Хятад дахь аварга том дугуй хэлбэрийн тэнгэр баганадсан барилга

0

Хятад дахь аварга том дугуй хэлбэрийн тэнгэр баганадсан барилгаШинжлэх ухаан, технологийн хөгжил биднийг олон гайхалтай нээлтүүдэд хөтөлсний дээр олон олон концепцийг бодит ертөнцөд авчрах боломжийг олгосон, мөн олгосоор ч байна. Барилгын салбарт ч ялгаагүй энэхүү хөгжил нөлөөлж, арван жилийн өмнөхөөс хувь илүү хөгжжээ. Туршилтын гэх тодотголтой олон зүйлс гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бодит зүйл болж биднийг гайхашруулж байгаагийн дотроос уран барилгын талбарт бүтээгдсэн нэгэн гайхамшгийн тухай нэгэн мэдээллээр үзэгч та бүхнийг гайхашруулах гэж байгаадаа баяртай байна. Италийн A.M. Progetti архитекторын пүүс саяхан бидний урьд өмнө нь харж байсан тэнгэр баганадсан барилгуудаас тэс ондоо хэлбэр бүхий тэнгэр баганадсан барилгаа дуусгавар болгожээ. Аварга том дугуй хэлбэрийн энэхүү барилга Хятадын Гуаньжоу хотод сүндэрлэж байгаа ба Гуаньжоугийн дугуй харш хэмээн нэрлэгдэж байгаа аж. 33 давхартай энэ барилгын шал нь 85,000 м.кв талбайг эзлэн орших бөгөөд барилгын дунд хэсэг дэх дугуй хэлбэрийн нүх нь 47,8 м диаметртэй. Валют арилжааны газар, зочид буудал, оффисын зориулалтаар ашиглагдаж байгаа энэхүү барилга нь Хятадад өндөр ач холбогдолтойд тооцогдож, Фенгшүйгийн утга учрыг хадгалдаг гэж үздэг хаш дугуйнаас сэдэлтэйгээр бүтээгджээ. Мөн наймын тоог билэгддэг хятадуудын хувьд энэ тоог ч олж харах боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *