-дизель болгон сайжруулсан байна. Анхны V6 мотор нь 221 морины хүчийг гаргах бол ABT-ын гүйцэтгэлүүд хийгдсэнээр 500 морины хүчийг гаргах болжээ. 2.6 тонны жинтэй энэ SUV нь ердөө 5.3 секундэд 96.5 км/цагийн хурдыг авах чадалтай юм. Гурван эгнээ суудал нь таны бяцхан багт яг тохирно.

SMS Dodge Challenger 570

SMS 570 Challenger

Хуучны загварын SMS Dodge Challenger 570 хүчирхэг машин нь найдвартай байдлаараа таны талархлыг гарцаагүй хүлээнэ. 500 морины хүчийг гаргах хүчирхэг хөдөлгүүр нь танд маш их боломжийг авчирч чадна.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

31 Сэтгэгдэл

  1. BiBoLPuGi

    2011/06/16 at 15:04

    John dutmag sanagdla..

    [ Зассан: BiBoLPuGi , өдөр 2011/6/16 15:04 ]

  2. Meltushka

    2011/06/16 at 15:04

    aimr aimr…….

  3. Зочин

    2011/06/16 at 15:05

    haah

  4. love666

    2011/06/16 at 15:23

    shan mashinuud bno

  5. i_freezer

    2011/06/16 at 15:33

    keke thdee mongold jhn taaramjgu n bnaa zarim n ….. kekeke :))

  6. Зочин

    2011/06/16 at 15:40

    toyota prius l yag tohiroh sanagdaad bn daa

  7. Little_fighter

    2011/06/16 at 15:58

    goy mashinuud bn ooo

  8. SeeKeSHDEEE

    2011/06/16 at 16:33

    XmMm…

  9. Enhuush_1020

    2011/06/16 at 17:03

    hulgai hiihgvi aa harin mashiniin hulgailmaar mashinuud bnaa kk

  10. tmra

    2011/06/16 at 18:43

    rofl

  11. Crunch

    2011/06/16 at 19:02

    Conquest Knight n mair naas

  12. ononbaatar

    2011/06/16 at 19:09

    dodge buur arai arai

  13. SoL0

    2011/06/16 at 20:15

    yAAA aa 1 bank deeremdyee

  14. muty

    2011/06/16 at 22:25

    iim yumtai bol ain. Mongol Bank .,,

  15. mxe_muugii82

    2011/06/16 at 23:40

    xa xa 1956 Chevy Nomad тэр одоо ю вэ? тэр чадах уу шал дээр уейин машин одооний машинийг гуйцэх уу

  16. tuulaixan

    2011/06/16 at 23:41

    хахаха бас болноо болно

  17. shiji_batuka

    2011/06/17 at 00:24

    loool.

  18. baysaaaa4

    2011/06/17 at 00:32

    ter nogoon Ford Focus RS soliotoi,………….

  19. Celldweller

    2011/06/17 at 01:56

    310,000 долларын үнэтэй Conquest Knight XV-ыг худалдаж авахыг тулд танд хэд гурван банк дээрэмдэх хэрэг гарах байх.

    xaxa

    [ Зассан: Celldweller , өдөр 2011/6/17 1:57 ]

  20. 24c_Pl4yBoy

    2011/06/17 at 10:01

    mongold deerem hiile gj bodie

    golomt bankiig uhaad mashinda suugad 1-5 min daraa shuud barigdana uchirn tvgjiree үүsed mashinuud zogsoj baiga:)

  21. Зочин

    2011/06/17 at 12:55

    hulgai hiiged zugtahaargvi dotor n orood tansaglamaar ym a kkkkkkkkk

  22. orshix_gg

    2011/06/17 at 15:12

    Aaamar

  23. Зочин

    2011/06/17 at 18:52

    Nadad bol ExCell l taalagdaad baigaa yum. Baga idne nemeed ta 500n Dollar l zartsuulahad undur undur anten bas boloogui changa duugarah hugjim avj bolno shdee ! deerminhee daraa zarhad guilgeetei hayhad ch haramsahgui shdee !!! javascript:justReturn()

  24. BA3

    2011/06/17 at 22:23

    BRABUSaar yum huilgailval sanaa zovoh yumgui yum bn

  25. ben_jr

    2011/06/18 at 12:26

    Aimar ain.

  26. Flying_khiimori

    2011/06/18 at 15:57

    good

  27. dorjoo0130

    2011/06/19 at 18:55

    zaza bank deeremdii etr WAahaaah

  28. djtaibna

    2011/06/22 at 21:33

    kkkkkkkkkk deereem hiineeeeeeee

  29. moochii

    2011/07/07 at 20:32

    woow

  30. Зочин

    2012/11/05 at 17:31

    iim mashintai bol yu hulgailah b oilgomjtoi

  31. M

    2014/09/20 at 19:11

    hay conquest knight 310 bishee svvld 600 garsan bnlee tiim ch hyamd ed bishshvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *