Эмэгтэйчүүдийн мессеж бичихдээ гаргадаг 7 алдаа

2

Хэрвээ та доорх алдааг гаргадаг бол тэрхүү эрэгтэй хариу бичдэггүйд гайхах хэрэггүй юм.

1. Та харилцан зурвас бичихийг ажилд орох ярилцлага мэт болгодог

Харилцан мессеж, зурвас бичилцэнэ гэдэг бол эрэгтэй хүн чамтай уулзах хүсэл төрүүлэх зорилготой, сонирхолтой, хөгжилтэй зүйл юм. Гэхдээ та байцаалт маягаар бичдэг бол тийм хөгжилтэй зугаатай, тантай уулзах хүсэл төрнө гэж үгүй. Ямар сургуульд сурч байсан, юу хийдэг, хаана амьдардаг зэргийг бүү асуу. Энэ бол хөгжилтэй асуултууд биш. Түүний түүхийг асууж байхаар чөлөөт цагаараа юу хийх дуртайг нь асуу. Харилцан бичилцэх зурвас маань хөнгөн, зугаатай, эр хүн чамтай үг хэлээ ололцоход амархан байх ёстой юм. Тийм байж чадвал тэрээр тань руу бичиж, утасдаж, уулзах хүсэлт тавих болно.

2. Хэт богинохон зурвас бичиж, дэндүү энгийн асуулт асуудаг, хэт товч хариулт өгдөг

Хэрвээ харилцан бичих чинь үргэлжлээсэй гэж хүсэж байгаа бол цаад хүнийхээ сонирхлыг татах хэрэгтэй. Богинохон мэнд мэдэх, болон түс тас хариулт нь үүнд тус болохгүй. Жишээ нь “өнгөрсөн долоо хоногт ямаршуу байв?” гэсэн асуултыг авч үзье. Тэр залуу “дажгүй” гэхээс өөрөөр юу гэж хариулж чадах вэ? Ийм асуулт цааш үргэлжлэх боломж олгохгүй.

Мөн түүний асуултанд хариулахдаа эргээд асуултаар дуусгаж болох юм. Цаад хүндээ амар байхыг хичээх хэрэгтэй ба магадгүй тэр хэдийгээр хүсэж байгаа ч чухам юу гэж бичихээ мэдэхгүй байж болох юм.

3. Та тогтсон байдлаар амар мэнд асуудаг

“Сайн уу? Юу байна даа” гэж зурвасаа эхэлж болохгүй. Ямар нэг уран сэтгэмжгүй хүн болгон ингэж бичиж эхэлдэг. Ямар нэг сонирхолтой өөр зүйл бодож ол. Түүний сошиал сүлжээний тухай, тэнд харсан зүйлийнхээ, зургийн тухай асууж болох юм.

4. Таны асуулт урам зориг өгдөггүй

Хөгжилтэй сонирхолтой байдлаар бичилцэх гэж бодож байгаа бол ажлын тухай битгий яриа гаргаарай. Асууж болох ч цааш үргэлжлүүлж хэрэггүй. Оронд нь дуртай хоол, газар, болон кино, ном, хоббиных нь тухай асуу.

5. Та өөрийн хөгжилтэй байдлаа гаргадаггүй

Дэндүү буурьтай, даруухан байхаа боль. Хэрвээ чи сэргэлэн, хурдан сэтгэдэг бол үүнийгээ ашигла. Чамтай бичилцэх сонирхолтой байх тусам цаад хүн чинь чиний тухай ихийг мэдэх хүсэлд автана.

6. Та эвгүй хариулт хэлэхээс өөр аргагүй эвгүй асуулт асуудаг. (эсвэл огт хариулах аргагүй)

7. Чи бүх л эрчүүдтэй адилхан ярилцаж эхэлдэг

Бүх хүнд таарах тийм мессеж гэж үгүй. Аль болох өвөрмөц байж тодорхой хүнд таарах, анхаарлыг нь татах юм бич. Тийм байж та бусад харилцан бичилцдэг болон өмнө нь бичилцэж байсан хүмүүсээс  ялгарна.

Одоо харилцан бичилцэхэд санаж байх ёстой хэдэн зөвлөгөө:

Магтаал хэлээд үз. Магадгүй нүдийг нь, булчин юм уу хувцсыг нь магтаад нэг үзээрэй.

Ямар нэг зүйл хийж байгаа нь харагдах фото зурагны тухай асуу. Цаад хүн чинь юу хийх дуртай талаарх сайхан сэдэв нь яриа эхлэх нэг боломж юм.

Зарим нэг богино асуултыг дарааллан тавьж болно. Жишээ нь кола юу пепси юу? Уул уу ус уу? Харанга уу Хурд уу? гэх мэт.

Тоглоом хий. Жишээ нь “чи бүх л хүүхнүүдэд ингэж хэлдэг гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна” гэх юм уу эсвэл “завгүй байхад өөрийнхөө тухай бодуулах гээд байгаа юм уу даа” гэх зэрэг. Ингэж бичихдээ смайл юм уу, нүд ирмэж байгаа дүрс оруулан тоглож байгаагаа мэдэгдэх хэрэгтэй.

Ингээд эцэст нь эрчүүд хүч гаргахгүй байхад бүү бич.

Хэрвээ цаад хүн чинь богинохон хариулт хэлээд, асуулт асуухгүй бол байгаагаар нь л хүлээж аваарай. Тэрээр чамайг айхавтар сонирхохгүй гэдгээ ойлгуулж байгаа хэрэг юм уу эсвэл дүүрсэн залхуу нөхөр байж болно. Ямар ч байлаа гэсэн ийм хүнтэй үргэлжлүүлэн бичих хэрэг үгүй.

6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *