Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт

3

Зүүд нойр нь гүн гүнзгий утга агуулгатай байх нь бий, эсвэл харж байгаа зүйл маань ямар ч утгагүй зүйл ч байх тохиолдол бий. Зарим хүн зүүд нь зөнтэй гэдэгт итгэж, юу зүүдэлж байгаагаа анзаарах, ач холбогдол өгдөг байхад зарим нь зүүдийг хүнд тохиолдож болзошгүй үйл явдалтай ямар ч хамааралгүй, энэ бол зөвхөн хүний итгэл үнэмшил гэж үздэг. Ямартай ч доорх нийтлэлд зүүд нойрны тухай хачин сонин баримтуудыг дэлгэсэн байгаа юм.

10. Бид зүүдэндээ зөвхөн мэддэг нүүр царайгаа л харж зүүдэлдэг

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 1

Бид зүүдэндээ бодит амьдрал дээр мэддэг, харж байсан дүр төрхийг хардаг нь батлагдсан. Зүүдэндээ харсан үл таних хүнийг та үнэндээ хэзээ нэгэн цагт харсан байдаг аж.

 

9. Бид зүүднийхээ 90%-ийг мартдаг

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 3

Судлаачид хэлэхдээ бид сэрснээс хойш 5 минутын дотор зүүднийхээ 50%-ийг мартдаг гэж хэлж байна. Харин 10 минутын дотор 90%-ийг мартдаг байна.

 

8. Эрэгтэй эмэгтэй хүний зүүд ялгаатай

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 2

Нэг эрэгтэй хүний зүүдэн дэх дүрүүд нөгөө хүнийхээс 70%-иар ялгаатай байдаг. Үүнтэй адилаар эрэгтэй эмэгтэй хүний зүүд ч ялгаатай байдаг ба эрчүүдийн зүүд илүү түрэмгий шинж чанартай байдаг байна. Харин сексийн тал дээр эрэгтэй эмэгтэй хүн бараг адилхан байдаг.

 

7. Нойрны саа өвчин

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 4

Нойрны саа өвчин гэдэг нь та нойрон дундаа хөдөлж чадахгүй бүр сэрсэн атлаа ч хөдөлж чадахгүй байхыг хэлдэг. Энэ мэдрэмжийг та өрөөндөө ямар нэгэн буг чөтгөр нуугдаж байгаа мэт мэдрэх үед амсдаг. Энэ мэдрэмж зүүдэлж байгаа юм шиг биш илүү жинхэнэ байдлаар мэдрэгддэг.

 

6. Нэг шөнө олон зүүд зүүдлэх

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 9

Хүн хэдэн удаа REM /Rapid Eye Movement/ нойрны циклд орж байгаагаас хамааран нэг шөнө 7 хүртэл тооны зүүд зүүдэлдэг. Хүмүүс зөвхөн REM нойрны үед зүүдэлдэг ба ихэвчлэн шөнө бүр 1-2 цаг зүүдэлдэг.

 

5. Хүн хурхирч байхдаа зүүдэлж чаддаггүй

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 5

Хүн хурхирч байгаа бол зүүдэлдэггүй гэнэ. Энэ үнэн гэдэг нь эргэлзээтэй ч хурхирдаг хүмүүсээс асуухад тэд шөнийн турш зүүдлээгүй гэж хариулдаг байна.

 

4. Зөнтэй зүүд

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 10

Хүмүүсийн 18-38% нь дор хаяж нэг удаа зөнтэй зүүд зүүдэлсэн гэдэг бол 70% нь үйл явдлыг урьдчилан харж зүүдэлдэг гэдэг нь батлагдсан. 9-р сарын 11-ний сүйрлийн дараа хохирогчид болон тэдний хамаатнуудын зарим нь урьд шөнийн зүүд нь уг үйл явдалтай их адилхан байсан хэмээн өгүүлсэн байна.

 

3. Өнгийн зүүд

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 6

Хараатай хүмүүсийн 12% нь хар цагаанаар зүүдэлдэг. Үлдсэн хүмүүсийн зүүд бүрэн өнгөт байдаг. Хараагүй хүмүүс ч мөн төрөлхийн хараагүй биш л бол өнгөтөөр зүүдэлдэг.

 

2. Гэрийн тэжээмэл амьтан ч зүүдэлдэг

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 7

Зөвхөн хүн л зүүдэлдэг гэвэл эндүүрэл. Судалгаагаар амьтдын тархинд ч бас унтаж байх үед нь зарим идэвхжил явагддаг гэдэг нь батлагдсан.

 

1. Зүүдэндээ харж байгаа зүйл үргэлж утга учиртай байдаггүй

Зүүд нойрны тухай бидний мэдэх ёстой хачирхалтай 10 баримт 8

Зүүд нь үнэндээ таны яг юу харж байгаагаас илүү утга учиртай байх нь бий. Жишээ нь зүүдэндээ могой харах нь танд удахгүй дайсан бий болохын дохио гэх мэт.

24
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. зүүд

    2016/10/29 at 14:44

    Таньдаг мэддэг хүнээ л
    Эрэгтэй эмэгтэйн зүүд ялгаатай
    Дээрх 2 нь илүү байна Бусад нь бол яг яг

  2. The More You Know

    2016/10/29 at 18:07

    Тэр нойрны саа өвчин бол нээх өвчин гээд байхаар зүйл бишээ. Эрдэмтэд энэ ”Sleep Paralysis”-ийг ямар ч хор нөлөөгүй гэж үзсэн. Хэт их ядаргаатай холбоотой ба их ядарсан, олон цагийн ажил хийж байгаад унтвал тохиолдох нь элбэг гэж мэдэгдэл гаргасан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *