Орчин үеийн загварын чиг хандлагын стандартыг эвдэж чадсан 8 загвар өмсөгч. Одоо үед хувь хүний онцгой төрхийг үнэлэх болжээ

3

Бид сэтгүүлийн нүүрэн дээрх сурталчилгаагаар төгс дүр төрхтэй загвар өмсөгчдийг хараад бүр дасчихжээ: өндөр бие, өөгүй нүүр царай, төгс бие галбир гээд бүгд хоорондоо зохицно. Харин орчин үеийн загварын чиг хандлага өөрчлөгдөж хувь хүний онцгой шинж төрхийг анзаарч үнэлэх болжээ.

Загварын бизнест ажиллаж байгаа онцгой хүмүүсийг та бүхэндээ танилцуулах гэж байна. Гоо сайхны стандарт гэгчийг тэд өөрсдийнхөөрөө зөрчиж чаджээ.

1. Пейж Биллиот

flawless_affect / instagram

Загвар өмсөгч болон найруулагч Пейж бага байхаасаа л нүүрэн дээрх том улаан мэнгэнээсээ болж зовж байжээ. Төрөлхийн энэ мэнгэндээ дасаж, хайрлахад түүнд олон жил шаардлагатай байсан.

flawless_affect / instagram

Биллиот өөрийн үлгэр дуурайллаараа суртал ухуулгын ажил хийж байна – өөрийнхөө гадаад үзэмжийг байгаагаар нь хүлээн авч үнэлэх хэрэгтэй гэжээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дахин давтагдашгүй гэдгийг олон эмэгтэйчүүдэд ойлгуулахыг зорьж байна.

 

2. Арина Любителева

im.arinari / instagram

21 настай украин бүсгүй Арина Любителеа загварын бизнест “Украинийн топ загвар өмсөгч” реалити-шоунд оролцсоныхоо ачаар хөл тавьжээ. Уг төсөлд оролцохоосоо өмнө өөртөө итгэлгүй нэгэн байсан гэдэг – хэтэрхий том дэлдэн чихнээсээ болж ичдэг байжээ. Бага байхад нь дэлдэн чихт гэж шоолуулдаг байснаас ч Арина нуулгүй дурсан ярьдаг.

im.arinari / instagram

Арина одоо дэлхий дахинаа загварын гэрээ байгуулаад байгаа бөгөөд ажлын шугамаар их аялдаг. Тэр ч бүү хэл Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг ч чимээд авсан байна. Любителевагийн хэлснээр, чих – миний онцлог бөгөөд олон бүсгүйчүүдийн дундаас намайг ялгаруулж онцгой болгосон гэжээ.

 

3. Харнаам Каур

harnaamkaur / instagram

Британи бүсгүй Харнаам Каурыг сургуульд нь нүүрэн дээрх илүүдэл үснээс нь болж их шоглодог байжээ. Илүүдэл үснээсээ салах гэж олон ч арга туршиж үзсэн боловч үр дүнгээ өгөх нь бүү хэл нөхцөл байдлыг улам дордуулжээ. Нэг л өдөр Каур бууж өгөхөөр шийдсэн бөгөөд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөөр болов.

harnaamkaur / instagram

2016 онд бүсгүй Лондонгийн загварын долоо хоногт оролцсон, дараа нь “өтгөн сахалтай Британийн хамгийн залуу эмэгтэй” гэдэг шалгуураар Гиннесийн номд бүртгэгдсэн байна. Харин одоо Харнаам эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч бөгөөд бодишейминг-ийн эсрэг үгээ хэлдэг болжээ.

 

4. Канья Сессер

kanyasesser / instagram

Америк бүсгүй Канья хөлгүй төрсөн ч гэлээ мөрөөдөл байгаа цагт зорилгодоо хүрэхэд юу ч саад болж чадахгүй гэдгийг өөрийн биеэр баталж чадсан залуу бүсгүй юм. 15 настайгаасаа загвар өмсөгч болохыг мөрөөдсөн бөгөөд түүний хүсэлтэнд олон газар татгалзсан хариу өгчээ. Бүсгүй бууж өгсөнгүй, кастингуудад оролцсоор л байжээ. Ингээд нэг л өдөр дотуур хувцас сурталчлах болсон юм, төд удалгүй спортын брэндүүд түүнийг сурталчилгаандаа урьж эхэлжээ.

kanyasesser / instagram

Канья спортын идэвхтэй төрлүүдээр хичээллэх дуртай, жишээ нь серфинг, скейтборд. Өдөр тутмынхаа амьдралд тэргэнцрээр бус харин өөрийнхөө скейтээр явахыг эрмэлздэг байна.

 

5. Ольга Македонская

olga_makedonskayaa / instagram
olga_makedonskayaa / instagram

Москва хотын уугуул 19 настай Ольга Македонская гетерохром-той (нүдний өнгөнүүд нь адилгүй) төржээ. Хоёр өөр өнгөтэй нүднээсээ тэр огт ичдэггүй харин ч бахархдаг бөгөөд Instagram-д өөрийнхөө гэрэл зургуудыг байнга байршуулдаг байна. Их сургуульд суралцахын зэрэгцээ сурталчилгааны зураг авалтанд оролцоод завгүй явах болжээ.

 

6. Светлана Алексеева

o2her / instagram

4 настай байхдаа биедээ 45 хувийн түлэгдэлттэй болсон, охин асрамжийн газарт хүмүүжин том болжээ. Светлана – хүчтэй бүсгүйн тод жишээ. Тэрээр үе тэнгийнхнийхээ доог тохуу, доромжлолыг хэний ч туслалцаа дэмжлэггүйгээр даван туулж чаджээ. Томчууд ч тэр болгон ийм тэвчээр гаргаж чадахгүй л болов уу.

o2her / instagram

Алексеева дэлхийн алдартай загварын сэтгүүлүүдийн сурталчилгааны зураг авалтанд оролцдог, жишээ нь Harper`s Bazaar. Мөн тэрээр ВВС-ээс гаргасан “Хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйчүүд”-ийн жагсаалтад багтжээ.

 

7. Амаль Софи

amal_sofi / instagram
amal_sofi / instagram

Орос гаралтай Амаль Софи төрөлхийн альбинизмтай. Загвар өмсөгчийн гараагаа саяхнаас эхлээд байгаа хэдий ч аль хэдийн алдартай болж амжжээ. Түүнийг төрөл бүрийн артхаус гэрэл зураг авалт болон спортын хувцасны сурталчилгаанд тоглохыг уриад байна.

 

8. Альба Парехо

albaparejo_ / instagram

Барселоны уугуул иргэн Альба Парехо төрөлхийн пигментийн толботой – түүний бүх бие мэнгээр дүүрчээ. Сургуульд байхад нь үе тэнгийн хүүхдүүд нь байнга шоолдог байсан гэдэг. Гэхдээ тэрээр бууж өгөхийг хүссэнгүй бүр зориуд шоолж байсан хүүхдүүдийнхээ атаархлыг төрүүлэх гэж загвар өмсөгч болохоор шийджээ.

Альба өөрийн Instagram хуудсаар дамжуулан биеийн хөгжлийн ямар нэгэн гажигтай хүмүүсийг дэмжиж өөрийгөө байгаагаар нь хайрлахыг уриалдаг байна.

Стандарт бус гадаад төрхтэй загвар өмсөгчийг та хэрхэн хүлээн авдаг вэ?

43
ХөөрхөнХөөрхөн
19
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erhes Huu

    Erhes Huu

    2019/10/07 at 13:43

    Энийг юуг нь гайхуулаж, шүтэж биширч бичээд байгаа юм бэ ?????? Та нар мэтийн хүн төрлөхтөний гажиг , гологдмолуудад таарсан гоёл шүтээн юм байгаа биз !!!! Бас алдартай энэ , тэр гээд худлаа сайхан бураж, бувах юмаа Ха,ха,ха,ха,ха .Хүн төрлөхтөн бүгд та нар шиг гажиг , тахир татуу , үзэлийн амьтад болчоогүй байна, за .Харж байхад ( Хором ) гээд танай энэ хог сайт дандаа нэг иймэрхүү хэнд ч хэрэггүй эрэмдэг, зэрэмдэг юм бичиж байх юм .Өөр бичих юм олддоггүй юм бол наад хогоо хаа !!!!!!!

  2. Erka Erdenetsetseg

    Erka Erdenetsetseg

    2019/10/07 at 13:54

    Hun busdad taalagdah gej uuriiguu aldah uy baidag tiimees uuriiguu baigaagaar ni hairla

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *