
Хатан хаан Элизабетын ач хүү хунтайж Харри болон түүний Меган Маркл нар саяхан гаргасан шийдвэрээрээ хүн бүрийг шоконд оруулжээ. Тэд нэгдүгээр сарын 8-нд Инстаграмдаа оруулсан постоороо хааны удмын гишүүний эрх үүргээсээ татгалзаж байгаа талаараа мэдэгдсэн юм. Дэлхий нийтээрээ яагаад тэднийг ийм шийдвэр гаргасанд гайхширч хоцорсон бөгөөд хосуудыг ямар ирээдүй хүлээж байгаа нь олон хүний анхаарлыг татаад байгаа ажээ.
Бид тэдний гаргасан шийдвэрийн цаана орших учир шалтгааныг олж мэдэхийн тулд багагүй мэдээлэл цуглуулсан бөгөөд та бүхэнтэйгээ энэ талаар хуваалцахаар шийдлээ.
Хааны удмын гэр бүлийн ахлах гишүүд эрх үүргээсээ татгалзаж, ордонд дахин амьдрахааргүй болсон байна. Энэ талаар тэд 2020.01.08-ны өдөр Инстаграмдаа оруулсан постоороо дамжуулан олон нийтэд мэдэгджээ. Сассексийн гүн болон гүнгийн гэргий нар одооноос эхлэн Их Британи болон Хойд Америкт ээлжлэн амьдрахаар болжээ. Тэдний гэрлэлтээс өмнө Меган Маркл Канадад амьдардаг байсан билээ.

Тэдний оруулсан постын тайлбарт “Олон сарын үр дагавар, дотоод хэлэлцүүлгийн дараагаар, бид энэ жил амьдралаа шинээр эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Бид хааны удмын гэр бүлийн эрх үүргээсээ татгалзаж, санхүүгийн хувьд хараат бусаар бие даан ажил хөдөлмөр эрхлэх бөгөөд үүний зэрэгцээ эрхэм дээдэс хатан хааныг бүхий л талаар үргэлжлүүлэн дэмжих болно. Өнгөрсөн жилүүдэд биднийг дэмжиж, тусалж байсанд талархъя. Энэ шийдвэрийг гаргах гэж нилээдгүй хугацаанд бэлдсэн. Бид одоо Их Британи болон Хойд Америкт амьдрах хугацаагаа эн тэнцүү болгож, балансыг хангаад зогсохгүй, хатан хаан, хамтын нөхөрлөл болон эрх мэдэл бүхий удирдлагуудыг үргэлжлүүлэн хүндэтгэхээ амлаж байна.” гэж бичжээ.

Постын үлдсэн хэсэгт, “Энэхүү газарзүйн баланс бидний хүүд хааны удмын уламжлалыг төрсөн газартаа сурч мэдэх, мөн амьдралынхаа дараагийн шинэ адал явдалд хөл тавих, бидний удахгүй эхлүүлэх буяны үйлсэд гар бие оролцох боломжийг олгох юм. Бид амьдралдаа хийж буй энэхүү шинэ алхмынхаа талаар эрхэм дээдэс хатан хаан, Уэльсийн хунтайж, Кэмбрижийн гүн болон тэдний албатуудад мэдэгдэж байна. Түүнчлэн биднийг дэмжсээр ирсэн та бүхэнд сэтгэлийнхээ гүнээс талархаж байгааг маань хүлээн авна уу.” гэсэн байна.

Сассексийн гүн болон гүнгийн гэргий нар энэ шийдвэрийг балансыг хангах зорилгоор гаргасан юм шиг санагдаж байна. Хосууд хүүхдээ хааны удмын уламжлалд суралцуулахаас гадна, ирээдүйд хийх сайн үйлсдээ анхаарлаа хандуулж, санхүүгийн хувьд биеэ даасан байдалтай байхыг хүсжээ.

Нөгөөтэйгүүр хатан хаан энэ шийдвэрт урам нь хугарсан юм шиг харагдаж байгаа бөгөөд үүний учир нь хосууд уг шийдвэрийг гаргахын өмнө хатан хаан болон өөр хүний зөвлөгөөг огтхон ч аваагүй ажээ. Хатан хаан Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ хунтайж Харри (хатан хааны цорын ганц төрсөн ач хүү) болон Меган Маркл нарын талаар юу ч дурдаагүй бөгөөд ширээн дээрх гэр бүлийн зураг дотор нь тэдний зураг байгаагүй юм.

Сассексийн гүн болон гүнгийн гэргий ордонд болсон Зул сарын оройн зоогонд оролцоогүй бөгөөд оронд нь Канадыг зорьж, Меганы ээж дээр амарчээ.

Тэдний ийм шийдвэр гаргахад хүргэсэн нэг шалтгаан нь олон нийтийн газар биеэ авч явах дүрэм журам тэдэнд аз жаргалтай санагдаагүй байж болох юм. Хосуудын “ITV News”-д өгсөн ярилцлагад Меган хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа хандуулахыг мэдэж байсан ч, ийм хэцүү байна гэж бодож байсангүй хэмээн хэлж байсан удаатай билээ.

Ямар ч шийдвэр гаргахад асар их зориг шаардагдах нь ойлгомжтой. Хааны удмын гэр бүлийн экс ахлах гишүүд гаргасан шийдвэртээ итгэлтэй байж, аз жаргалдаа бялхаж байгаа биз ээ. Тэдэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!

Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн том шийдвэр юу байсан бэ?








Odgerel Gunchin-ish
2020/01/20 at 00:26
Хүсэлт бичээд эд нарын оронд орчихож юмсан.
Anna Anna
2020/01/20 at 08:00
Яанаа Меган Маркел гдг хүүхэн хааны алтан удмын ханхүүг ёстой толгойг нь эргүүлчихлээ.Хатан хааныг үл хүндэтгэсэн бүдүүлэг болхи өнгөт арьстан энэ хүүхэн надад лав огт таалагддаггүй.Ямар ч хүн өвөг дээдсээ хэний ч дор тавьж хэзээ ч үл болно.Хааны алтан ураг байж ийм байж боломгүй шийд гаргаж л бдг.Тэгээд алтан ургийнх нь ам бүл тун цөөн үед ийм тэнэг байж боломгүй шийд гаргаж хайран сайхан эмээгээ үхэхээс нь өмнө тунчиг их гомдоолоо доо.
Алтанхуяг Даваахүү
2020/01/20 at 10:10
6 дугаар эрэмбэд байгаа хүн хаан болох боломж огт байхгүй учраас л тэр төвөгтэй хуучинсаг орчиноос явж байгаа байх л даа. Юу хүлээж тэр ордонд бүх насаа хүний хараа хяналтад өнгөрүүлэх билээ? Явсан нь зөв.
Odgiiv Enkhtyua
2020/01/20 at 10:41
Яагаад цорын ганц ач гэсэн бэ?
Namdag Nansaa
2020/01/20 at 12:49
Гээгэ Гэрлээ
2020/01/20 at 13:23
хүний эрхэнд жаргахаар
өөрийн эрхэнд зовсон нь дээр
гэдэг үг бдаг бхаа
Dave George
2020/01/20 at 13:29
Har huuhen tei suusan uchiraas ordnoosoo hussen huseegui yavj bgn bolovuu daa
Naran Solongo
2020/01/20 at 13:38
Ugaasaa ajilchin garaltai busguid yazguurtanii es surtahuun deg jayag hetsuu bsan ni todorhoi.magadgui Diana gunjiin huviin zovlon jargal davtagdahiig uguisgehgui.Diana gunj bas ajilchin ger bulees garaltai bsan.barag ingeed tusgaar bson ni haa haanaa deer bizee..
Tom Tomass
2020/01/20 at 14:18
har huuhentei suuj haanii udmiin neriig baasdaj haylaada huurhii
Sisi Kh
2020/01/20 at 16:39
Энэ муу шулам эмгэнд хүүхэд бас илүүдэнэ л гэнэ шүү! Хурдан үхээсэй! Нээрээ 3н хүний зураг багтахааргүй ихээхэн том ширээ байна шүү!!!! Гэхдээ харин хүүгийнх нь 2дахь эхнэр болох шулам багтахаар ихээхэн жижиг ширээ байна даа!
Oyun Gerel
2020/01/21 at 07:00
Хааны удамыг хар цус холилдсон гэж vзсэн байхдаа Хэдэн vеийн дараа хар хvvхэд хаан ширээнд суувал Англичууд шоконд орно биздээ
Одноо Гэрэлээ
2020/01/21 at 19:31
Bas dvrem juram dagah hetsvv l bdag bh hvsseneeree bj chaddaggvi yum gesen engiin hvmvvsiig bodwol joohon hawchigdmal, durtai zvilsee hiij bolohgvi taalagdsan huwtssaa umsuj bolohgvi humsaa tod unguur budaj bolohgvi gdl…hvn yum hoino uuriinhuuruu bhiig hvsdegl bh
Нандин-Эрдэнэ Тэрбиш
2020/01/21 at 20:57
манайхан нэээрээ үнэн гоё хүмүүс юмаа 🤣🤣🤣
Khojin Sht
2020/01/22 at 02:58
Их л дээр үeэс муудалцаж дэ. Тэснэ тэснэ гээд дэлбэрсэн болтой. Хар хүүхэнтэй суусан, залгамжлагч биш энэ тэр бол асуудал биш бх өө. Угаасаа л анхнаасаа л тодорхой бсан юмнаас болж ийм шийдвэр гараагүй бха да. Шал өөр ордон доторх, гэр бүлийн шившигт нууц ч юм уу ноцтой асуудал байж болох л юм. Угаасаа тодорхой юмнаас болж муудалцана гэж бхгүй л бол уу.
Enkhtaivan Tsend-Ayush
2020/01/22 at 10:06
Зөнөг чавганцаас хол байсан нь дээр биздээ!
Өлзийтогтох Намжим
2020/01/22 at 11:26
ээжийнхээ үхэлтэй холбоотой байх