Хүүдээ зориулан тэнгэрийн оддыг таазандаа залсан бүтээлч аав

0

Хүүдээ зориулан тэнгэрийн оддыг таазандаа залсан бүтээлч аавӨнгөрөгч 6-р сард анхныхаа хүүг өлгийдөж авсан залуу аав хорвоод мэндэлсэн бяцхан хүүдээ зориулан шөнийн тэнгэрийг чимэх мянга мянган оддыг хүүгийнхээ өрөөний таазанд залсан байна. MrDRC нэрээр цахим ертөнцөд амьдардаг тэрээр хэрхэн тэнгэрийн оддыг хүүгийнхээ өрөөний таазанд залж авчирснаа харуулсан гэрэл зурагнуудыг цахим ертөнцийн бусад гишүүдтэйгээ хуваалцсаныг сайтынхаа хэрэглэгч та бүхэнд уламжлан хүргэж байгаадаа баяртай байна. Магадгүй танай гэрийн таазыг ч бас анивчин гялалзах үзэсгэлэнт одод чимэхгүй гэхийн газаргүй юм.

Залуу аав 40 цагийн хөдөлмөрөөр бий болсон одот тэнгэрээ бүтээхдээ 1,8 инчийн наадаг тууз, үдээсний машин, мяндсан утас, анивчдаг утсан гэрэл, гэрэл үүсгүүр, удирдлага, оддоо будах шүршдэг будаг, өрөм гэх зэрэг зүйлсийг хэрэглэжээ. Түүнчлэн дээврийн хөндийн хог шороо цэвэрлэх ажлыг ч маш сайн хийж гүйцэтгэсэн байна. Дээврийн хөндөл моддыг нүхлэхгүйн тулд наадаг тууз болон мяндсан утсаар тэмдэг тавьж, таазны нэг буланд гаргасан нүхээр гэрэлтэгч утаснуудыг багцлан гаргаад гэрэл үүсгүүрт холбосныхоо дараа таазандаа гэрэлтэгч утаснуудыг нэг нэгээр нь гаргах үй олон нүхийг өрөмдөж гаргажээ. Нүх бүрээрээ гэрэлтэгч утсаа нэгбүрчлэн гаргасны дараа таазаа тохирох өнгөөр хоёр давхарлан шүршдэг будгаар будсан байна. Хамгийн сүүлд гэрэлтэгч утаснуудаа 3-4 мм-ийг үлдээн бүгдийг нь хайчилж авсан бөгөөд хэрвээ дахиж будах шаардлагатай гэж үзвэл будсаныхаа дараа дахин үзүүрүүдийг нь хайчилчихвал гэрэл нь асах болно хэмээн зөвлөжээ. Бүтээлч аав хүүдээ зориулан нийт 596 оддыг хүүгийнхээ өрөөний таазанд залсан байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *