Эмэгтэй хүний эр нөхрөө сонгох сонголтонд аав нь чухал нөлөө үзүүлдэг болохыг сэтгэл судлаачид олж тогтоожээ

3

Аав болон охин хоёрын хоорондын холбоо ер бусын байдаг. Сайн эсвэл муу, ямар байх нь хамаагүй, энэ хоёр хүний дунд заавал ямар нэг холбоо байна. Сэтгэл судлаачдын гол анхаарлаа хандуулсан зүйл бол бүх аавууд (одоо байгаа болон байхгүй болсон) хэрхэн охиныхоо сайн сайхан амьдралд нөлөөлдөг болохыг олж мэдэх явдал байв. Эцэг эх байх нь хүүхдийг насанд хүрсэн хүн болж төлөвших хугацаанд нь зан ааш, арга ухаан болон үзэл бодлыг бий болоход тусалдаг. Эцэст нь аавынх нь охиндоо үзүүлэх үр нөлөө эр нөхрөө сонгоход нь нөлөөлдөг байна.

Бид та бүхэнд эмэгтэй хүний эр нөхрөө сонгох сонголтод эцэг хүн хэрхэн нөлөө үзүүлдэг болох талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Эцэг эх зан төлвийг тодорхойлдог

“Between Fathers & Daughters: Strenghtening & Rebuilding Relationships” номыг бичсэн сэтгэл судлаач Linda Nielsen аавууд хүүхдийнхээ амьдралд чухал нөлөө үзүүлдэг тухай бичжээ. Тэрээр аавууд охидынхоо чухал шийдвэрүүд болох карьер, хобби болон сургууль сонголтонд хэрхэн нөлөөлдөг болохыг харуулахыг зорьсон байна.

Түүнчлэн аавууд охиныхоо ирээдүйд хэр зэрэг романтик харилцаатай байх эсэхэд нь ч мөн нөлөөлдөг болохыг сэтгэл судлаач маань номдоо тусгажээ.

© Fathers and Daughters / Vertical Entertainment

 

Аавтайгаа хамт байгаа охид өөртөө илүү итгэлтэй байдаг

Сэтгэл судлаач тайлбарлахдаа, аав нь хамт байгаа охид илүү өөртөө итгэлтэй байдаг бөгөөд өөртэй нь дотно байж чадах, итгэл үнэмшилтэй хүнийг эр нөхрөөрөө сонгохыг чухалчилдаг байна. Өөрөөр хэлбэл охид эсрэг хүйсийнхээ хүнд татагдахдаа ихэвчлэн аавтайгаа ижил төстэй хүнийг сонгодог гэсэн үг юм. Тэд сонголтоо өөртөө итгэлтэй байдлаар хийдэг. Айх, эмээх ямар ч асуудал гарахгүй.

© The Game Plan / Walt Disney Pictures

 

Аавын хайр охиноо буруу сонголт хийхээс сэргийлдэг

Охидууд аавынхаа хайрыг бага балчир наснаасаа хүртэж эхэлбэл, тэд өсч томрох үедээ амар амгалан байх, тогтвортой харилцааг хүснэ. Аав хүний охиноо гэх халамж, хайр их байх тусам охидууд сонголт хийхдээ бага алддаг. Охидууд хөвгүүдийг сонгохдоо илүү өөртөө итгэлтэй байдаг бөгөөд хэн нэгэнд тийм ч амар боломж олгодоггүй. Тэд олон хамтрагч хайдаггүй – шалгарч үлдсэнийг нь сонгодог.

© Blue Valentine / Lantern Entertainment

 

Аав нь байхгүй охид илүү тогтворгүй байдаг

Нөгөө талаасаа, аав нь байхгүй эсвэл аавын зүгээс ирэх хайр халамж бага байвал, энэ нь охины зан чанарт сөргөөр нөлөөлнө. Аавтайгаа дотно биш болон тогтворгүй харилцаатай охид эр нөхрөө сонгохдоо алдаа гаргах эрсдэл өндөр байна. Найдвартай байдал болон өөртөө итгэх итгэл хомс байх нь охидыг итгэл үнэмшлээ гээхэд хүргэдэг. Түүнчлэн тэдний хайр дурлалын харилцаа үнэ цэнэгүй болж дуусдаг нь харамсалтай.

© Interstellar / Paramount Pictures

 

Сэтгэл дундуур байх нь хэвийн үзэгдэл болж хувирдаг

Сэтгэл судлаач аавууд хэрхэн охидынхоо хайр дурлалын харилцаанд нөлөөлдөг болохыг сонирхолтой байдлаар дүрсэлжээ. Аавын охиноо гэх хайр халамж их байх нь гэдэс цатгалан явахтай ижилхэн гэж ойлгож болно. Гэдэс цатгалан үед хүн хоол хүнсээ сонгохдоо яарч биш, няхуур бодож байж сонгодог. Үүнтэй адилаар ирээдүйд эр нөхрөө яарч сонгохгүй гэж үзжээ.

Нөгөө талаасаа аавын хайр халамж муу байх нь дэлгүүрт хоосон ходоодтой явж байна л гэсэн үг. Чи өлсөж буй учир хурдхан шиг нэг юм сонгож аваад харихыг хүснэ. Чамд тухайн хоол хүнсний чанартай, эрүүл эсэх нь хамаагүй.

© 500 Days of Summer / Fox Searchlight Pictures

Та аавуудын нөлөө охин нь романтик хамтрагч сонгож чадах эсэхэд нөлөөлдөг гэж бодож байна уу? Таны бодлоор хайр дурлалын харилцаанд нөлөөлөх өөр бусад хүчин зүйлсийг нэрлэнэ үү?

7
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zultsolmon Ulziibat

    Zultsolmon Ulziibat

    2019/10/08 at 14:54

    Puujee Mishig eniig unshdaaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *