Таны биеэс гарч буй янз бүрийн үнэр эрүүл мэндийн байдлыг тань хэлж өгнө!

2

Таны бие бусдад тааламжгүй сэтгэгдэл төрүүлэх явдлыг эвгүй үнэртэй холбож ойлгож болно. Хөлс бол хамгийн түгээмэл жишээ. Гэвч үнэргүй хүн гэж үгүй. Биеэс хөлс гарах үед хүчил ялгардаг бөгөөд энэ нь эвгүй үнэртэх үндэс болдог байна. Биеэс гарч буй үнэрт ач холбогдол өгөх хэрэгтэй ба энэ нь чихрийн шижин, элэгний асуудал эсвэл буруу хооллолт зэрэгтэй холбоотойгоор эрүүл мэндэд учирсан асуудлыг илэрхийлсэн дохио юм.

Ингээд бидний хүргэх биеийн үнэртэй холбоотой баримт бүхий мэдээлэлтэй танилцана уу.

Хэрэв таны биеэс өтгөн ялгадасны үнэр гарч байвал…

Энэ нь магадгүй хэвлийн үйл ажиллагаатай холбоотой. Эрүүл мэндийн ноцтой асуудал бөгөөд таны нарийн болон бүдүүн гэдсэнд ямар нэгэн бөглөрөл үүссэн байж болзошгүй. Үр дүнд нь таныг амьсгалаас өтгөн ялгадас шиг үнэр гарах ба юм идэх бүрт ийм үнэр гарна гэж ойлгож болно. Мөн хоолны шингэц муудах нь онцгүй үнэртэй хөлс биеэс ялгарахад хүргэдэг. Тэр тусмаа энэ нь суга орчимд илүү нөлөөлөх бөгөөд биеийн бусад хэсгээр ч хөлөрч, үнэр гарах нь бий.

 

Хэрэв гашуун үнэр гарвал…

Эргэлзэх зүйлгүй шууд мэргэжлийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. Учир нь таны элэг өвчилсөн байна. Үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон элэг олон төрлийн химийн найрлага бүхий өвөрмөц үнэрийг ялгаруулдаг бөгөөд үр дүнд нь таны биеэс эвгүй үнэр гарахад нөлөөлнө. Мөн өвчилсөн элэг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доройтох болон дотор муухайрах зэрэг шинж тэмдгээр илэрч болно.

 

Хэрэв загасны үнэр гарвал…

“Загасны үнэр” өвчин эсвэл “Триметиламинуриа”-аар өвчилсөн байж мэднэ. Шинж тэмдэг нь шээс, хөлс болон амьсгалаас муудсан загасны үнэр гарна. Харамсалтай нь уг өвчин удамшдаг учир таны хүүхэд өвчлөх бүрэн боломжтой. Загасны үнэр гарч буй бусад шалтгаанд хоол хүнсэнд агуулагдаж буй уургийн хэмжээ ихдэх эсвэл нянгийн хэмжээ олшрох хамаатай. Иймд хүчил ихтэй хоол хүнснээс болж өгвөл татгалзах хэрэгтэй.

 

Хэрэв чихэр шиг үнэр гарвал…

Энэ нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Таны биеэс чихэр эсвэл жимсний үнэр гарч байгаа нь цусан дахь кетонизын хэмжээ ихэссэнтэй холбоотой. Түүнчлэн шээснээс ийм үнэр гарвал “Агч модны чихэрлэг шүүс” буюу шээсний өвчин туссан байх магадлалтай ба бие дэх амино хүчил, биолецин болон изолицин зэрэг бодисуудын тэнцвэр алдагдсантай холбоотой байдаг.

 

Хэрэв муудсан өндөгний үнэр гарвал…

Магадгүй их хэмжээний мах идсэнтэй холбоотой байж болно. Мах бол хамгийн удаан шингэдэг хоол хүнс юм. Өдөр тутам мах их хэмжээгээр иддэг хүнээс хүхэр шиг буюу муудсан өндөгний үнэр гардаг. Энэ нь маханд агуулагдах их хэмжээний хүхэр агуулдаг амино хүчилтэй салшгүй холбоотой. Тэр тусмаа улаан махыг энд онцолж дурдах хэрэгтэй. Амино хүчил биед муу биш хэдий ч биед сайн шингэх хэрэгтэй байдаг байна.

 

Хэрэв архи шиг үнэр гарвал…

Энэ тохиолдолд бие организм дахь хортой бодис цууны хүчилд нөлөөлж буй хэрэг бөгөөд алкохолын хэмжээ 90% хүрч болохуйц бодисын солилцооны үйл ажиллагаа доголдсон гэсэн үг юм. Үүнээс үүдэж шээс болон хөлснөөс архи шиг үнэр гарахаас гадна амьсгалын замаар ч мөн адил энэ үнэр гарч болно.

 

Хэрэв хэт их хөлөрч, хөлсний үнэр гарвал…

“Хайпергидрозиз” буюу их хэмжээгээр хөлрөх өвчин туссантай холбоотой. Түүнчлэн мэдрэл болон дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлөөс болж хэт их хэмжээгээр хөлрөх шинж тэмдэг биед илэрч болно. Эрүүл хүнд ч гэсэн илрэх боломжтой. Халууцах эсвэл сэтгэл хөдлөх нь уг өвчний үндэс ч гэлээ ихэнх хүмүүс ямар ч стрессгүй эсвэл өрөө хэвийн температурт байсаар байхад өглөө сэрэхдээ нэвт хөлөрсөн байдаг. Хүний биеийн гол хөлөрдөг хэсгүүд нь суга, хөл болон цавь юм.

42
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *